gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нам хэнд хэрэгтэй вэ?

Улс төр
2010-12-31
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-12-31
Нам хэнд хэрэгтэй вэ?
ӨМНӨХ НИЙГМИЙН ҮЕД
Нэг сэтгүүлч нөхөр дөч гартлаа намд элсэх тухай бодолгүй явж байснаа намгүйгээр нэгэн хүсэл нь биелэхгүйг гэнэт мэджээ. “Залуучуудын үнэн” сонины тусгай сурвалжлагчаар Москвад дөрвөн жил суух ээлжит томилгоонд биеэ бэлдэж эхэлтэл намд элсэх асуудал хурцаар тавигдсан байна. Тэр үед намын гишүүн байх нь гадаадад ажиллах гол шалгуур болж байв.

Манай үүрийн гишүүд бүгд сэтгүүлч учир жилд шинээр нэгээс илүү гишүүн элсүүлэхийг дээрээс зөвшөөрөхгүй. Сэхээтний давхаргаас намд элсэх гэсэн хүсэлтэй хүн их олон байсны улмаас элсэлтэд хязгаарлалт тавьдаг байлаа. Тэр нөхөр орлогч гишүүний давааг даваад хойт жил нь дөнгөж ганц саналын илүүгээр жинхлэв. Үүрийн гишүүдийн бараг тал нь татгалзах явдалгүй гэж үзсэн бол үлдэх хэсэг нь тэнцэхгүй нөхөр гэж үнэлсэн хэрэг л дээ. Тэгтэл 1990 он болж, төр үймж, гадаадад сурвалжлагч суулгах байтугай сонин өөрөө оршин тогтоход хүндхэн болж, түүний мөрөөдөл биелээгүй.

МАХН УИХ-д 25 -хан суудалтай, эрх мэдэлгүй шалдаа буусан 1998 онд тэр нөхөр гудамжинд тааралдаад “намын батлахаа цагаан байшинд (МАХН-ын төв байр) аваачиж өгөөд явж байна. Нам хэрэггүй” гэж омогтойхон хэлэв. Элсэхэд нь тусласан намайг ч загнах янзтай. Нам түүнд хэрэг болох нь өнгөрчээ.

Би намд ажилчин ангийн эгнээнд уурхайчин байхдаа төвөггүй элссэн хүн. Манай хэсгийн дарга бөгөөд намын үүрийн дарга Тотоон гуай хэмээх хүн надад намын гишүүнээр элсэх санал тавьж билээ. Сайн санасан ахмад хүнээс “Яахав?” гэж асуувал “Элс, элс. Ажилгүй байлаа гэхэд намын гишүүн хүнийг түрүүлж авдаг юм. Эд хариуцах, манаа манахад ч намын гишүүнийг түрүүлж авна” гэж тэр ажилчин өөрийн мэдэх жишээ татаж зөвлөв. Хорин хоёртой орлогч гишүүнээр элсэж, жилийн дараа жинхэлсэн.

Сэхээтнүүд намд элсэх гэж хошуурч байсны учир нь дарга, сайд болж, сайхан амьдрах хүсэл тэмүүллээс үүдэлтэй. Өөр гоё томьёолол тохирохгүй.  Ажилчид намд элсэх гэж шамдахгүй байсны учир  ч ойлгомжтой. Тэд дарга болохгүй учир намын гишүүний батлах амьдралд нь нэмэр багатайг мэдэж байлаа.

Энэ бол 60, 70, 80-аад оны дүр зураг юм. Энэ үеийг сайн мэдэх бидний үеийнхэн байж байна.

ОДООГИЙН НИЙГМИЙН ҮЕД
Одоогийн дүр зургийг бид бүгд харж байна. Төрд ажилладаг доод, дунд тушаалын хүмүүс намын гишүүн байж болохгүй, ажлаас халагдах аюултай. Тэгсэн мөртлөө төрийн дээд албан тушаалтнууд заавал намын гишүүн байх ёстой. Төрд ажилладаггүй бусад хүмүүс (өндөр настан, сурагч, оюутнууд, хувийн хэвшлийнхэн гэх мэт) –ийн хувьд, хуучин гишүүдийг намдаа байлгах, залуусыг элсүүлэх сонирхол намуудад их байна. Намууд ард түмний өргөн давхаргыг өөртөө утсан хүүхэлдэй болгож ашиглахыг эрмэлзэж байна
.
Ийм хачин, солиотой гишүүнчлэл хэнд хэрэгтэй вэ? Намд, ялангуяа эрх баригч намуудад элсээд, долигоноод, сөрөг тал руу нохой мэт архираад, эзэндээ үнэнчээ харуулж чадвал чи хэн байх нь хамаагүй төрийн өндөр албанд суга дэвших болно. Дээшээ долигонож, доошоо архирч чадахгүй бол чамд нам хэрэг болохгүй, харин чи намд сонгуулийн үед хэрэгтэй. Ганцхан энэ зорилгоор намууд чамайг сонирхож байнам.

Төрийн албыг нам бусчууд гардан хийж байна. Тэднийг захирах дарга, сайд хэмээх хэдхэн нөхөд тэдний адил нам бус байвал яасан юм? Төрийг удирдан залж буй хүмүүсийн шалгуур нь намын гишүүнчлэлдээ бус, мэдлэг чадвар, эх оронч сэтгэлгээндээ баймаар сан!

Нам хэнд хэрэгтэй вэ гэсэн асуулт толгойд эргэлдсээр байна. Төрийн өндөр албаныхнаас бусад хүмүүст нам хэрэггүй гэсэн хариулт гарч байна. Өмнөх нийгмийн үед бүх шатны дарга нарт нам хэрэгтэй байжээ. Нам одоо зөвхөн дээд шатныханд хэрэгтэй, тэднийг тансаг амьдралд хүргэх хэрэгсэл болжээ! Нам эдгээр цөөн хүмүүст хэрэгтэй, ард түмэнд хэрэггүй байна.

Яагаад? Яагаад ард түмэнд хэрэггүй гэж? Төрийг хаан, түүний удмынхан өмчлөн, үе залгамжлан барьж байсныг халж, нам, түүний удирдах хүмүүс барих болсон. Энэ бол тухайн цаг үеийн том дэвшил, хагас ардчилал байв. Юманд эхлэл төгсгөл, хөгжил мөхөл байдаг диалектикийн хуулиас ангид төрийн хөгжил байхгүй нь мэдээж юм.

Диалектикийн хуулийн дагуу төр боловсронгуй болж хөгжих зүй тогтолтой субъект мөн. Нам хэмээх нэрийг ашиглан нэгдсэн цөөн хэдэн хүний дарангуйллаас төрийг ангижруулж жинхэнэ ардчиллыг тогтоох цаг болжээ. Төр өөрөө өөрийгөө байгуулаад, боловсон хүчнээ шилж сонгоод явах чадвартай. УИХ-ын сонгуулийг намын гишүүдийн дундаас биш, бүх ард түмний дундаас сонгох журмаар явуулах хэрэгтэй байна. Намын нэрээр сонгуульд оролцох эрхийг хориглосон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Тэгсэнээр намууд түүхэн үүргээ гүйцэтгэж, үеэ өнгөрөөх болно.

Дэлхий дахинаар хаант төрийг урт удаан тэмцлийн дүнд унагасан лугаа адил намт төрийг тэмцэлгүйгээр унагахгүй нь ойлгомжтой.

Я.Арслан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан