-Маршал Г.Дэмидийн 110 жилийн ойд-
Төр нийгмийн томоохон зүтгэлтэн, зэвсэгт хүчний гарамгай удирдагч, Монгол улсын анхны маршал Г.Дэмидийн мэндэлсний 110 жилийн ойг түүний төрөлх нутаг Архангай аймгийн Ихтамир суманд энэ сарын 7-8-ны өдрүүдэд өргөн тэмдэглэх гэж байна.
Монголын XX зууны түүхэнд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж, түүхэнд мөнхөрсөн олон эх орончид байдаг билээ. Тэдний нэг нь манай төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, зэвсэгт хүчний гарамгай удирдагч, Монгол Улсын анхны маршал Гэлэгдоржийн Дэмид юм.
Маршал Г.Дэмид нь МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, орлогч, нарийн бичгийн дарга, Улсын бага хурлын тэргүүлэгч гишүүн, хувьсгалч цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн нэг, хоёрдугаар орлогч, цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, партизаны отрядын дарга зэрэг албан тушаалыг насан эцэс болтлоо хашиж байлаа. Эх орон, ард түмнийхээ өмнө Г.Дэмидийн байгуулсан гавъяаг төр засаг өндөр үнэлж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор дөрвөн удаа, Алтан гадас одон, ЗХУ-ын Засгийн газраас Улаан тугийн одонгоор тус тус шагнасан байна.
1936 онд БНМАУ-ын өрлөг жанжин (маршал) хэмээх анхны цэргийн дээд алдар цолыг Г.Дэмидэд
олгожээ.
Дэмид одоогоос 110 жилийн тэртээд 1900 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Алтан тэвш гэдэг газар Гэлэгдоржийн гэрт төржээ. Тэрээр багаасаа ухаалаг сэргэлэн цовоо, ой сайтай хүү байсан учир 10 орчим настай байхад нь тэднийх Хан-Өндөрийн хүрээнд нүүн ирж, хүүгээ сайн лам болгохыг зорьсон боловч лам болсонгүй лагдай болжээ.
Лагдай Дэмид тус хүрээнд амьдарч ажиллаж байсан Хятад, Орос, Төвд, Дани, Монгол лам хуварга худалдаачин, түшмэл, бичээч зэрэг таван хэлийн олон янзын хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, арилжаа наймаа, худалдаа үйлчилгээ, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч өөрөөр хэлбэл олон янзын хүмүүсийн дунд орж, ажилласан нь тухайн үедээ, тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан нь ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгчээ.
Г.Дэмидийг 17 настай байхад Хан-Өндөр уулын хошууны төвд Наянт вангийн гутгаар хүү Артаасэд Бээжингээс ирж Монгол бичгийн сургууль "Тэнхим" байгуулсан нь түүний холыг харах, алсыг ухааруулах, билгийн нүдийг нээжээ. Тэнхимийн "Эрдмийг суръя гэвэл бичгийг сур. Эрүүлийг хүсвэл цэврийг сахь" гэсэн уриа дуудлага нь Дэмид хүүгийн сэтгэлд яв цав тохирч, бичиг үсгийг шамдан сурч, алсын замд гарч холыг зорих эрдмийн аянд баттай дөрөөлүүлжээ.
Г.Дэмид 21 настайдаа 1921 онд шинэхэн мандсан ардын журамт цэрэгт ах Надмидынхаа оронд сайн дураараа элсэн орж, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцож явсан аж. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1921 онд Алтанбулаг хотод МАХН-д гишүүнээр элсжээ.
Дэмид багадаа хурдан морь унадаг, ажнай хүлгийн уяачдынхаа тоосонд хийморь сэргэдэг байсан нь хожим нь моринд дуртай болгож цэргийн жанжин болсон үедээ ч тэр хүслээ хөглөсөн. 1926 онд
Орос улсын Гаверь хотын морин цэргийн сургууль онц дүнтэй үлгэр жишээ суралцсан байдаг. 1926 оны үеэр Г.Дэмидэд Англи улсаас морин цэргийн жанжны сайхан эмээл бэлэглэсэн байдаг. Энэ эмээл Монгол Улсын цэргийн музейд бий аж.
1911 онд Цэцэн чин вангийн хошууны хүрээний зүүн талын Овоот хэмээх хөтлөөр тоос татуулан их цэргийн цуваа зүүнээс баруун зүг хөврөн явсаар Хан-Өндөр уулын хошуу хүрээнд ирж. Түүний тэргүүнд соёмбо үсэгтэй туг салхины аясаар намиран хийснэ. Тэрхүү тугийг зэрэгцсэн гурван морьтой цэргийн дундах хар морь унасан чийрэг нэгэн цэрэг дөрөөн дээрээ өргөж явна.
Тэр их цэргийн магнайд "Баатар ван" Магсаржав жанжин шаргал зүсмийн мориор хүлэглэжээ. Түүний хоёр талд цагаан загал морьд унасан бие хамгаалагч нар эгнээ зэрэгцэн гурвална. Баатар ван хөх торгон хантааз, отго жинстэй хилэн малгай өмсөж, шар хуйтай сэлэм зүүсэн нь улам ч сүр жавхаатай сайхан харагдана. Үүнийг олж харан Дэмид хүү бахархан билэгшээж ийм жанжин болох юмсан гэж мөрөөдсөн нь лавтай.
Г.Дэмид 1932 оны зун дуучин Ичинхорлоог нэрд төдийлөн гараагүй байхад түүнтэй хамт ирж Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөх давааны аманд наадам зохион байгуулж хурдан морины хүүхдүүдэд бэлэг гардуулж байжээ.
Их эзэн Чингисийн морьтой баатруудын удам морьтой маршал маань нэг удаа... "Манай улс үүний урьдах Чингисийн үеийн түүхэнд жаахан морьтой, дайрдаг Монгол нэртэй асан ажгуу. Тиймийн тул Монголын цэргийн дайрах байлдах явдлаас гадаадын эзэрхэг түрэмгий дайсан этгээдүүд эртнээс одоо хүртэл айж эмээнэ. Одоо төрсөн их түүхт алдар нэрийг өөрийн ардын хувьсгалын ач үрээр бид нар өнөө дэлхий дээр Азийн дунд сэргээж байгаа хэмээн мэдэх хэрэгтэй" гэж хэлжээ. Түүний зөн билэгтэй энэ үг Монгол түмний өнөө, хойчийн түүхэнд биелэгдсээр байна.
Монгол Улсын цэрэг арми, батлан хамгаалах хүчнээс гурван маршал төрсөн. Эдгээр маршлуудаас морин цэргийн мэргэжилтэн моринд дуртай, морины хүч чадал, ач тусыг мэддэг нь маршал Г.Дэмид байсныг түүх мартаагүй, мартах ч ёсгүй.
С.Бараанасан http://www.niigmiintoli.mn/