Татварын ерөнхий газар "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан" Маягт ТТ-02-ын төслийг боловсруулжээ.
Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өнгөрсөн онд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг шинээр нэмж тусгах, одоо мөрдөж байгаа тайлангийн маягтын зарим үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох зорилготой аж.
Одоо мөрдөж байгаа тайлангийн маягтад хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал, "Аж ахуйн нэгжийн орлогын алба ногдох орлогоос хасагдах зардал"-д 2009 оны хоёрдугаар сарын 13, 20-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн хуулийн 20 дугаар зүйлийн Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох" заалтад 2009 оны наймдугаар сарын 25-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтүүдийг маягтын үзүүлэлтүүдэд нэмсэн аж.
Мөн аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлогын дүнг үнэн зөв тодорхойлохын тулд татвараас чөлөөлөгдөх орлого, тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлого, бусдад татвар суутгуулсан орлогыг нэмж тусгажээ.
Үүн дээр нэмээд нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын хэсэгт давхар даатгалын гэрээний дагуу нөхөн төлөгдсөн хохирлын нөхөн төлбөрийн орлого, эргэн төлөгдсөн найдваргүй зээлийн орлого зэрэг орлогыг тусгасан байна.
Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тайлангийн маягтын хасагдах зардлын хэсэгт оруулдаггүй байсан нь НББ-ийн уялдаатай байх зарчмыг зөрчиж, үйлдвэрлэлийн зардлуудын бодит зарцуулалтыг харуулж чадахгүй байна гэж үзсэн байна.
Тиймээс маягтын 25 дугаар мөрөнд "борлуулсан бүтээгдэхүүний өртөг"-ийг нэмж оруулсан аж. Үүнээс гадна хязгаарлалт тогтоосон хасагдах зардлуудын хувьд гүйцэтгэлээр нь тайланд тусгаж дараа нь залруулга хийдэг байсныг өөрчилж, хуульд заасан хязгаарлалтын хэмжээгээр маягтад тусгаж, залруулгыг хийлгүйгээр, "Санхүү, татварын тайлангийн зөрүүгийн тайлан"-гаар зөрүүг хянаж байхаар тусгав.
Энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн шинэчилсэн маягтаар тайлан хүлээн авах аж.
Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/