Та хүүхдээ гэртээ бас цэцэрлэг, яслидаа ямар хороор тоглож байдгийг мэдэх үү?
Хэдхэн хоноод Эх үрсийн баяраа бид тэмдэглэнэ. Энэ өдөр эрчүүд хайрт хань, хонгор үрсээ баярлуулахаар ая дууны мэндчилгээ, амтат бялуунд дугаарлана. Бяцхан жаалуудын хувьд бүр ч бялуурмаар гоё өдөр.
Тэд дуртай амттанаа идэж, хүссэн тоглоомоо авахуулна. Үүнээс өөр тэдний сэтгэлийг татах парк, усан сан, амьтны хүрээлэн байхгүй учир арга ч үгүй юм. Ийм шалтгаанаар охин, хүүгээ баярлуулахаар дэлгүүрийн лангуу, хар захыг зорих гэж байгаа эцэг, эх байвал түр азнаарай. Хятадад үйлдвэрлэсэн хар тугалга, химийн бодистой тоглоом хүүхдийн эрүүл мэндэд асар их эрсдэл даллаж байгааг хөгжингүй орнууд хэзээнээс анхааруулж Хятадын тоглоом үйлдвэрлэгч нартай дайн зарлаад удаж байна.
АНУ, Европын холбоо, Япон гээд томоохон улс гүрнүүд ирээдүйн иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалахад дээд зэргээр хүч хаясны хариуд үр дүнг нь үзэж эхэллээ. Харин бид хилээр ямар ч хяналтгүй, гол төлөв ганзагаар орж ирсэн тоглоомоор хүүхдээ баясгаж, хүмүүжүүлж байгаа нь Монголын ирээдүйг хэлж мэдхээргүй их эрсдэлд аваачихаар байна.
Эцэг эхчүүд хүүхдээ гэртээ бас цэцэрлэг, яслидаа ямар хороор тоглож, наадаж өнждөгийг мэдэх үү. Энэ бүхнийг хариуг бид танд хүргэнэ. Хожимдоогүй дээрээ төрийн бодлогод хүүхдийн амьд явах эрхийг баталгаажуулж, хүүхдэдээ тавих эцэг эхийн анхаарлыг нэмэгдүүлэхийг бид зорьлоо. Хүүхдийн тоглоомны чанар, аюулгүй байдлыг шинжлэх орчин үеийн лаборатори, олон улсын жишигт хүрсэн стандарт манай улсад харамсалтай нь байдаггүй юм байна.
Иймд энэ сэдвийн хүрээнд эргэлзээтэй асуулт бүрт хариу нэхэхээр "Бидний ирээдүй-Бидний хүүхэд" аяныг "Зууны мэдээ" эхлүүллээ. Хөгжингүй орны Засгийн газар, хэрэглэгчдийн төлөөх байгууллагууд, хэвлэл мэдээлэл нэгдэж хүн ардаа аюул, ослоос урьдчилан сэргийлдэг. Тэр жишгээр "Иргэдээ өмөөрч бичнэ" уриатай манай сонин дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэж эрүүл Монгол ирээдүйн төлөөх аянд мордлоо.
Бидний санал, санаачлагыг дэмжиж, Монголын бяцхан үрсэд "За" гэж хэлэх эрхмүүд бидэнд хандаарай. "Зууны мэдээ"-гийн хөндөх сэдэвт олон асуудал багтана. Хамгийн эхэлж хар тугалга болон энэ төрлийн химийн бодис шингээсэн хүүхдийн тоглоом ямар эрсдэл агуулж байдгийг анхааруулга болгон хүргэж байна.
Хар тугалга хүүхдийн бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?
Хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд биедээ шингээдэг. Учир нь бөөр, уушги зэрэг цэвэрлэх эрхтэн нь сайн хөгжөөгүйгээс шууд хүлээж авдаг байна. Ингэхдээ хоол хүнсээр дамжихаас гадна бохирдсон хөрс, тоос, хар тугалгатай будаг залгиснаар орж өвчлүүлдэг. Хар тугалгаар өвдсөн хүүхэд сурах чадвараа алдан, хоолонд дургүй болж, жингээ алдаж, хүчтэй өвдөлт өгч бөөлжинө.
Мөн булчин өсч хөгжихгүй дотоод эрхтэнд хор хохирол учруулж хэл ярианы бэрхшээлтэй болж биеэ авч явах чадамжаа алдаж булчингийн хөдөлгөөн хийх чадвар муудна. Насанд хүрэгчдийн булчин суларч өвдөнө. Ой ухаан муудаж, харлана. Хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Булчин өвдөнө. Хар тугалгаар удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, гол нь төв мэдрэлийн тогтолцоог эвдэж хордуулдаг ажээ.
Хуруу, бугуй, шагайн хавиар сулралыг ч үүсгэнэ. Цусны даралт нэмж, бөөрний дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай. Хар тугалга цусанд ороод зогсохгүй биеийн зөөлөн эд ясанд орж насан туршид нь хордуулсаар байдаг. Хэвлэл, авто машин засварын газар ажилладаг хүмүүс уг хороор илүүтэй өвддөг бөгөөд байнга хорддог эмэгтэй үргүйдэж, жирэмсэн эмэгтэйн үр зулбах аюултай ажээ.
Хятад улс хар тугалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг
Хар тугалга нь хүнд металл гэдгээр дэлхийд танигдсан боловч нөгөө та-лаар хор юм. Хар тугалгыг будаг, шатдаг хий, бүрхүүл хийх, бусад зориулалтаар ашигладаг. Дэлхийн бусад улс орон хүүхдүүдийн дуртай тоглоом наадгайд хар тугалга байдгийг саяхнаас илрүүлжээ. Мөн үнэт эдлэл, тоглоом, импортын хүнс, гоо сайхны бараанаас, уламжлалт анагаах ухаа-наас авах эрсдэлтэй.
Хар тугалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч нь Хятад улс юм. 1970 оноос хойш дэлхий даяар будганд хар тугалга хийж болохгүй хэмээн хорьсон ч Хятадууд энэ дүрмийг дагалгүй өнөөдрийг хүрчээ. Үр дүнд нь олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан удаатай. Өмнөд хөршийнхөн хар тугалгыг үйлдвэрлэлдээ түлхүү хэрэглэх болсон гол шалтгаан нь энэ химийн хүнд металл нь будгийг хурдан хатаах, удаан хугацаанд өнгөө барих, чийгэнд автуулдаггүй учраас бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний эрүүл мэндэд хортой аргыг хэрэглэж байгаа.
Хятадууд хүүхдийн тоглоомыг хар тугалгатай будгаар буддаг нь дэлхийн хүн амын эсрэг террорист үйл ажиллагаа гэж нэрлэхэд буруудахгүй хэмээн олон орон үзэж, урд хөршид үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг үр хүүхэддээ авч өгөхгүй байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.
Хятадын олон сая тоглоомыг буцаан татав
Дэлхийн хүүхэд багачуудын тоглодог нийт бүтээгдэхүүний 70 хувийг урд хөрш үйлдвэрлэдэг. Ихийг үйлдвэрлэж, дэлхийн улс орон руу экспортолдог ч бусад улс үүнтэй дүйцэхүйцийг буцаадаг байна. Хятадын хувьд 2007 онд түүхэндээ байгаагүй их тоглоом экспортолсон ч мөн хамгийн их буцаан таталт хийсэн жил байжээ.
Иймээс АНУ, ОХУ, Европын холбоо болон бусад улс Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомоос болгоомжилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна. ОХУ урд хөршид үйлдвэрлэсэн тоглоом оруулахыг хориглосон ч зах зээлийн нийт тоглоомын 15 хувийг тус орны бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь ард иргэдийн худалдан авах чадвартай холбоотой. Хямд, баталгаагүй тоглоомыг хууль бус, ганзгын наймаачид оруулж ирж байгааг цахим хуудастаа тэмдэглэжээ.
АНУ-ын тусгаар тогтнолын баярын үеэр Хятадад үйлдвэрлэсэн бенгалын гал, солиутууд аюултай бүтээгдэхүүний зэрэглэлд орсон учир буцаан татав. 2007 онд зах зээлд худалдаж байсан амьтны дүрстэй тоглоомнуудаас хар тугалга илэрчээ. АНУ-ын Хэрэглэгчийн аюулгүй бүтээгдэхүүний хорооноос мэдээлснээр хар тугалганы хэмжээ өндөр байснаас "Вол март"-ын сүлжээгээр худалдаалагдаж байсан бүх тоглоомнуудыг Хятад улс эргүүлэн татлаа.
Үүнд ширэнгэн ойн амьтад, динозавр гэх мэт тоглоом багтсан байна. Мөн Хятадаас импортлосон тоглоомон нисдэг тэрэг, цэргийн иж бүрдэл хар тугалга ихтэй байгаа тухай "Ассошейтэд пресс" мэдээлэв. 2007 онд Америкийн Засгийн газрын мэдээлснээр 152 бүтээгдэхүүн шалгасны 104 нь Хятадынх байв.
Үүний 127 нь ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах аюултай байсны 27 нь ноцтой үр дагавартай гэж гарчээ. Үүнд зөөврийн угсардаг шат, усан сан, хүүхэд авч явах хэрэгсэл зэрэг багтсан байж Хар тугалганы хольцтой тоглоом хүүхдэд шарх, харшил үүсгэж, гэмтэл өгсөн бол хүүхдийн хуурамч суудал эрүүл мэнд, амь насанд нь халдаж, онгойлгоход шатсан, галын аюултай зэрэг тоглоомууд оров.
АНУ-ын хориг
Нью-Йоркын ихэнх оршин суугчид хуучин байшинд амьдардаг. Уг байшинд 5000 хүүхэд жил бүр хар тугалганы хордлогоор өвддөг байсан нь тогтоогджээ. Иймд 1977 оны есдүгээр сарын 2-нд АНУ-ын Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах комиссоос хар тугалга агуулсан будгаар тоглоом, тавилга хэрэгсэл будахгүй байхыг хориглосон. Бага насны хүүхэд хар тугалгаар хордох явдлыг багасгахын тулд энэ хоригийг тавьсан юм.
2007 онд болсон АНУ, БНХАУ-ын хамтарсан Хэрэглэгчийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хоёр дахь уулзалтад хар тугалганы хольцтой будгаар будсан тоглоом экспортлохгүй байх гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь ийм гэрээ байгаагүйгээс Хятад улс хар тугалгатай будаг АНУ-д нийлүүлж байсан юм. Гэрээ баталснаар хорт металлаар будсан олон тоглоомыг буцаан татжээ.
Хүүхдийн тоглоом аюултай хог хаягдал байж болохгүй
Та бидний үрс барби хүүхэлдэй болон диснейн шошго бүхий тоглоомуудаар тоглох хамгийн дуртай. Гэвч АНУ-ын Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах комиссоос эцэг эхчүүдэд анхааруулга гаргажээ. Зах зээлд худалдаалж байгаа 250 тоглоомд шинжилгээ хийхэд холбооны улсуудад тогтоосон хэмжээнээс өндөр хар тугалга илэрчээ.
Хамгийн их хар тугалга агуулсан бүтээгдэхүүнд барби хүүхэлдэй, "Кит" загварын гоёл, чимэглэл, дагалдах хэрэгслүүд, диснейн хүзүүний зүүлт зэрэг бүтээгдэхүүнүүд багтав, Мөн "Дора"-гийн хүүхдийн гутал, хөвгүүдийн бүс, хүүхдийн нөмрөгнөөс хар тугалга илэрчээ. 2007 онд АНУ-ын Конгресс хууль гарган хоёр сая тоглоом хар тугалганы өндөр агууламжтай хэмээн худалдаанаас татуулсан байна. Лицензээр баталгаажуулсан гэх барби хүүхэлдэй, “Бэлл”-ийн спортын бараа "Кит"-ийн гоёлын жижиг хэрэгслүүд хар тугалганы өндөр агуулгатай тул борлуулж болохгүй гэсэн байна.
Хэрэглэгчдийн аюулгүй байдлын төлөөлөгч Бэлл хэлэхдээ "Кит бол хуучин бүтээгдэхүүн. 2007 онд аюулгүй байдлын шинжилгээнд оруулсан. Гэтэл яагаад одоог хүртэл дэлгүүрийн лангуунаас буцаан таталт хийхгүй байна вэ" гэсэн юм.
"Ханна монтана" компанийн үйлдвэрлэсэн "Од" бугуйвчинд шинжилгээ хийхэд 27 хувийн хар тугалгатай байв. Ийм бүтээгдэхүүнээ зах зээлд 445 удаа худалдсан байдаг. 39 хувь хар тугалгатай тоглоомыг үмхэж тоглосноос болж дөрвөн настай хүү АНУ-ын Миннесет, Орегон хотод нас баржээ. АНУ-ын "Моттел" компани 1.5 сая ам.долларын хар тугалгатай тоглоомуудыг буцаан таталт хийсэн бөгөөд Хятад улс зөвхөн хар тугалгатай төдийгүй кадьми буюу хүүхдийг оюун ухааны сааталд оруулдаг тоглоомуудыг экспортлосон явдал гарсан.
Холбооны улсын шинжээчдийн судалснаар кадьмитай бүтээгдэхүүнд хүүхдийн гоёл чимэглэдийн зүйлс, гуйвч, "Гүнж ба мэлхий" хүзүүний зүүлт орж байгаа юм. Эдгээр нь бүгд Хятад улсаас АНУ руу экспортлогдсон бүтээгдэхүүн юм. Мөн сүүн бүтээгдэхүүн, нохой амьтдын тэжээл өвчин үүсгэж, хордуулдаг нь тогтоогдлоо.
Хүүхдийн тоглоом аюултай хог хаягдал шиг байж болохгүй гэж Мичиганы эрүүл мэндийн газар үзэж байна. Төлөөлөгчдийн тамхимийн эрүүл мэндийн бодлогын хорооны дарга сенатор Том Жорж өнгөрсөн жил хар тугалга түүнд баримтлах стандартыг батлуулж хөтөлбөр боловсруулсан. Т.Жорж "Дэлгүүрээс татан авалт хийхээс илүүтэйгээр үйлдвэрлэгч нар стандарт баримталж үйлдвэрлэлээ явуулахыг шаардав.
Хэн нэгэн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөгөө хэсгийгээ хордуулж байж таарахгүй. Стандарт хангахгүй бол үйлдвэрлэлээ зогсоох хэрэгтэй" гэсэн юм. Вашингтон хотод худалдаалж Хятадаас орж ирсэн 675 мянган ширхэг барбиг зах зээлээс эргэж татав. 2007 онд вагон хөдөлгүүрт тоглоом, "Бонго" нэртэй ачааны машины тоглоом хар тугалга ихтэй байснаас буцаан таталт хийжээ. 2007 онд Хятад улс хамгийн их тоглоом нийлүүлж, хамгийн их татсанаас "Хятадын синдром" нэртэй сөрөг кино хүртэл гарсан байна.
Д.Ариунаа, Б.Нарангоо