gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Морин хуур-Монгол хүн

2010-05-15
0
Twitter logo
0
Twitter logo
2010-05-15
Морин хуур-Монгол хүн
"Морь гэхээр Монгол хүн, Монгол нутаг, морин хуур гэхээр бас л Монгол хүн, Монгол аялгуу санагддаг. Тэр энэ их гайхамшигийг хөглөж бас хөтөлж явдаг эрхэм хүндтэй хүн" гэж АНУ-д Монгол Улсаас суугаа элчин сайд Х.Бэхбат Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулууныг тодорхойлон нэрлэсэн юм.

Эрхэм уран бүтээлч Ц.Батчулуун өөрийн шавь Г.Уртнасангийн хамт АНУ-ын хотуудаар 14 хоног аялаж морин хуур хөгжмийн үүсэл хөгжлийн тухай лекц уншиж, сурталчилж, бас тоглолт зохион байгуулж, олон Монголчуудтай нүүр учран санал бодлоо хуваалцаж явсаар замын эцэст Вашингтонд ажиллаж амьдрах Монголчуудтай уулзсан уулзалт энэ байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Монгол айл, албан байгууллага болгон морин хуур хөгжмийг дээдлэн залдаг болсоор бага бус хугацааг элээж буй. Яг үнэндээ зарлигийг л ёсчлон дагаж, тэгэх учиртай гэж өөртөө итгүүлж байдаг олон Монголчуудын хувьд, энэ лекц, ярилцлага багагүй сонирхолтой байлаа.

Морин хуур хөгжим Монголоос гаралтай тухай, морин хуур хөгжмийн чавхдас /хялгас/ нь цагаан морь, гүүний сүүлнээс сугалж бэлтгэгддэг, арга билгийн зохицолдоотой, хөг аялгуу нь халх болон цахар эгшиглэнтэй, цар нь арьсан бүрээстэй байсан тухай, морин хуур хөгжмийн эхлэл монгол домог "Хөхөө Намжил" бодит хүн байсан тухай, анх үүсэхдээ бурхан болон чөтгөрийн хамтын ажиллагааны үр дүн байсан гэхчилэн олон сонирхолтой ярианууд энэ оройн сонирхолтой сэдэв байв.

Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж байгаа морин хуурын чуулгын хөгжлийн тухай, аялан тоглосон орон болгоны үзэгчдийн сэтгэл хөдлөлийн элдэв араншингийн тухай ч хөгжилдөн байж хүүрнэлдэв. Харин энэхүү хүүрнэлдээний завсар, хоёрхон чавхдастай хэрнээ хорвоогийн элдэв явдлыг хүүрнэдэг морин хуурын гайхамшигт эгшигт дуурсах "Дөрвөн цагийн тал", "Морины явдал", "Цонхон дээр суусан ялаа", "Эрдэнэ засгийн унага" аялгуунууд харьд суугаа олон монголчуудын сэтгэл зүрхэнд нь эгшиглэж байлаа.

Харин "Мандухай сэцэн" киноны хөгжим болон, Жанцанноровын "Цагаан суварга" хөгжмийн эгшиглэн оргил нь байв. Анир чимээгүй орчинд гүн бодолд автсан хүмүүсийн царай хөгжмийн гайхамшигт аялгуунд уусан уусах мэт. Нээрээ л бодох ахул, найр наадмаас л дуулж хуурдаж сурдаг байсан нүүдэлчин удмын үр сад бид мөнөөсөө мөн байв.

Хоолойгоо хахираан байж засан, индэр дээрээс албархуу маягаар ёс төдий илтгэдэг байсан хүмүүсээс Ц.Батчулуун арай өөр харагдаж байсан нь, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй, эрхэмсэг хүний төрх байлаа. Долдугаар сарын 1-нд хэдэн хуурын хойноос гашуудлаа" хэмээн адлагдаж байснаа цухас дурдаад, өөрийн шавь Г.Уртнасандаа элчин сайдаар дамжуулан "Өргөмжлөл" өгүүлэхдээ, "Морин хуураа ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн юм чинь, одоо хар арьстай хүн морин хуур барьж байхыг хараад гайхахгүй, эмээхгүй тухайгаа" битүүхэн хэлнэ билээ.

Хийж бүтээж илүү ихийг туурвихын төлөө сэтгэл оюунаа чилээж яваа нэгнээ учиргүй магтаад байхгүй хэдий ч урмыг нь хугалчихгүй байна гэдэг яасан хэрэгтэй билээ гэж бодогдож байснаа нуух юун. Гэхдээ л хийсэн их бүтээлтэй хүн гэдэг цаанаа л өнгөлөг бас бардам харагддагийг энэ орой мэдэрч суулаа. Сайхан байсан.

Уулзалтын төгсгөлд элчин сайд, "Японы үзэгчид гайхан дуу алдаж байхыг, Лаосын үзэгчид зааланд шогширохыг үзсэн юм чинь дараагийн удаад Америкийн үзэгчид яаж гайхахыг заавал үзэхийг ерөөж" бэлэг гардуулсан. Энэхүү аяллын нэгэн зорилго нь АНУ-д Монголын Морин хуурын чуулгыг өргөн хэмжээгээр тоглуулах боломжийг хайж байгаа гэдгээ уулзалтын явцад Ц.Батчулуун хэлж байсан.

Магадгүй нэгэн цагт Америкийн том танхимд Монголын Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолт болж Америкийн үзэгчдийг гайхуулан бишрүүлэх ч юм билүү. Яг ийм мөчид Монгол хэмээх нэгэн омогшил улам улмаар оргилж, бидний үндэсний бахархлыг бадраах ч юм билүү. Тэр цагт Монголчууд бид бие биенээ чин сэтгэлээсээ тэвэрч, монгол хүн болж төрсөн хувь заяандаа баярлах ч юм билүү.

Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан