Аялагч Дина Малианагийн Сингапураас Европ тив хүртэл онгоцоор нисэлгүйгээр хамгийн хямд зардлаар /3000 сингапур доллараар/ долоон долоо хоног аялсан тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
Жилийн өмнө би Сингапураас Европ тив хүртэл онгоцоор нисэлгүйгээр хямд зардлаар аялах мөрөөдөлтэй байлаа. Хамгийн түрүүнд Сингапураас Европ хүртэл дан газраар аялах бүрэн боломжтой юм.
Миний анх гаргасан санаа бол Транс Сибирийн Төмөр Замын гурван гол чиглэлийн нэг бас дээрээс нь хамгийн сонирхолтой чиглэл болох Транс Монголын Төмөр Замыг бүхэлд нь дуусгах байлаа. Энэ зам нь Хятадын Бээжин хотоос эхлэн Монголоор дайрч Москва хот хүртэл үргэлжилдэг. Транс Сибирийн Төмөр Зам нь дэлхийн хамгийн урт төмөр зам болохыг та бүхэн мэдэх байх. Энэ нь ОХУ-ын нэг хязгаарыг нөгөө хязгаартай холбодог ба галт тэргээр нийслэл Москва хотоос Владивосток хүртэл долоо хоног аялдаг.
Транс Монголын Төмөр Замын эхлэл болох Бээжин рүү Сингапураас газраар хүрэх нь маш амархан болохыг би мэдэж авсан юм. Тэгэхээр миний Сингапураас Европ тив хүртэлх аялал маань ч бүтэх боломжтойг ойлгосон.
МАРШРУТ БОЛОН ҮНЭ
Сингапураас Европ хүртэл газраар аялах хэд хэдэн маршрут байдаг ба миний сонгосон маршрут хамгийн ойлгомжтой нь юм. Миний маршрут Сингапур- Малайз- Тайланд- Лаос- Вьетнам- Хятад- Монгол- Орос.
Аялалаа төлөвлөхөд минь хамгийн их хэрэг болсон сайт бол www.seat61.com юм. Тус сайтанд орон орны галт тэрэг, усан онгоцнуудын хуваарь, тасалбар зэргийн бүх мэдээлэл байдаг.
Энэ нь тус сайтаас гаргасан Сингапураас Лондон хүртэл аялах газрын зураг юм. Миний маршрут цэнхэр болон улаан өнгийн шугамын дагуу байсан ба аялал маань Москвад төгссөн. Москва хот хүрчихлээ гэдэг маань бараг Европт оччихлоо л гэсэн үг шүү дээ. Москвагаас Европ руу явах бол амархан.
Энэ бол миний аяллын нарийвчилсан зураг юм.
Сингапур- Европ аяллаа би Зүүн Өмнөд Ази, Хятад ба Монгол, Орос гэж гурван хэсэгт хувааж хэсэг болгондоо төсөв хуваарилсан.
Нийтдээ би 7 долоо хоног аялахдаа 3000 сингапур доллар /өнөөдрийн ханшаар 5 151 780 төгрөг/ зарцуулсан.
Ингээд та бүхэндээ Сингапураас Москва хүртэл аялсан нийт зардлынхаа задаргааг танилцуулъя. Долоон долоо хоногт зарцуулсан 3000 син. долларт тээврийн болон замдаа байрласан газруудын зардал, хоол болон бусад жижиг сажиг зардал орсон. Гэхдээ би зөвхөн тээврийн болон байрласан газруудынхаа зардлыг нэмээд зарим нэг онцгой зүйлүүдийн үнийг бичнэ. Надтай адил аялах гэж буй хүмүүст хэрэг болох байх.
1. Зүүн Өмнөд Ази
Хугацаа: 2 долоо хоног
Нийт: 800 син. доллар / 1 373 808 төг/
Зүүн Өмнөд Азиар би хоёрхон долоо хоног аялсан нь тиймхэн байсан. Монгол болон Орост илүү олон хоног аялахыг хүсч байсан тул Зүүн Өмнөд Азийн аяллынхаа зогсоол бүртээ маш бага хугацааг зарцуулсан. Та миний сонгосон замаар аялж байгаа бол бас та анх удаа Зүүн Өмнөд Азиар аялж байгаа бол энд илүү олон хоногийг өнгөрүүлээрэй гэж захих байна.
Маршрут болон тээврийн зардлын задаргаа
- Сингапураас Тайландын Хат Яй хот хүртэл
Сингапурын Вудленд- Малайзийн Жохор Бахру хот хүртэл галт тэрэг S$6 /10 303 төг/
Жохор Бахру- Хат Яй хот хүртэл галт тэрэг S$26.50 /45 507 төг/
- Хат Яй-Бангкок
Галт тэрэг S$33 ( THB 845)
- Бангкок- Лаосын нийслэл Вентян
Бангкок- Тайландын Нон Кай хүртэл галт тэрэг S$30 (THB 758) /51 517 төг/
Нон Кай- Таналенг төмөр замын буудал хүртэл галт тэрэг S$1 (THB 20) /1717 төг/
Таналенг- Вентян хүртэл микро автобус S$4 (THB 100) /6869 төг/
- Вентян- Луан Пхабанг хот
Унтлагын автобус S$31 (LAK 180 000) /53 235 төг/
- Луан Пхабанг- Сам Ноа хот хүртэл ( Вэн Сайд нэг өдрийн аялалтай)
Луан Пхабанг- Сам Ноа хүртэл автобус S$32,50 (LAK 190 000) /55810 төг/
Сам Ноа-Вэн Сай хүртэл бүхээгтэй машин (songthaew) S$12 (LAK 70 000) /20670 төг/
- Сам Ноа- Вьетнамын Тань Хоа муж
Автобус S$31 (LAK 180,000) /53235 төг/
- Тань Хоа- Ханой
Галт тэрэг S$7 (VND 116,000) /12020 төг/
- Ханой- Хятадын Наннин хот
Автобус S$30,50 (VND 500 000) /52376 төг/
Би Сингапураас Тайланд орохдоо Малайзаар дайрсан, дараа нь Лаосоос Вьетнам орсон. Лаосыг дайрч автобусаар шууд Ханой орохынхоо оронд Тайландаасаа Камбож, Камбожоосоо цааш галт тэргээр Вьетнам гэсэн урт зам бас сонгож болохыг та дээрх www.seat61.com сайтын газрын зургаас харж болно.
Би өөрийнхөө сонгосон замдаа харамсахгүй байна. Лаос надад маш их таалагдсан.
Байрласан газруудын маань үнэ (1 шөнө)
- Hat Yai Youth Hostel, Хат Яй: S$10 (THB 250) /17172 төг/
- The Hostel Sixteen, Бангкок: S$11 (THB 275) /18889 төг/
- Lucky Backpackers Hostel, Вентян: S$7 (LAK 40,000) /12020 төг/
- Lane Xang Guesthouse, Луан Пхабанг: S$12 (LAK 70,000) /20607 төг/
- Bounhome Guesthouse, Сам Ноа: S$12 (LAK 70,000) /20607 төг/
- Xinh Minh Tay Hotel, Тань Хоа: S$12.50 (VND 200,000) /21465 төг/
- Little Diamond Hotel, Ханой: S$8 (VND 126,000) /13738 төг/
- May De Ville Backpackers Hostel, Ханой: S$4.50 (VND 75,000) /7727 төг/
Бусад зардал
- Бангкок хотын Healthland Spa-д Тай массаж хийлгэж + гар цайлгах мөнгө = S$25.50 (THB 650) /43790 төг/
2. Хятад ба Монгол улс
Хугацаа: 2 долоо хоног
Нийт: S$1200
Энэ аяллаас хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл маань Хятадын Цагаан хэрэм болон Монголын говь тал нутгийг үзэх. Хоёулаа ярих юмгүй үзэсгэлэнтэй байсан.
Маршрут болон тээврийн зардал
- Наннин- Бээжин
Унтлагын галт тэрэг S$158 (CNY 751) /271327 төг/
- Бээжин- Замын Үүд
Автобус S$46.50 (CNY 220) /79852 төг/
- Замын Үүд- Улаанбаатар
Галт тэрэг S$22.50 (MNT 33,950) /38 638 төг/
- Улаанбаатар- Эрхүү
Галт тэрэг S$85.50 (MNT 130,000) /146 825 төг/
Ханойгоос Бээжин хүртэл шууд галт тэрэг байсан ч нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт долоо хоногт хоёр л удаа явдаг хуваарьтай байсан. Ханойгоос Наннин хүртэл автобусаар яваад, тэндээсээ Бээжин хүртэл галт тэргээр явах нь хямд юм. Гэхдээ Наннины галт тэрэгний буудал дээр англи хэлээр ярьдаг касс олоход үнэхээр бэрх. Би хувьдаа нилээн удаан хайж байж олсон.
Бээжингээс Транс Монголын Төмөр зам эхэлж байгаа юм. Би эхлээд Улаанбаатар руу шууд галт тэргээр явъя гэж бодож байсан чинь эхлээд Эрээн хот хүртэл автобусаар яваад, хил даваад Замын-Үүд ороод, тэндээсээ Улаанбаатар руу галт тэргээр явах нь бүр хямд болсон юм. Бээжингийн Muxiyuan автобусны буудлаас Эрээн хүртэл явах автобусанд суугаад Эрээн дээр 12 цаг зогсоод цааш Замын-Үүд ордог юм байна. Олон цаг хүлээхийг хүсэхгүй байгаа бол шууд Замын-Үүд орох автобусанд суусан ч болно. Тэндээс Монгол болон Орос орныг хөндлөн гулд үзэх галт тэрэгний гайхамшигт аялал маань эхэлсэн юм.
Байрласан газруудын үнэ (1 шөнө)
- Наннин дахь зочид буудал S$17 (CNY 80) /29193 төг/
- Beijing Downtown Backpackers, Бээжин S$10.50 (CNY 50) /18031 төг/
- Sunpath (Нарны зам), Улаанбаатар S$9 (MNT 13,800)
Бусад зардлууд
- Хятадын Цагаан хэрэм үзэх 1 өдрийн аялал S$59 (CNY 280)
- Sunpath Mongolia-тай хамт Монголын төв нутгийн 4 өдрийн аялал S$378 (MNT 574,000)
3. Орос улс
Хугацаа: 3 долоо хоног
Нийт: S$1000
Аялахаасаа өмнө би Орос улсын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Би Оросыг нэг том аймшгийн газар (замаар нь согтуу жолооч нар сүлжилдээд, эхнэрээ гудамжинд зоддог эрчүүдтэй) гэж боддог байв. Ингэж бодож байсныг минь уучилна биз ээ. Айдсаа дарах хамгийн энгийн арга бол бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж бодон хэд хэдэн орос өгүүлбэр цээжилж аваад явлаа. Вы говорите по английски?( Та англиар ярьдаг уу?), Я не понимаю (Би ойлгохгүй байна.) гэх мэт өгүүлбэр бэлдлээ. Оросууд бараг инээмсэглэдэггүй гэдэг нь үнэн боловч тусламж гуйн хандахад тэр дороо хувирч элгэмсэг дотно болдог.
Ялангуяа оросоор ярих гэж хичээж байгаа гэм зэмгүй харагдах ази охинд бол заавал тусална. Орос улсын бас нэг таалагдсан юм нь Ольхоны арал байсан. Намайг очиж байхад хавар болж байсан учраас цаг агаар маш сайхан байсан. Осгом хүйтэн биш зүгээр л гайхамшигт өвлийн орон гэгдэх Сибирийг мэдрүүлэх төдий жавартай байлаа. Бас Байгаль нуурын ус намайг очиход хөлдүү байсан болохоор надад дээгүүр нь алхах бүр дугуй унах ч боломж олдсон.
Валют султай учир Орос улс аялахад маш хямд санагдсан. Би Оросод зарцуулна гэж төсөвлөсөн мөнгөнийхөө хагасыг нь л үрсэн нь надад таатай гэнэтийн зүйл болж чадсан.
Маршрут ба тээврийн зардал
- Эрхүү хот- Ольхон арал
Микро автобус ирж очихын S$36 (RUB 1800) /61821 төг/
Байгаль нуурыг хөвөгч завиар гатлахад ирж очихын S$14 (RUB 700) /24041 төг/
- Эрхүү хот- Красноярск
Галт тэрэг S$34.50 (RUB 1703.50) /59245 төг/
- Красноярск- Екатеринбург
Галт тэрэг S$51.50 (RUB 2564.50) /88438 төг/
- Екатеринбург-Казань
Галт тэрэг S$25.50 (RUB 1277) /43790 төг/
- Казань-Москва
Галт тэрэг S$29.50 (RUB 1740) /50659 төг/
Транс Сибирийн Төмөр замаар аялах явцдаа би Красноярск хотод саатаж Столбы дархан цаазат газарт явган аялал хийсэн. Ганц харамсч байгаа зүйл маань Санкт-Петербург хотыг төлөвлөгөөндөө оруулаагүй явдал байв. Учир нь оросууд өөрсдөө бас жуулчид тус хотыг дэлхийн биш юмаа гэхэд Оросын хамгийн гоё хот гэцгээж байв. Үнэн эсэхийг нь дараа л мэдэж авъя.
Галт тэргээр аялахдаа би ихэнхдээ плацкартанд сууж аялсан. “Транс Сибирийн Төмөр Замаар аялах нь үнэтэй юу?” гэсэн асуултыг надаас их асуудаг. Плацкартаар аялж байгаа тохиолдолд боломжийн гэж би хариулдаг. Плацкарт нь нийтийн вагон бөгөөд энд ямар ч хаалга байхгүй, харин купе нь тусдаа тасалгаатай ба хаалгатай. Би аль алинаар нь аялж үзсэн ч надад плацкарт нь илүү таалагдсан. Плацкарт нь илүү нээлттэй учраас хүмүүсийн харилцаа ч илүү ойр санагдсан.
Байрласан газруудын үнэ (1 шөнө)
- Baikaler хостел, Эрхүү: S$12 (RUB 600) /20607 төг/
- Rural хостел, Ольхон арал: S$22 (RUB 1100) /37779 төг/
- Domino хостел, Екатеринбург: S$7 (RUB 350) /12020 төг /
- Fasol хостел. Москва: S$18 (RUB 900) /30910 төг/
Оросод миний байрласан газруудаас Ольхон арлын Rural Hostel ( Ольгагийнх гэдгээрээ алдартай), Москва хотод байрласан Fasol Hostel хоёр маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Rural хостелийг ажиллуулдаг Ольга гэх эмэгтэй миний мэдэх хүмүүсээс хамгийн амттай хоол хийдэг ба өглөө, оройны хоол хостелийн үнэд багтсан байсан. Иркутскийн Baikaler хостел нь Rural хостелийн салбар бөгөөд Baikaler хостелд байхдаа Ольгагийн хостелд захиалга өгч болох юм. Москвагийн Fasol хостел нь гайхалтай уур амьсгал, дотоод засал, үнэгүй цай, талх, сойз, тухтай ор, найрсаг хамт олон зэргээрээ төгс болохыг та очоод мэдрэх болно. Красноярск болон Казаньд би www.couchsurfing.com сайтын дагуу олсон айлууддаа хоносон.
Бусад зардлууд
- Урилга: S$30 /51517 төг/
- Жуулчны виз S$182 /312541 төг/
Аяллын нийт зардал
Зүүн Өмнөд Ази: S$800 /1 373 808 төг/
Монгол ба Орос улс: S$1200 /2 060 712 төг/
Орос: S$1000 /1 717 260 төг/
Нийт: S$3000
ТАНД ГАЗРААР АЯЛАХ НЬ ТОХИРОХ УУ?
Галт тэрэгнээс галт тэрэг дамжин олон цагийг өнгөрөөх санаа танд таалагдахгүй байгаа бол яваад хэрэггүй. Би хувьдаа галт тэргэнд суух үнэхээр дуртай. Хэдэн цагаар ч хамаагүй цонхоор ширтэн суух, ном унших, унтах зэрэг нь миний хувьд сайхан байдаг.
Хооллох, унтах, бие засах гээд галт тэргэнд амьдрах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Галт тэрэг хуваариасаа хойшлох, бэлэн гоймон идэх, сонин хачин хүмүүстэй таарах, юу ч хийхгүй нэг хэвийн байдалд удаан байх зэрэгт бэлтгэлтэй байгаарай. Галт тэргээр аялахад зөндөө давуу тал байдаг нь шинэ найз нөхөдтэй болох, үзэсгэлэнтэй байгал цонхоороо харж, олон сонирхолтой өртөөгөөр дайрах юм.
ХЯМД ЗАРДЛААР АЯЛАХАД СУЛ ТАЛ БАЙДАГ УУ?
Долоон долоо хоногт 3000 син. доллар гэдэг нь миний хувьд маш боломжийн санагдаж байна. Сайн мэдээ гэвэл би замын унаанд дайгдаж яваагүй, гудамжинд хоноогүй, өдөрт гурван удаа хооллож байсан ба бүр хааяа үнэтэй хоолонд ч гар татаагүй юм.
Гэхдээ би дандаа хямд тээврийн хэрэгсэл сонгож, хостелд (үйлчлүүлэгчдийн сайн тодорхойлолттой) байрласан. Очсон хот болгоныхоо бүх газруудыг үзэхийг эрмэлзээгүй. Ялангуяа орохдоо мөнгө төлдөг газрууд руу шагайгаа ч үгүй. Төсвөөсөө хэтрэхгүй байх нууц нь ердөө өөрийгөө хянах чадвартай, сайн тооцоотой байх юм. Хэрэггүй зүйлээ битгий худалдаж ав, очсон газар болгондоо үнэгүй үзэж, хийж болох бүх зүйлүүдийг хий. Trail Wallet гээд аппликейшн байдаг. Би үүнийг утсан дээрээ суулгаад бүх зардлаа бичдэг байсан юм. Хэцүү юм шиг боловч та чадна.
www.couchsurfing.com сайтад бүртгүүлж үнэгүй байрлах газар, нутгийн иргэдтэй уулзаж танилцах, очиж байгаа газрынхаа тухай илүү мэдээлэл авахдаа ашиглахыг санал болгож байна. Аяллынхаа турш би хоёр ч айлд хоносон ба тэндхийн зөндөө олон couchsurfer-үүдтэй танилцаж, хотыг нь хамтдаа үзэж сонирхсон. Couchsurfing миний амьдралыг өөрчилсөн. Одоо би аялж байгаа улсынхаа жуулчдын очдог газруудыг үзэхээсээ илүү хүмүүстэй нь танилцаж, сайхан яриа өрнүүлэх дуртай болсон.
Мөнгө үрэлгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх бүрэн боломжтой. Хэрэв та танихгүй хүнтэй өрөөгөө хуваалцах дургүй, мөнгөө хэмнэхийн тулд илүү урт зам туулмааргүй байгаа бол дахиад 2000 син.доллар нэмэхэд Сингапураас Европ хүртэл тохь тухтайгаар аялж чадна.
ТАСАЛБАР, ӨРӨӨ ЗЭРГИЙГ УРЬДЧИЛЖ ЗАХИАЛАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Аяллынхаа туршид би тээврийн тасалбар болон байрлах газрууддаа урьдчилж захиалга өгөөгүй. Сайндаа л нэг хоёр хоногийн өмнө захиалга хийдэг байсан. Эсвэл ямар ч урьдчилан захиалгагүйгээр шууд автобус, галт тэрэгний буудал, хостел зэрэгтээ очсон. Ингэснээрээ аяллын явцдаа төлөвлөгөөгөө өөрчлөх уян хатан байдал бүрддэг. Хэрэв та удаан хугацаагаар аялах төлөвлөгөөтэй бол бүх зүйлээ урьдчилж захиалдгаа хэсэгтээ мартахыг зөвлөж байна. Тасалбараа онлайнаар хэрхэн захиалах тухай би бичихгүй. Учир нь би ямар ч сайт ашиглаагүй. Гэхдээ онлайнаар захиалга хийх үндсэн хоёр арга байдаг юм байна лээ.
1. ОХУ-ын төмөр замын албан ёсны сайт нь хамгийн найдвартай.
2. Tutu Travel, Real Russia зэрэг сайтуудын тусламжтай захиалж болно. Гэхдээ эдгээр сайтанд үнийн зөрүү гараад байдаг.
Над шиг аялах гэж байгаа бол та тасалбараа авахдаа тэр өдөртөө шууд галт тэрэгний буудал дээр паспорттайгаа ирэхэд хангалттай. Галт тэрэгнийхээ дугаар, купе эсвэл плацкартыг сонгож, вагоны дугаар болон суудлын дугаараа бичихээ мартав. Ямар суудал сул байна гэдгийг дээрх сайтуудаас олж үзэж болно. Тэгээд тасалбараа авахдаа та өөрөө суудлынхаа дугаарыг сонгож бас болдог.
АЯЛАЛДАА ЮУ АВЧ ЯВАХ ВЭ?
Аялагч болгон өөр өөрийн хэрэгцээтэй байдаг. Хөнгөн явах нь хамгийн зөв. Хэрэг болсон зүйлээ замдаа авчихаж болно шүү дээ. Хамгийн хэрэгтэй зүйлүүд болох паспорт, гутал хувцас, эмийн сан, компьютер, гар утас, таблет зэргээ авахад л хангалттай. Оймс, дотуур хувцас олон байхад харин илүүдэхгүй. Аялалд явахад хэрэгтэй гэсэн зөндөө зүйл худалдаж авмаар санагдана. Гэхдээ танд л гэж зөвлөхөд мөнгөө хий дэмий битгий үр! Урьд нь тэр зүйлүүдгүйгээр амьдарч болоод байсан бол аялж явахдаа тэдгээрийг хэрэглэнэ гэдэг худлаа. Мэдээж юу авч явахаа та өөрөө л мэднэ.
Авч явж чадахаасаа илүү юм битгий аваарай. Миний хувьд маш хөнгөн явсан. Би 46L Osprey Kyte үүргэвчтэй явсан нь аяллын үүргэвчнүүд дундаас жижигт тооцогддог. (Сүүлд би бүр жижигрүүлээд 40L Osprey Farpoint болгосон нь миний хувьд яг таарсан).
ТӨГСГӨЛД НЬ ГЭЖ ХЭЛЭХЭД
Намайг ингэж аялна гэхэд хүмүүс надад энэ чинь аюултай, чи солиорсон байхаа гэж байсан. Ганцаараа аялна гэхэд эцэг эх маань хүртэл дургүй байсан.
Харин одоо хүмүүс над дээр ирээд миний аялал тэдэнд урам зориг өгсөн гэж хэлэх болсон. Ийм ч учраас ингэж аялах нь ямар энгийн байсныг бичих гэж хичээлээ. Ганцаараа хямд зардлаар аялах нь тийм аймшигтай, хэцүү байсангүй.
Мөнгөө цуглуулаад, аяллын маршрутаа төлөвлөөд, өдрөө товлоод, цүнхээ баглаад л замдаа гар!