gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрэгтэй хүн тэтгэвэрт гарснаас хойш дунджаар 15 жил амьдардаг гэв

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2017-03-29
0
Twitter logo

-2017 оны төсвийн тодотголд юу тусгав-

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ хуульд 60 насандаа тэтгэвэрт гарах иргэдийн насыг 65, 55 настайдаа тэтгэвэрт гарах иргэдийн насыг 60 болгон өөрчилсөн.

Харин иргэд бүх насаараа хөдөлмөр эрхлэн, улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, үр шимийг нь хүртэж чадахгүй нь гэж үзэн, хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна.          

Засгийн газар дээрх өөрчлөлтийг хийх болсон үндэслэлээ ингэж тайлбарлав: Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдэж, ДНБ-д эзлэх хэмжээ нь

  • 2020-2030 онд 5-7 хувь,
  • 2040-50 онд 8-10 хувьд,
  • Цаашид урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, ойрын 4-5 жилд зөвхөн тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4 их наяд төгрөгийн татаас олгох шаардлагатай. Үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулна

Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлбэл ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн бага хувилбараар тооцоход 7.2 их наяд төгрөг, ирэх 30 жилд 102 их наяд төгрөг төсвөөс шаардлагатай.

ҮСХ-оос гаргасан статистик мэдээллээр Монгол Улсын төрөлтөөс тооцсон хүн амын дундаж насжилт

  • 2005 онд эрэгтэй 62.1, эмэгтэй 68.6 байсан бол
  • 2015 онд эрэгтэй 66.0, эмэгтэй 75.8 хүрч монгол хүний дундаж нас дээшилж байна.

Сүүлийн арван жилд дундаж насжилт нэмэгдсэн хандлага цаашид үргэлжилж,

  • 2025 онд эрэгтэй 70.2, эмэгтэй 83.8,
  • 2030 онд эрэгтэй 72.4, эмэгтэй 88.4-т хүрч нэмэгдэх урьдчилсан төсөөлөл гарав.

Түүнчлэн актуар тооцоололд үндэслэн тооцсон тэтгэвэр тогтоолгох наснаас хойш амьдрах дундаж хугацаа эрэгтэй хүнд 60 наснаас хойш 15 жил, эмэгтэй хүнд 55 наснаас хойш 22.8 жил (60 наснаас хойш 19.1 жил ) байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ үзүүлэлт мөн л нэмэгдэх хандлагатай. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлогыг богино хугацаанд хийвэл хувь хүний орлогыг бууруулах эрсдэлтэй. Иймд бусад улс оронд хэрэгжүүлсэн туршлагыг харгалзан урт хугацаанд, аажмаар буюу 10-20 жилийн хугацаанд нэг жилд 6 сараар нэмэгдүүлэх төлөвлөгөөг урьдчилан зарлаж хэрэгжүүлнэ.

Гэвч эрэгтэй хүний тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд богино, дунд хугацаанд үүсэх эрсдэл, иргэдэд учрах ачааллыг бууруулах, тэдэнд сонголт хийх боломж олгох хувилбарыг ч дээрх хуулийн төсөлд тусгажээ. Даатгуулагчийн тэтгэврийн насыг 65 байхаар хуулиар тогтоох ч хэрэв даатгуулагч өөрөө хүсвэл 60 наснаас эхлэн тэтгэврээ тогтоолгох боломжтой. Энэ тохиолдолд шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг жил бүр 3 сараар нэмэгдүүлэх аж.

ИРЭХ ОНООС 60 НАС, 6 САРТАЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРНА

ХӨДӨЛМӨРИЙН ХЭВИЙН БУС НӨХЦӨЛӨӨР ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХ НАС

Хууль батлагдсанаар дунд хугацаанд буюу 2018-2020 онд 98.2-227.5 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэврийн сангаас бууруулах, цаашид зардлын ачааллыг ДНБ-ний 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан