Гудамжинд хэвтэж буй согтуу эмэгтэйн дэргэд хүүхэд нь уйлж суугаа гэрэл зураг олныг гайхашралд автуулж байсан нь саяхан. Харин одоо ийм дүр зураг монголчуудын нүдэнд хэдийнэ дасал болжээ. Сархад биднийг ийн уусгаж байна. Танилын маань хөрш эмэгтэй охинтойгоо хамт архи ууж, улмаар хөлчүүрхсэн охин нь ээжийгээ гэрээсээ хөөж гаргасан талаар ярилаа.
Согтуу эмэгтэй 30 минут хэртэй гэрийнхээ хаалгыг балбаж, эргэн тойрныхоо хүмүүсийн тав тухыг багагүй алдагдуулжээ. Эцэст нь цагдаа ирж зохицуулснаар согтуу эмэгтэйн хашгичих чимээ намжсан аж. Өөр нэгэн гэр бүлээс балчир хүүгийн уйлах чимээ сонсогдож, “Ээж ээ та битгий согтуу ирээч дээ” хэмээн гуйж учирлах уйтай дүр зураг олон гэр бүлд тохиолддог болов. Архичин эмэгтэйчүүдийн гэрт гэрэл гэгээ алга. Ердөө гуниг гутралаар л дүүрэн байдаг талаар сэтгэлзүйчид ярив. Эрт үеэс манай өвөг дээдэс сархад савнаасаа бусдыг дийлдэг хэмээн архинаас хол байхыг сургаж ирсэн.
Сүүлийн үед эмэгтэйчүүд архинд донтох болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар эмэгтэйчүүдийн архидалт өндөр байгааг онцолж байна. Гурван жилийн өмнө СЭМҮТ- д архинд донтсон 200 гаруй эмэгтэй ханддаг байсан бол энэ тоо нэмэгдсээр өдгөө жилд 300 гаруй бүсгүй ханддаг болжээ. Бүр хүүхдээ тэврээд архины эмчилгээ хийлгэх тохиолдол ч гарах болсон байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ ХУРДАН СЭДЭРДЭГ
ДЭМБ-аас эмэгтэйчүүдийн архидалт газар авсныг анхааруулдаг болов. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 81.9 хувь, удирдах албан тушаалтны 91.5 хувь архи хэрэглэдэг гэсэн байна. Тандалт судалгаагаар 18 эмэгтэйгээс нэг нь л архи хэрэглэдэггүй гэж хариулжээ. Энэхүү статистикаас харахад эмэгтэйчүүд нэлээд их хүртдэг болсон нь харагдаж байна.
Нийгмийн ядуурал эмэгтэйчүүдийг сархадад живүүлж байна
Наркологийн эмчийн хэлж буйгаар эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин богино хугацаанд донтдог аж. Энэ нь донтох өвчний процесс хурдан явагддаг гэсэн үг. Эмэгтэйчүүдийн архинд донтох эмгэг хурдан сэдэрдгийг Английн эрдэмтэд нотолсон байдаг. Мөн донтсон нэг хүний ард 20 хүний сэтгэл шаналж байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр ямар олон хүнийг хамарч зовоодог нь ойлгомжтой. Архичин ээжтэй хүүхэд нийгмийн идэвхгүй, өөнтөгч, хүсэл тэмүүлэлгүй болдог аж.
Мансууруулах бодис хэрэглэж буй хүүхдүүдийн шалтгааныг судалж үзэхэд дийлэнх нь архинаас болж буруу зуршилтай болсон байна. Түүнчлэн эмэгтэйчүүд архинд донтсоноор архины хам шинжтэй хүүхэд төрүүлдэг талаар эмч нар хэлж байв. Эмэгтэйчүүд ингэж архинд донтож буй нь нийгэм цаг үетэй ихээхэн хамааралтай гэж сэтгэлзүйчид тайлбарладаг.
Ажилгүй эмэгтэйчүүд сэтгэл гутралд орж, стрессээ тайлах үүднээс архи ууж эхэлдэг бөгөөд бага багаар ахисаар яваандаа архины хамааралтай болдог байна. Эрэгтэйчүүдийн архинд донтох эмгэгийг богино хугацаанд эмчлэх боломжтой байдаг бол эмэгтэйчүүд эмчлэгдэхгүй, хэцүү хэмээн наркологийн эмч хэлж байв. Хүний биед этилийн спирт задалдаг фермент бий. Тэр нь эмэгтэй хүнд сул үйлчилдэг аж.
Мөн эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд эмзэг, тэвчээргүй байдаг. Иймээс монгол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болдог байна. Архинд донтсон эмэгтэйчүүд уур уцаартай болж, хулгай, залилан хийх, худлаа хэлэх гээд зан төлөвийн олон доголдолтой болдог тухай сэтгэл судлаачид анхааруулжээ.
ХОЁР ХӨРШИД Ч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АРХИДАЛТ ӨНДӨР БАЙНА
Улсын хэмжээнд 2016 онд 187,366 хүн архи хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэхэд хоноглосны 4925 буюу 5.6 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Саатуулах байранд хоноглосон хүмүүс голдуу 25-45 насныхан байдаг аж.
2017 он гарсаар нэг сарын дотор 226 хүн ТЗЦГ-ын Эрүүлжүүлэх байранд хоноглосон байна. Архи донтолттой хэрэглээ болсон тул тэмцэж, асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг байна. Хөгжилтэй орнууд архидалттай тэмцэх аргыг хэрэглэдэг ч төдийлэн үр дүнд хүрдэггүй аж. Хуулиар зохицуулах арга хэмжээ авч татвар нэмэхээр эсрэгээрээ хууль бус наймаа, хуурамч архины хэрэглээ газар авч хүмүүс хордлогод өртөж нас барах үзэгдэл гарч эхэлжээ. Иймд ДЭМБ архины хэрэглээнд тавьсан хоригоо цуцлахад хүрсэн байна.
Швейцарийн Женев хотноо 2010 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаас “Согтууруулах ундааны хэтэрсэн хэрэглээг бууруулах дэлхийн стратеги” баримт бичгийг гаргажээ. Үүний дараа 2015 онд архины хортой хэрэглээний талаар хэлэлцэж, зөвлөмж гаргасан байна. Гэвч манай улсад энэ баримт бичгийн хэрэгжилт тун тааруу байгаа юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийн хэмжээ ч буурахгүй байна. Ерөнхийдөө дэлхий нийтэд тархсан архины хэрэглээг хязгаарлахад түвэгтэй байдаг талаар ДЭМБ дурджээ.
Манай хойд хөршид л гэхэд эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдэж буй аж. ОХУ-д архинд донтсон эмгэгтэй эмэгтэйчүүдийн тоо жилд 9000-аар өсч, гэр бүл салалт нэмэгдсээр байгаа аж. Урд хөршид ч архины хэрэглээ нэмэгдэж, эмэгтэйчүүд архидах үзэгдэл буурахгүй байгааг олон улсын байгууллага тэмдэглэжээ.
ХЭРЭГЛЭЭНЭЭС ХЭТ ДАВСАН ҮЙЛДВЭРЛЭЛ
Архины хортой хэрэглээ уушгины сүрьеэ гэх мэт халдварт өвчинд өртөмтгий болгож, бие даах чадварыг сулруулан элэгний хатуурал, хавдар гээд 200 гаруй өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсын нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгаа гэсэн судалгаа гаргасан. 2015 онд л гэхэд спирт 1925 литр, архи, дарс 24774 литр, шар айраг 64 сая литрийг үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154.926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Дотоодод үйлдвэрлэсэн болон импортлосон архины хэмжээг харьцуулахад маш өндөр архины хэрэглээтэй гэсэн ангилалд багтжээ.
Монгол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор архины хамааралтай болдог
Энэ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид заасан дүнгээс дэндүү өндөр үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хяналтгүй олгосноос болоод Монголын нийгэмд архидалт хавтгайрчээ.
Өсвөр насны охид хүртэл архинд мансуурч байгаа нь туйлын харамсалтай. Ялангуяа оюутнуудын дунд архины хэрэглээ харьцангуй өндөр байдаг нь судалгаанаас харагджээ. Эмэгтэйчүүд архи хэрэглэх нь улс орны аюулгүй байдал цаашлаад тусгаар тогтнолд ч нөлөөлдөг болохыг ахмад багш хэлж байлаа. Монголчууд эмэгтэй хүнийг цэцэг цэврүү шиг хэмээн зүйрлэж, хайрладаг. Угтаа бол эмэгтэй хүн яг ургаж, дэлбээлж буй цэцэг лугаа үзэмж, үзэсгэлэнтэй гэсэн үг. Харин сүүлийн үед өнөөх үзэсгэлэнт цэцэгс маань сархадад хөлчүүрч, мансууралд автсан, гундуу царайтай явах болсон нь даанч харамсалтай.
Үр хүүхдэдээ үлгэр дуурайл болох ёстой монгол ээжүүд гудамжинд хөлчүү алхаж, баар, цэнгээний газар хэсүүлчилж яваа нь гутамшигтай. Архичин ээжүүд сархадын эхүүн үнэрээр балчир үрсээ утаж, тэдний нулимсыг барж буй нь халагламаар. Ивэлсэн цагаан сүүнд нь эхүүн үнэр шингэж, эх хүний тавиланг умартах нь юутай гаслантай.
Б. Гандолгор