gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таамгаас давсан төсвийн орлого

2017-01-26
0
Twitter logo
0
Twitter logo
2017-01-26
Таамгаас давсан төсвийн орлого Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөснөөс хагас их наяд төгрөгөөр давлаа. Орлого дээшилснээр төсвийн алдагдал ч буурсан байна.

Нэгдсэн төсвийн орлого төлөвлөснөөс хагас их наяд төгрөгөөр давлаа. Сангийн яамны мэдээлснээр өнгөрсөн оны төсвийн орлогоо 109.4 хувьтай бүрдүүлжээ. Тодруулбал, 2016 оны төсвийн тодотголд орлогыг 5.3 их наяд төгрөгөөр төсөөлсөн. Гэтэл гүйцэтгэл нь 5.8 их наяд төгрөгийг давсан байна.

Орлогыг задлаад харвал 85.4 хувийг татварын орлого бүрдүүлсэн аж. Үлдсэнийг нь татварын бус орлого эзэлжээ. Ийнхүү нэгдсэн төсвийн орлого 9.4 хувиар илүү бүрдэхэд юу нөлөөлснийг харцгаая. Татварын орлого тооцоолсноос 400-гаад тэрбум төгрөгөөр дээшилсэн байна. Ялангуяа, орлогын албан татвар онцгой бүрджээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бүрдэлт өндөр байсан байна.

Нэгдсэн төсвийг бүрдүүлдэг улсын төсөвт анхаарлаа хандуулъя. Улсын төсвийн орлого найм гаруй хувиар давж биелсэн. Төсөөлснөөс 300 тэрбум төгрөг илүү цуглажээ. Тоймловол, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хамгийн их хэмжээгээр ахисан байна. Бараг 80 тэрбум төгрөгөөс давлаа.

Төсвийн орлогыг 109.4 хувьтай бүрдүүлжээ

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд жилийн нүүр үзэж буй. Үндэсний болон импортын барааны НӨАТ нийлээд төлөвлөснөөс 50 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байх юм. Шинэ хуулийн үр дүн гарч эхэлсэн нь энэ. Тэрчлэн архи, дарс, шатахууны онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр давсан байна. Үүнээс гадна агаарын тээврийн навигацын орлого 12.8 тэрбум төгрөгөөр ахисан байгааг онцлох хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, зарлага дутлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Засгийн газар зарлагынхаа 99.5 хувийг санхүүжүүлсэн. Улсын төсвийн зарлага 400-гаад тэрбум төгрөгөөр дутуу биелж, 95.1 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Нэгдсэн болон улсын төсөв ийм байна.

  • Орон нутгийн төсвийн орлого төлөвлөснөөс дутсан дүр зурагтай.
  •  Орлогоо давуулан төвлөрүүлж, зарлагаа чадахаараа хумьж чадвал төсвийн талийсан алдагдал энэ онд ч буурах дүр зураг бууж байна.
  •  Нэгдсэн төсвийн орлого төлөвлөснөөс хагас их наяд төгрөгөөр давлаа

Орон нутгийн төсвийн орлогод ойролцоогоор 60-аад тэрбум төгрөгийн “цоорхой” үүсчээ.Гэвч орон нутгийн төсвийн орлого төлөвлөснөөс дутсан дүр зурагтай. Орлогод ойролцоогоор 60-аад тэрбум төгрөгийн “цоорхой” үүссэнийг Сангийн яамны цахим хуудас дахь Төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулгаас харж болно. Нийслэлд гэхэд л дуудлага худалдаанаас олохоор тооцож байсан орлого 10 тэрбум төгрөгөөр тасарсан байх жишээтэй. Гэтэл орон нутгийн төсвийн зарлага ахисан. Нийт зардал 108.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын сангийн байдал сайнгүй байгаа. Энэ онд гэхэд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлаад буй. ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэх төсвийн алдагдал 2017 онд хүлээхээр байгаа юм. Харин сайн мэдээ нь өнгөрсөн оны нэгдсэн төсвийн орлого дээшилж, зарлага буурснаар алдагдал тооцоолсноос багасчээ. Тодруулбал, төсвийн алдагдал хагас их наяд төгрөгөөр буурсан. Орлогоо давуулан төвлөрүүлж, зарлагаа чадахаараа хумьж чадвал төсвийн талийсан алдагдал энэ онд ч буурах дүр зураг бууж байна. 

Г. Байгал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан