Монгол Улс анх удаа өөрийн анхны хиймэл дагуултай боллоо. MONGOLSAT-1 хэмээх шинэ хиймэл дагуулын үйлчилгээ нь Монгол Улсын өргөн уудам газар нутгийг бүрэн хамарч, орон даяар хүрэх боломжтой аж.
“ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улс сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг гардуулсан байна.
Энэхүү хиймэл дагуулыг ашиглан хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын зэрэг олон салбарын чухал мэдээллийг хүлээн авахаас гадна интернэт болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, хамгийн чанартай хүртэх боломж бүрдэж байгаа юм байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат:
"Монгол Улс 1990 оноос өмнө ОХУ-ын хиймэл дагуулыг ашиглаж байсан бол одоо Asiasat, Intelsat зэрэг хиймэл дагуулуудыг ашиглаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь манай сансрын холбооны салбарт Сингапурын ABS компани хэмээх шинэ хүчтэй тоглогч орж ирсэн гэдгээрээ онцлогтой. Хиймэл дагуулын эцсийн үр шимийг хөдөө орон нутагт суугаа иргэд илүү хүртэх болно. Тэд телевизийн 100 сувгийг үнэгүй авч, интернэт болон бусад үйлчилгээг харьцангуй хямд үнээр авах боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын үндэсний хиймэл дагуул хөөргөх ажлын бэлтгэл хийгдээд явагдаж байна" гэлээ.
ABS компанийн үүсгэн байгуулагч Томас Чой:
"“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, хоёр дахин хямд хэрэглээгээр хангагдана. Кабелийн телевизийн 100 орчим сувгийг хот, хөдөө хаана ч шууд үзэх боломжтой болно. Хамгийн товчхон хэлэхэд Дэлхийн улс орнуудаас хамгийн хямд, хамгийн чанартай интернэтийг сансрын хиймэл дагуул ашиглан хэрэглэх боломж Монгол Улсад анх удаа тохиож байна” гэж тэрбээр онцоллоо.
MONGOLSAT-1 хиймэл дагуул нь 2017 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр орбитод гараад өөрийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд газрын станцуудтай холбох ажил дутуу байгаа талаар "MongolSat Networks" компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр:
"Энэ хиймэл дагуул нь Монголын нутаг дэвсгэр, Орос, Европыг хамарсан бөгөөд зарим хүчин чадлыг зөвхөн Монгол улсад ашиглах зориулалттайгаар зарлагдаж байна.
Манай компани бүх тоног төхөөрөмжийн суурилуулалтыг 2-3 сарын дотор багтааж хийгээд энэ зундаа багтаагаад үйлчилгээгээ явуулж эхэлнэ. Бусад оператор компанитай харьцуулахад илүү өндөр чанартай үйлчилгээг бага үнээр хүргэх тооцоололтой байна. Хиймэл дагуулын ашиглалтын хугацаа 20 гаруй жил" гэлээ.
Малчид өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ авах төхөөрөмж, мөн алслагдсан газар интернэт утасны үйлчилгээ авах боломжтой тоног төхөөрөмж зэрэг хоёр төрлийн төхөөрөмж худалдаж авах боломжтой аж.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:
"Хиймэл дагуулын тусламжтай малчид алдсан малаа хянах, малчдад зориулсан сургалт явуулах, орчин үетэй хөл нийлүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулахад нь тусламж дэмжлэг үзүүлэх, аж ахуйгаа үр ашигтай явуулах зэрэг өргөн боломж бүрдэж байна" гэлээ.
Дашрамд дурдахад “ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт долоон хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани юм байна.