Цаг уурын хүрээлэнд 17 жил ажиллахдаа мэргэжил нэгт нөхдийнхөө боловсруулсан мэдээг хүмүүст ойлгомжтой, энгийн үгээр хүргэх гэж Монголын радио руу гүйсээр байгаад Д.Шагдарсүрэн гуай тэндхийн хүн болон “урвачихсан” гэдэг. “Ойрд ажил ихтэй байна. Одоо Дунд гол руу явна. Баримтат киноны зураг авалттай” гэж байсан ч цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ажлын цагаас нь хороож амжлаа. Түүнтэй ирэх жилийн өвлийн өнгө, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Дэлхий эх маань зангаа хувиргаж,
цас ордоггүй газарт орж, бороо ордоггүй газар үер болж байна. Энэ юунаас болоод
байна вэ. Цаг уурын өөрчлөлт давтамжтай
явагддаг гэж сонссон?
-Аж
үйлдвэрийн хувьсгал бий болсон 1840-1960 онд хүн төрөлхтөн дэлхийн цаг агаарт
сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хурдтай, эрчимтэй хөгжил, түүний үр дагавар бидэнд
дааж давшгүй аюул учруулж байна.
Байгалийн
жамаар бол наран дээрх халуун цөмийн тэсрэлт, арав, 11 жил хагасын хугацааны
үелэлтэй байсан. Үүнээс шалтгаалан 12 жилийн хоорондох уур амьсгал өөрчлөгддөг.
Урьдчилан тооцоолж чаддаг байсан бол одоо больсон.
-Таныг Дундговийн малчидтай энэ
өвлийн өнгийг ажиглахаар Говь-Угтаал явсан гэж дуулсан. Энэ өвөл ер нь ямархуу
байх бол. Эртнээс манай малчид од, сар, тэнгэрийн байдлыг ажиглаж хаашаа нүүж,
хаана суухаа тодорхойлдог байсан. Энэ уламжлал, ажиглалт хөдөө орон нутагт
байна уу?
-Шууд л цаг
уурын байгууллагыг төлөөлж энэ жил тийм ийм байна гэж ярих учир дутагдалтай.
Сэтгүүлчийн хувьд, цаг уурч мэргэжилтэй хүний хувьд, боржгоны малчидтай хамт
тэнгэр хангай ажиглаж байгаа хүний хувьд цаг агаарын прогноз гаргасан. Малчид
дээр үеэс цаг агаар ажигладаг, таамаглал дэвшүүлдэг арга, уламжлалтай байж.
Боржгон гэдэг ойлголтод Дундговийн зүүн тал, Төв аймгийн урд тал орно.
Дундговь
аймгийн Говь-Угтаал сумын малчид Бага
Залаат гэдэг уулархаг газар жил бүрийн намрын дунд сарын 15-ны шөнө малчид
цугларч тэнгэр ажигладаг. Цэлмэг,
ажиглалт хийхэд тохиромжтой учраас тэр. 16 дахь жилдээ энэ уулан дээр
малчидтайгаа хонож, тэнгэр эрхэсээ дурандлаа. Аймаг, сумын хэмжээнд биш ч
нүдний хараа хүрэх газарт энэ таамаглалаа дэвшүүлнэ шүү дээ. Монгол орны
хэмжээнд тийм байна гэж тодорхойлох боломжгүй л дээ. Бага Залаат уулан дээрээс
зүүн тийшээ Хэнтийн Дархан уул орчим юм уу, хойшоо Баянцагааны урд тал, баруун
тийшээ Говь-Угтаалын уул гэж л ажиглана.
Шөнө дундын
үеэс л эргэн тойрноо дуранддаг. Нарийн ажиглавал тэнгэр газрын савслага өөр өөр өнгөтэй. Хар хүрэн, цэхийсэн сүүн цэнхэр, цэлийсэн цэнхэр ч юм шиг. Удаан дурандсаны
эцэст хүн болгон өөр өөрийнхөөрөө урьд жилүүдийн мэдэж, харснаа бодолцон мэддэг
чаддагаараа бодож тунгаана. Урьд ганц хоёр хүн толгойлж хэлдэг байсан. Өглөө
нар мандахад уулан дээрээсээ бууж байгаад хэлнэ.
Ахмадуудын
хэлсэн үгийг залуу малчид сонсоод аль газраа өнтэй байна, хаана өвсний шим муу
байна гэдгээ заалгаад нүүдэл хийдэг байсан. Энэ уламжлал одоо ч тасраагүй.
Миний мэдэхийн Баасанжав, С.Дашдорж, Д.Бор гээд мундаг цаг уурчид бий. Одоо
С.Дашдорж гуайг л хань татан уул өөд авч гардаг. Бараг л тэнгэрийн “брометр”
болсон өвгөд маань “Зүүн хойд талдаа хүйтэн, цас орно, баруун урд талдаа өнтэй,
өвөлдөө хүйтэн, ихэнх газраар чийгшил муу байж магад. Зарим газраар хавартаа
тарчигхан байх нь дээ” хэмээн ярилцана лээ. Ерөнхий дүнгээр цас их айхтар
орохгүй, чийгшил муутай, хүйтэн болно гэсэн таамаг дэвшүүлсэн. Ер нь туршлагаас үзэхэд, зундаа их халуун байвал
өвөлдөө цочмог хүйтрэх тохиолдол гардаг. Энэ жил долдугаар сард 20 хоног орчим
орон даяар айхтар халлаа.Хоёр оны заагаар халууны хариуд хүйтэн ирж магадгүй
юм.
Цаг агаарын
гэнэтийн өөрчлөлт, уур амьсгалын дулааралтай холбоотой өвөл эрт дулаарах болж.
Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан хүйтэн улирлын прогнозод тодорхой байгаа.
Жишээ болгоод хэлэхэд, аравдугаар сарын агаарын дундаж температур Хэнтий,
Хангайн нуруунд хэвийн, арай дулаан гарсан байна. Хур тунадас Хэнтийн нуруу,
Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас ахиухан орох нь. Бусад нутгаар олон
жилийн дундаж орчим.
Арваннэгдүгээр
сард цаг агаарын температур Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Хангайн нурууны
зүүн тал, Орхон, Сэлэнгийн сав нутгаар , Дорнод, Монголын талаар олон жилийн
дунджаас дулаан гарсан байна. Арванхоёрдугаар сард зөвхөн Хэнтийн нуруугаар
олон жилийн дунджаас хүйтэн. Бараг бүх нутгаар олон жилийн дунджаар орчим, Говь
болон Их нуурын хотгор, гол нуурын хөндий дагаад дулаан, нэгдүгээр сард Алтайн
нуруу, Хэнтийн нуруугаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн
дунджийн орчим байна.
2008 оны
хоёрдугаар сарын агаарын хэм урьдчилсан мэдээгээр зөвхөн Алтан өвөр говиор олон
жилийн дунджаар гарсан. Бусад нутгаар дулаан.
-Малчид тэнгэрийн байдлыг ажиглаж
уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлж чаддаг. Үнэхээр л тэдний хэлснээр болох
тал бий?
-Ганцхан
зүйлийг ажиж, шинжээд хэлнэ гэж байхгүй. Д.Бор гэж хүн хаврын тэргүүн сарын
шинийн нэгнээс өвлийн адаг сар хүртэл өдөр болгоны цаг агаар, өвс ургамал, мал
ахуй , нар сар, шөнө болгоны од, мичдийг байнга ажигладаг. Угаасаа гариг ертөнц
нэг шүү дээ. Тайлбарлаж чадвал зөрөө гарахгүй.
Түрүүхэн би ирэх өвлийн прогрнозыг уншлаа. Энэ чинь математик, физикийн
шинжлэх ухааны техникийн үр дүн. Цаад
талд нь малчдын уламжлалт ухаан дотор юу байгааг одоохондоо тайлбарлаж чадахгүй
байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг. Учрыг нь олж тайлбарлаж чадахгүй юмаа
худлаа, буруу хоцрогдсон гэж ярих гээд байдаг.
-Үүл буудах нь цаг уурын өөрчлөлтөд
нөлөөлдөг үү. Байгалийн борооноос шимийн хувьд ялгаатай гэх хүн цөөнгүй бий.
-Энэ аргыг
улс орнууд эртнээс хэрэглэсэн. Иод хольсон нунтаг бодисыг бортогонд хийгээд үүл
рүү пуужингаар харвадаг. Энэ бодис чийг татамтгай болохоор үүлэн дэх бороон
дуслууд томорч таталцлын хуулиар унаж байгаа юм шүү дээ. Нэр томъёог буруу
хэрэглэснээс хүний сэтгэлд тэнгэр рүүгээ бууддаг гэдэг ойлголт төрөөд байгаа
юм. Түүнээс муу нөлөөгүй. Харин байгалийн жамаар Дорнод аймгийн нутагт ч юм уу,
Хэнтий аймагт орох байсан бороог наана нь олон буудвал зүүн тийш гандаж мэднэ. Дэлхийн цаг уурын
байгууллагаас гаргасан стандарт, хэмжээний дагуу иодит бодис хэрэглэдэг.
Ер нь энэ
арга дэлхийд нэвтрээд 100 жил болж байгаа. Анх баруун европын нэг оронд Агаар,
мандлыг жолоодох төсөл хэрэгжүүлж нарийн судалгаа явуулснаар энэ аргыг
нэвтрүүлсэн. Одоо 150 оронд хэрэглэж байна.
-Урд, хойд хөрш маань хилийнхээ
дагуу борооны үүл бууддаг маш олон төхөөрөмж суурилуулсан. Үүнээс болоод бороо
орохгүй байна гэж зарим хүн тайлбарладаг. Агаарын хил зөрчсөн үйлдэл ч гэдэг юм
билээ?
-Үүлийг сорж, цуглуулах боломжгүй л дээ. Харин
үүлийг үлээж хөөж болдог. Нислэгтэй байхад өтгөн манан суучихвал үлээж хөөдөг
арга байна. Дундад Азийн орнууд бороо оруулдаг аргыг хэрэглэдэг. Урд хөрш маань
ч бас энэ аргыг ихээр хэрэглэж байна. Байнга ийм арга хэрэглэх нь дараачийн
очих газартаа үүл очиж чадахгүй болгоно гэж өмнө хэлсэн.
Баруун
өмнөөс гарч ирсэн үүлийг Шинжаанаас авахуулаад Хайлаар хүртэл хөөж, буудаад
байх юм бол манайд орж ирэх чийгийн хэмжээ харьцангуй багасах магадлалтай.
Одоогоор цаг уурын шинжлэх ухаанд хятадууд ингэснээс болоод танайд төдий хувийн
чийгийн хэмжээ багассан гэсэн дүгнэлт байхгүй байгаа. Үүл өөрөө дураараа л хил
зөрчиж явдаг болохоос агаарын хилийг хүн шиг зөрчихгүй.
Л.Өлзий