gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НАКИ: Цомгийн бүх дууны үг, аялгуу, хөгжмийн найруулгыг өөрөө хийнэ

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-11-25
0
Twitter logo

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд хамгийн их хит болоод буй дуучин Ука, Болд, "Камертон", "Гурван охин" зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан "Ocean Grey" студийн Нацагаа буюу дуучин Наки өөрийн бие даасан цомгоо ирэх онд гаргахаар ажиллаж байна. 

Тэрбээр студийнхээ ажлаас хөндийрч, цомгийнхоо уран бүтээлд төвлөрөөд байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө "Still"  нэртэй шинэхэн дууныхаа клипийг цацжээ.

Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар хэсэг хором ярилцлаа.

-Яагаад студийнхээ ажлыг түр орхиж, бие даасан уран бүтээлдээ төвлөрөх болсон бэ? 

-"Ocean Grey" студи маань надтай нийлээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хэрнээ олон уран бүтээлчтэй богино хугацаанд шахуу хуваарьтай  хамтран ажиллаж, тэдний цомгийг продюсерлэж байлаа.  Би өөрийнхөө соло уран бүтээлийг гаргана гэж боддог байсан ч студийн ажил их байсан болохоор амжихгүй байсан. 

Гэхдээ эргээд харахад уран бүтээлчдийн дуулсан дуунууд нь залуучуудын сонсох дуртай дуу болсонд баяртай байна. "Ocean Grey"-ээс гарч байгаа бүх дуунуудын аялгууг би чадан ядан зохиогоод үр дүн нь ийм байгааг харахад надад тодорхой хэмжээний туршлага болсон байх гэж бодож байна.

Би мундаг хөгжмийн зохиолчид шиг олон зуугаар нь хөгжмийн ая зохиогоогүй ч хийсэн дуунуудаа чанартай, чансаатай байлгахыг хичээсэн. Тэгэхдээ орчин үеийн залуучуудад эерэг мессеж түгээж, амьдралын гоё сэдвүүдийг гэгээлэг талаас нь хөндөж хийж байлаа. Энэ хугацаанд цомгоо гаргана гэж бодоод л яваад байсан. Тиймээс цомгийнхоо ажилд шаргуу орсон доо.

-Цомгийнхоо талаар танилцуулахгүй юу?

-2018 ондоо хоёр ч цомог дээр ажиллана. Эхний цомгоо хавар гаргахаар төлөвлөж байна. Цомгийн бүх дууны  үг, ая, хөгжмийн найруулга гээд бүх юмаа өөрөө хийж байна.

2018 оны хавар гаргахаар төлөвлөж байгаа шинэ цомог маань 10-аад дуутай байх болно. Дуучин Хишигдалайтай хамтран дуулсан "Mi Senti", Ангирмаатай дуулсан "Ирмэх төдийд" дуунууд маань энэ цомогт орох байх.  

Өмнө нь хамтлаг дуучдын дууг хурдацтай хийдэг байсан бол үүнтэй адил өөрийнхөө бүтээлүүдийг бас богино хугацаанд хийе гэж бодож байна. 

Дуучин Хишигдалайтай хамтран дуулсан "Mi Senti" дууны клип

-Шинэ клипний утга санаа, зураг авалтын талаар ярихгүй юу?

-Гадаадад байгаа найзтайгаа холбогдоод клипэнд тоглох хос хайж байгаагаа хэлсэн. Тэгээд энэ хосыг санал болгосон юм. Тэдэнд зохиолоо танилцуулаад уулзаж байхад залуу нь ирээдүйд гэгээлэг түүхтэй клипэнд тоглож байсан дурсамжаа хүүхэдтэйгээ хуваалцмаар байгаагаа хэлсэн юм. Клипэнд сүүлийн үеийн залуучуудад тохиолдож байгаа зөрчлүүдийг хөндөж, хэзээ ч битгий бууж өг, бие биеэ үргэлж хайрлаж хамгаалаач гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон. Клипээ "TJ Entertainment"-аар хийлгэсэн.

-Цомгийн дараагийн клипүүд хэзээ гарах вэ?

-Одоогоор хоёр клипний ажилд ороод явж байна. Оноос өмнө болбол нэг клипээ гаргана.

-Бусад дуучдын уран бүтээлээс юугаар онцгой байх бол?

-Өмнө нь дуу хөгжим зохиогоод хүмүүсээр дуулуулж, хамтарч ажилладаг байсан бол одоо өөрийнхөө цомгийн бүх аялгуу, хөгжмийн найруулгаа хийж, үгээ бичиж байна. Энэ утгаараа ямар ч уран бүтээлчдээс өөр байх болов уу гэж бодож байна. 

-Баярлалаа. Амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан