Оргилуун дарс, гацуур мод, шинэхэн цас, гоёлын даашинз... Энэ бол хэн бүхний тэсэн ядан догдлон хүлээдэг шинэ жилийн баяр билээ.
Тэгвэл баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд бүсгүйчүүд хамгийн чухал гоёл болох даашинзаа авах талаар бодож байгаа болов уу. Тэгвэл биеийн галбиртаа тохируулан даашинз хэрхэн зөв сонгох талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа бол загварын салбарт 15 жил ажилласан туршлагатай Соёлын тэргүүний ажилтан, загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал зөвлөж байна.
Тэрбээр Урлах эрдэм дээд сургуулийг 2003 онд төгссөнөөсөө хойш есөн жил сургуульдаа багшилсан ба өдгөө өөрийн "O Couture" брэндийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал энэ хугацаанд гоёлын даашинзын олон цуглуулга гаргасан бөгөөд ихэвчлэн даашинзууд нь гар ажиллагаа ихтэй, нарийн загвар чимэглэлтэй, тансаг гоёмсог хээнцэр байдгаараа онцлогтой.
Тэрбээр гоёлын даашинзаа сонгохдоо эмэгтэйчүүдийг юун түрүүнд мэргэжлийн загвар зохион бүтээгчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй гэлээ. Мөн аль болох биеийн өөг дарж, гоё хэсгийг тодотгосон, өөрийн галбиртаа таарч тохирсон хэлбэр, өнгө, материалтай даашинз оёулах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна.
Дараах ЗӨВЛӨГӨӨГ уншина уу.
"Юуны өмнө та биеийнхээ галбирыг тодорхойлох хэрэгтэй. Хүний биеийг онцлогоос нь хамаараад зууван, Т буюу өргөн мөртэй эсвэл шулуун хэлбэртэй гэх зэргээр галбирыг тодорхойлдог .
Хэрвээ таны бие шулуун хэлбэртэй бол өгзгөө тодруулж, дэрвэгэр эсвэл хормойтой, Х хэлбэрийн даашинз өмсвөл тохиромжтой.
Унжуу мөртэй хүн мөртэй даашинз өмсвөл биеийн харьцаа зөв харагдана.
Махлаг хүмүүс бараан өнгийг сонгосон нь хамгийн оновчтой шийдвэр байдаг. Гэхдээ бараан өнгө дотроо олон янз. Гэрэл ойлгогчтой бараан өнгийн материал гэрэл тусахаар зурган дээр цайвар гарчихдаг.
Хэрхэн харагдахад өнгө хамгийн чухал. Даавуу нь зузаан эсвэл нимгэн байхаас шалтгаалаад биеийн галбир тодорч харагддаг. Нимгэн материалтай даашинз махлаг хүний биеийг улам тодотгодог. Тиймээс зузаан материалтай бараан даашинз өмссөнөөр илүү туранхай болж харагдана.
Мөн урт цээжтэй, богинохон хөлтэй бол хувцасны хуваалтын хүчээр илүү богинохон цээжтэй урт хөлтэй болох аргууд бий. Эхлээд биеийн онцлогийг тодорхойлоод даашинынхаа өнгө загварыг сонгох хэрэгтэй" гэлээ.
Энэхүү зөвлөгөөний дагуу интернэтээр хайлт хийж, бүсгүй танд өөрийн галбиртаа тохируулан даашинзаа хэрхэн сонгох талаар нэмэлт зөвлөгөөг mixfacts.ru болон wikihow.com сайтаас орчуулан хүргэж байна.
НЭМЭЛТ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨ
"Хүний гоё харагдах өөрийн биедээ хэрхэн тохируулж хувцаслахтай шууд холбоотой. Магадгүй хамгийн гоё даашинз байсан ч та өөрт тохироогүйг л сонгосон бол зохимжгүй харагдах талтай.
Гэхдээ даашинз худалдан авахдаа ийм алдаа гаргахгүй байж болно. Тиймээс таны биеийн галбирт тохирсон даашинзыг сонгох хэрэгтэй юм.
ЛИЙРЭН ГАЛБИРТАЙ БОЛ
Хэрвээ та өргөн гуятай бол сул хормойтой коктейль даашинз өмсөх нь зохимжтой. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг гуяны хэсэгт анхаарал татахуйц хормойндоо нэмэлт чимэглэлтэй даашинзаас татгалзаарай. Даашинзын мөрөнд зөөлөвч хийж, мөрөө илүү өргөн бөгөөд өндөр харагдуулахыг хичээгээрэй. Ингэснээр таны биеийн харьцаа зөв харагдана. Даашинзаас гадна ийм биетэй хүмүүс бариу өмд, иртүүзнээс татгалзах нь зүйтэй.
ЖИЖИГ БИЕТЭЙ БОЛ
Хэрвээ та жижигхэн биетэй бол урт эсвэл цацагтай даашинз таныг яг л хувцсандаа живсэн мэт харагдуулах болно. Та гоолиг биеэ тодотгохын тулд та богино эсвэл өвдөг хүртэлх урттай даашинз сонгох нь зүйтэй юм.
ДӨРВӨЛЖИН БИЕ
Дөрвөлжин маягийн биетэй бол танд бэлхүүсээрээ сул загвартай даашинз өмсөх нь зохимжтой. Бэлхүүсийг бүсээр хуваах нь гоёмсог харагдуулах болно. Гэхдээ голоороо хэт их чимэглэлтэй даашинз бэлхүүсийг махлаг харагдуулах талтай. Мөн ийм биетэй эмэгтэйчүүд эрэгтэй загварын хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Зөвхөн үдэшлэг гэлтгүй энгийн үед өргөн өмд цамц өмссөнөөр таныг эрэгтэй хүн шиг харагдуулах магадлалтай.
Мөн даашинз дотуураа та бэлхүүсэвч зүүгээрэй. Ийм биетэй эмэгтэйчүүд дотуур хувцсандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, хөхийг томсгож харагдуулах хөхний даруулга зүүснээр биеийг тань зөв харагдуулах болно.
ХӨЛӨӨРӨӨ МАХЛАГ БОЛ
Та заавал хөлөө нуух гэж яарах хэрэггүй. Богино даашинз ч танд сайхан харагдана. Харин дээд хэсэгтээ чимэглэлтэй даашинз сонгосноор хүмүүсийн анхаарал таны хөлд биш дээд хэсэгт төвлөрөх болно.
БОГИНО ЦЭЭЖТЭЙ БОЛ
Хэрвээ та богино цээжтэй бол бэлхүүсээрээ бариу биш даашинз сонговол зохимжтой. Азаар ийм даашинз маш олон байдаг. А хэлбэрийн, бэлхүүс тодотгоогүй даашинз таны сонголт.
ЭЛСЭН ЦАГ ХЭЛБЭРТЭЙ БИЕ
Ийм хэлбэртэй биеийг хамгийн дур булаам гэлцдэг. Танд бэлхүүс тодотгосон, бариу даашинз илүү зохимжтой. Харин дөрвөлжин биетэй харагдуулдаг хувцаснаас зайлсхийгээрэй. Мөн даашинзны энгэр V хэлбэртэй бол гоёмсог харагдах болно.
ЛУУВАН ХЭЛБЭРТЭЙ БИЕ
Таны хөл биеийн тань хамгийн нарийхан хэсэг. Та хөлөндөө анхаарал татахыг хүсэхгүй бол өвдөгний орчим урттай даашинз сонгох нь зүйтэй.
ДООШ ХАРУУЛСАН ГУРВАЛЖИН
Та өргөн мөртэйгөөсөө болж энгэр задгай хувцас өмсөхөөс санаа зовдог уу? Харин одоо өөрийн гоо сайхнаа харуулах цаг чинь болжээ. Үүний тулд жижгэвтэр давхар хормойтой даашинз сонгох нь илүү тохиромжтой. Учир нь ийм хормой таны гуяыг бага зэрэг томруулж, биеийн дээд доод хэсгийг тэнцвэржүүлж харагдуулах юм.
БОГИНО ХӨЛТЭЙ БОЛ
Хэрвээ та богино хөлтэй бол урт даашинз сонгоход буруудахгүй. Бэлхүүсний хэсэг бага зэрэг дээш байхад таны хөл урт харагдана.
АЛИМАН БИЕ
Гэдсээрээ махлаг ч гэсэн та даашинз өмсөж болохгүй гэсэн зүйл байхгүй. Дээд хэсэг нь даруухан, хормой хэсэг нь сул загвартай даашинз сонгох нь илүү зохимжтой.
Ийм биетэй эмэгтэйчүүд V хэлбэрийн захтай даашинз өмсөх нь илүү сайхан харагддаг. Ингэснээр тан руу харж буй хүмүүсийн анхаарал бэлхүүснээс өөр тийш хандах болно. Мөн бэлхүүс хэсгийг тодотгосон чимэглэл, бүстэй даашинзаас татгалзаарай.
ГУРВАЛЖИН БИЕ
Хэрвээ таны мөр жижиг бол та цээж хэсгээрээ илүү том харагдуулах, нугалаастай эсвэл дэрвэгэр хэсэгтэй даашинз сонговол таны биеийн хэмжээг зөв харагдуулах болно.
Азийн шилдэг дизайнер СТА Д.Отгонжаргал үндэсний хэв шинж бүхий Монгол Haute Couture гоёлын даашинзны бүрэн хэмжээний цуглуулгаа шинэ жилийн баярын өмнө буюу энэ сарын 6-ны өдөр Corporate Hotel & Convention Centre-т толилуулах гэж байна.
Тэрбээр уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show 2018"-аараа дахин давтагдашгүй тансаг загваруудаа толилуулах юм.