-Үйлдэл хийхгүй бол үг өчүүхэн-
Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний III зөвлөгөөний үеэр манай улсад нэн тэргүүнд онцгойлон анхаарах шаардлагатай зургаан төрлийн эрх байгааг онцолжээ.
Үүнд:
- уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой бизнес болон хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй болох,
- зохистой аюулгүй хүнсээр хангагдах эрх,
- гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах болон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголтыг түгээх,
- эрүүл мэндийн үйлчилгээ, улс төрийн үйл хэрэгт оролцох эрх,
- хүүхдийн эрх,
- ялгаварлан гадуурхалт, эрүүдэн шүүхтэй холбоотой мөрдөн шалгах бие даасан механизмтай болох,
- үзэл бодоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг багтаж байна.
Зөвлөлгөөнөөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрхийг хамгаалагчдын 60 гаруй төлөөлөгч нэгэн дор цуглаж, тулгамдаж буй асуудал хийгээд цаашид хийх ажлуудаа ярилцсан байна.
Мөн НҮБ-д зөвлөх эрхтэй, Азийн 19 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум байгууллага болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний эрхийн хөгжил төв, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон парламентад суудалгүй бусад намын төлөөллийг оролцуулжээ.
Камбожийн парламентын гишүүн, хүний эрхийн тэмцэгч Сончай эх орондоо болж буй хүний эрхийн зөрчлүүдийн талаарх гашуун туршлагаасаа хуваалцсан нь энэ удаагийн зөвлөлгөөний онцлох үйл явдлын нэг болжээ.
Х.НАРАНЖАРГАЛ: ИРГЭД МЭДЭХ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭЛЭХ ЭРХТЭЙ
2015 оноос хойш зохион байгуулж буй уг үйл ажиллагааны үеэр хүний эрхийг хамгаалагчид болон сэтгүүлчид халдлага, сүрдүүлгийн золиос болсоор байгааг онцолж байв. Хүний эрхийн үндэсний комиссоос энэ тал дээр хуулийн төсөл боловсруулж байгаа хэдий ч дан ганц хууль батлаад орхихгүй иж бүрэн цогц хөтөлбөр шаардлагатай байна гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид дарамтад орж, халдлагад өртөх нь нэмэгдэж байгаа хэдий ч түүнийгээ мэдээлэхгүй нуун дарагдуулах нь ихэсч байна
Иргэд мэдэх эрхтэй, харин хэвлэл мэдээлэл хэлэх эрхтэй. Гэтэл аливаа мэдээллийг ил болгосныхоо төлөө эрх чөлөө, ажлын багаж хэрэгсэлд нь халдаж нийтлэл нэвтрүүлгийг нь хаахаас эхлээд халдлагад өртөж байгааг “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хэлж байв.
Сүүлийн жилүүдэд тэр дундаа өнгөрч буй сонгуулийн сурталчилгаа түүхэн дэх хамгийн бохир сурталчилгаа болсныг тэрбээр дурдаад энэ үеэр иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үг хэлэх эрх чөлөөгөө нэлээд хаалгасан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид дарамтад орж, халдлагад өртөх нь нэмэгдэж байгаа хэдий ч түүнийгээ мэдээлэхгүй нуун дарагдуулах нь ихэсч байгаа аж.
МАРТЕ ХЭЛЕНА: ЦААСАН ДЭЭРХ БИЧИХ БУС ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Зөвлөлгөөнд оролцсон Азийн форум байгууллагын төлөөлөгч Марте Хэлена манай улсад тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудыг онцлоод цаасан дээр буулгасан зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүд, уул уурхайн бизнестэй холбоотой хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн
Сүүлийн жилүүдэд өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүд, уул уурхайн бизнестэй холбоотой хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогчдод туслалцаа үзүүлэх, хамгаалах, тэгш эрх буюу ялгаварлан гадуурхалтаас ангид байхад ч анхаарал хандуулах шаардлагатай байна гэв.
НҮБ-аас гаргадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын хүлээн авсан зөвлөмжүүд, шинэ хуулиуд болон өргөн баригдсан хуулийн төслүүдийг харахад эерэг өөрчлөлт авчирна гэсэн итгэл төрөхүйц байгаа аж.
Үйлдэл хийхгүй бол үг өчүүхэн гэдгийн адилаар баримт бичгүүд нь бодит үйл хэрэг болохгүй бол Монгол дахь хүний эрхийн хамгаалагчид урьдын адил бүх түвшинд дарамт, шахалт хүчирхийлэлд өртсөөр байх болно гэв.
Г.УРАНЦООЖ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ХЭРЭГТЭЙ
“Хүний эрхийн зөрчил гарч буй олон тохиолдлын нэг нь бизнесийн орчин дахь хүний эрх байдаг. Үүнийг зохицуулах үүднээс НҮБ-аас ч зөвлөмж, хөтөлбөр гаргасан байдаг. Иргэний нийгмийн байгууллагууд ийм хөтөлбөртэй болохын тулд зөвлөлдөх уулзалт хийж, үндэсний хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна. Бизнестэй холбоотой хүний эрхийн зөрчил уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан, автозамын компаниудтай холбоотой байдаг.
Мөн үүнээс гадна улс төрийн намуудад хүний эрхийн асуудалд анхаарал хандуулдаг нэгж байна уу гэхээр алга. Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах механизм ч байдаггүй юм байна. Тиймээс энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах тохиролцоонд хүрээд байна” гэдгийг Хүний эрхийн хөгжлийн төвийн тэргүүн Г.Уранцоож хэлсэн юм.
Засаг солигдох бүрд төрийн албан хаагчид солигдож байгаа нь эрх нь зөрчигдөж буй хэрэг
Засаг солигдох бүрд төрийн албан хаагчид солигдож байгаа нь эрх нь зөрчигдөж буй хэрэг мөн бөгөөд төр тогтвортой байх нь төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах гол үндэс гэдгийг ч тэрбээр хэлсэн. Мөн төрийн албан хаагчийн тогтвортой байдлыг хангах эрхзүйн орчин байх ёстойг ч тэрбээр дурдсан юм.
Зөвлөлгөөний төгсгөлд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой уулзалт хийсэн бөгөөд Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төсөл болоод ХЭҮК-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар санал солилцжээ. Харин энэ асуудалд хамгийн их үүрэг оролцоотой байх ёстой УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны төлөөллийг уулзалтад урьсан ч татгалзсан хариу өгсөнд зохион байгуулагчдын зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.