-Долоо хоногт 60 гаруй, жилд 5000 орчим хүн эмчилгээ хийлгэдэг-
Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношлуулж, эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой. Харин хожуу шатандаа орсон бол хавдар цус болон тунгалгийн замаар бусад эрхтэнд тархан үсэрхийлж, бүрэн эдгэрэх магадлал буурдаг. Хавдрыг мэс засал, хими, туяа, хөнгөвчлөх гэсэн дөрвөн төрлөөр эмчилдэг бөгөөд хавдрын үе шатаас хамаарч аль нэгийг нь сонгох, эсвэл хавсарч хийдэг. Ингээд хорт хавдрын үед хийх химийн эмчилгээний талаар ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгээс тодрууллаа.
-Хими эмчилгээ бусад эмчилгээнээс юугаараа ялгаатай вэ?
-Мэс заслын аргаар хавдрыг бүрэн авдаг бол хими эмчилгээгээр хавдрын эсийг устгаж, ургаж томрох, өөр эрхтэнд үсэрхийлэхийг зогсоодог. Нэг ёсондоо химийн найрлагатай эм бэлдмэлийг уух болон тарилга хэлбэрээр, тодорхой тунгаар, тодорхой давтамжтайгаар хийгддэг эмчилгээ гэсэн үг. Ихэвчлэн мэс заслын дараа тодорхой үе шатуудад төгс зорилгоор, эсвэл мэс заслын өмнө хавдрыг багасгах, мөн олон эрхтэнд тархаж мэс заслаар эмчлэх боломжгүй болсон үед хөнгөвчлөх зорилгоор хийнэ. Харин ‘’байран өмөн’’ буюу хавдрын нойл үед энэ төрлийн эмчилгээ хийх заалт байдаггүй.
-Хэчнээн төрлийн эм бэлдмэл хэрэглэж, эмчилгээ хийдэг вэ?
-Олон төрлийн бүтэц найрлагатай эмүүд байна. Цитотоксик эмүүдийг мэргэшсэн нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Хими эмчилгээг хэд хэдэн зорилгоор хийдэг. Үндсэн хавдрын хэмжээг багасгаж дараагийн мэс ажилбарт орохын өмнө, хавдар авах мэс заслын дараа, мөн эрт үеийн жижиг үсэрхийллийг эмчлэх, эсвэл хавдрын дахилт үсэрхийллээс сэргийлэх, хянах боломж олгодог. Гэхдээ хавдар дөрөвдүгээр шатанд орж олон эрхтэнд тарсны улмаас өвчтөний бие олон эрхтэний дутагдалд орж доройтсон, тохиолдолд хими эмчилгээ хийдэггүй. Эмчилгээ болгоны өмнө шинжилгээнд хамруулж өвчтөнүүдийг байнга хянадаг.
-Тухайн хавдраасаа шалтгаалаад эмчилгээ болон хэрэглэх эм тариа өөр өөр байдаг уу?
-Тийм ээ. Энэ төрлийн хавдарт ийм эм, тариа, эмчилгээг ийм тунгаар хэд хоногийн давтамжтай хийнэ гэсэн олон улсад мөрдөгддөг стандартыг баримтлан эмчилгээ хийдэг.
-Хавдрын үе шатнаасаа хамаараад эмчилгээний үйлчлэл өөрчлөгддөг үү?
-Өөрчлөгдөнө. Хорт хавдрын үе шат болон хавдрын эсийн гарлаас хамаараад хими эмчилгээг хийдэг. Тухайлбал, хорт хавдрын зарим эс химийн эмчилгээнд мэдрэг биш байдаг бол зөвхөн химийн эмчилгээгээр 100% бүрэн эдгэрэх хавдрууд ч байдаг.
-Хими эмчилгээний тасагт хэчнээн хүн хэвтэн эмчлүүлдэг вэ?
-Манай тасаг нийт 21 ортой. 7 хоногт 40 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Өдрийн эмчилгээний хэсэг гэж бас бий. Энд давхардсан тоогоор өдөрт 13-16, долоо хоногт 60 гаруй, нийтдээ манай эмнэлэгт жилд 5000 гаруй хүн химийн эмчилгээ хийлгэдэг.
-24-48 цаг хүртэл үргэлжилдэг эмчилгээ байдаг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?
-Тийм ээ. Хорт хавдрын эмчилгээний стандартын дагуу зарим хавдрын үед 24-48 цагийн турш дуслаар хийгддэг химийн эмчилгээ гэсэн үг. Өндөр тунгаар хийх химийн эмийг 24-48 цагийн хугацаанд хяналттай, удаан хийснээр өвчтөнд илрэх гаж нөлөө, хүндрэлээс хамгаалж байгаа хэрэг юм.
-Өнөөдөр манай оронд хэчнээн төрлийн эм тариа хэрэглэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар манай төвд 26 орчим төрлийн химийн эм тариа эмчилгээнд хэрэглэж байна. Үүн дээр дотор муухайралтыг засаж бөөлжилтийг багасгадаг, тайвшруулдаг, хордлого багасгадаг зэрэг эмийг нэмбэл 40 орчим төрөл болдог.
-Эмийн нөлөөллөөс сөрөг үр дагавар гардаг байх?
-Тэгэлгүй яахав. Химийн эм тариа гэдэг чинь өөрөө маш хүчтэй бодисыг судсаар хийж байгаа учраас бусад эрхтэн системд нөлөөлнө. Үүнийгээ дагаад сөрөг үр дагавар тодорхой хугацаанд илэрдэг. Тухайлбал,, бөөлжих,дотор муухайрах, хоолонд дургүй болох, үс унах зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ эмч өөрөө гарах үр дагаврыг нь мэдэж байгаа учраас илэрч буй шинж тэмдгийн эсрэг эмийн эмчилгээг хавсарч хийдэг. Энэ бол тодорхой хугацаанд үргэлжлээд дуусах тул насан туршдаа ингэж явна гэж айх хэрэггүй. Тиймээс сэтгэл санааны хувьд тухайн үеийг даван туулах чадвартай байх хэрэгтэй.
-Хими эмчилгээ хэчнээн төгрөгийн өртөгтэй вэ?
Химийн эм тариа их үнэтэй боловч иргэд “Эрүүл мэндийн хууль”-д заасны дагуу үнэ төлбөргүй эмчлэгддэг. Ганцхан өдөр хийгдэх химийн эмчилгээнд 2-3 сая төгрөгийн үнэтэй эм тариа хэрэглэх ч тохиолдол байдаг.
-Хүний биеийн онцлогоос шалтгаалаад эмчилгээ хийж байх үед хүндрэл гарах тохиолдол бий юү?
-Тухайн өвчтөн суурь өвчтэй тохиолдолд хүндрэл гарч болно. Тухайлбал, зүрх, бөөр, элэг зэрэг амьдралын чухал эрхтэнүүдийн архаг суурь өвчтэй хүмүүст тохиолддог. Тиймээс өвчнийг хүндрүүлэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор эрт үеийн оношилгоо шинжилгээнд хамрагдах нь чухал юм.
Г.Оюунтөгс