Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг шагналаа гардаж авсных нь дараа цөөн хором ярилцсан юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин жүдоч Д.Сумъяа нь Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний гурван удаагийн аварга билээ.
-Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцаач?
-Төрийн дээд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Энэхүү шагналыг төр засаг маань 13 жил хөдөлмөрлөсөн хөлс хүчийг минь өндрөөр үнэлж урамшууллаа гэж бодож байна.
-Энэ спортод анх хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Анх намайг жудо бөхийн спортод хөтөлж оруулж ирсэн хүн нь манай аав Доржсүрэн. 2005 онд анх “Монгол охид” клубт Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нарынхаа удирдлага доор А үсгээ заалгаж байсан. 2008 оноос эхлээд жүдо бөхийн шигшээ багийн ах эгч нартайгаа хамт бэлтгэлд орж, 2010 оноос албан ёсоор Шигшээ багийн тамирчин болоод өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2011 оноос хойш Монгол Улсын аварга, Ардын багш, жүдогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням багштайгаа хоёр олимпийн нүүр үзэж, амжилттай хичээллэж байгаа. Шигшээ багийн нийт багш нартаа энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна. Багш нарын маань уйгагүй, нөр их хөдөлмөр нь тамирчдын амжилт байдаг. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж байна. 2008 оноос хойш тасралтгүй 10 жил удирдлага доор нь бэлтгэл сургуулилт хийж ирсэн.
-Жудо бөхийн холбоо таны амжилтад бас багагүй нөлөөлсөн байх?
-Тамирчны амжилт маш олон зүйлээс шалтгаалдаг. Монголын жудо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам, агентлаг, Шигшээ багийн алба гээд бүгдэд нь талархаж байна. Сүүлийн 4 жил хүчний бэлтгэлийг "Алдар" спорт хорооны Энхтөр багштай хамтарч хийж байгаа.
Миний үндсэн байгууллага ХХЕГ хурандаа Бат-Эрдэнэ даргатай 208 дугаар Тусгай ангийн бие бүрэлдэхүүнд, Монголын өнцөг булан бүрд хилээ манан үүрэг гүйцэтгэж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргэж, баяраа хуваалцмаар байна. Жудод хайртай, ивээн тэтгэдэг хүмүүс бий. “Имперал холдинг”, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-тай сүүлийн гурван жил хамтарч ажиллаж байна. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа. Миний хоёр буурай 95 хүрч байгаа хүмүүс бий.
-Ойрын хугацааны төлөвлөгөө юу вэ?
-Он дуустал Токио, Шилдэг 16 гээд гурван том тэмцээн болно.
-Их дуулга тэмцээнд та хатуухан өрсөлдөгчтэй таарсан. Энэ үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Сая Их дуулга тэмцээнд олимпийн финалд барилдаад ялагдсан Силвиатай таарч ялсан. Өмнө нь ялагдсан учир барилдах талаараа техник, тактикийг бэлдсэн байсан учраас энэ удаад би ялж чадсан би ялсан.
-Спортоор хичээллэхийн ач тусыг хойч үеийнхэндээ захиж хэлбэл?
-Жудо бол хамгийн чухал нь хүнд хүндлэлийг төлөвшүүлдэг. Хэцүү бэрхийг даван туулах, шантрахгүй байх тэсвэр хатуужил, эх оронч үзлийг төлөвшүүлдэг.
-Танд баярлалаа.