Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай Blue Sky зочид буудлын зүүн тал буюу Гадаад хэргийн яамны баруун талын талбайн цэцэрлэгт хүрээлэнг энэ сарын 10-нд нээхээр төлөвлөөд байна.
Тус барилгын тохижилтын ажил өнгөрсөн долоодугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Барилгын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар хийж байна.
Хот тохижилтын газрын ерөнхий инженер н.Батболдын хэлснээр “1135 М2 талбайд 90 метр дугуйн зам, явган хүний зам, замын хажуудах гэрэлтүүлэг, модны гэрэлтүүлэг, чулуун доорх нүдэн гэрэлтүүлэг, сандал, цэцэрлэгжүүлэлт хийж байна. Цэцэрлэгжүүлэлтэд 5 гацуур, 278 ширхэг буюу 48 бут шар хуайс, 100 ширхэг буюу 48 бут голт бор тариад байгаа юм” гэв.
М.Ариунзаяа