НӨАТ-ЫН БУЦААЛТ 20 ХУВЬ БАЙГААГ 70 ХУВЬД ХҮРГЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Түүний санаачилсан хуулийн 15.2.1-т албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох гэснийг 70 гэж, 15.13-д заасан буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна гэснийг 40 болгохоор тусгажээ. Засгийн газраас дэмжээгүй ч байнгын хорооны гишүүд санаачилсан хуулийн төслийг нь дэмжиж өгөхийг тэрбээр танилцуулгын төгсгөлд хүслээ.
Гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбоотой асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, ард иргэдийн гарт очих мөнгийг нэмэгдүүлэх нь хэрэгтэй. Ингэснээр татвар төлөгчдөд тавих хяналтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Засгийн газраас дэмжээгүй шалтгаан нь юу вэ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Төсөвт учиргүй дарамт болохгүй. Татварын суурь баазыг нэмэгдүүлж байгаа хэлбэр. Буцаан олголтыг өгч эхэлснээр иргэдийн шахалтын дагуу НӨАТ төлдөг аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг Татварын ерөнхий газрын тайлан мэдээллээс харж болно. Орон нутаг, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд баримт олгохгүй байх нь элбэг. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэд далд эдийн засгийг ил гаргахад илүү дэм болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ч.Хүрэлбаатар сайд аа, улс орнууд дундаж орлоготой иргэдээс татварын орлогоор орлогоо бүрдүүлдэг юм л даа. НӨАТ-ын татвар дээр бүрддэггүй. НӨАТ-ын татвар жил бүр өсөж байна. НӨАТ-ын татварыг буцаан олголтыг нэмэгдүүлснээр тодорхой үр дүн гарахгүй. Н.Оюундарь таны сонгогдсон Цагаан нуур тосгон дээр ганц л дэлгүүр НӨАТ-ын баримт өгдөг. Хамт санаачилсан С.Бямбацогт гишүүний сонгогдсон тойрогт хоёр посын машин байгаа ч баримт өгдөггүй. Тэгэхээр буцаан олголтын хувийг нэмэгдүүлээд нэмэргүй тул миний санаачилсан НӨАТ-ыг 5 хувь болгох хуульд илүү ач холбогдол өгөх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Бид НӨАТ гэж 10 хувийг аваад энэ авсан 10 хувийнхаа 20 хувийг л буцаан олголт болгож авдаг. Таны хэлсэн шиг тэр бүх өгдөггүй газруудыг баримт өгдөг болгохын тулд бид энэ хуулийг санаачилсан. Таны яриад байгаа орон нутагт баримт өгөхгүй байгааг энэ нэмэлт өөрчлөлтөөр идэвхжүүлэх арга хэмжээ болно. Хүн болж төрсөн учраас татвараа төлөх ёстой, татварыг төлүүлэх орчныг төрөөс бий болгохын тулд буцаан олголт хэлбэрээр давхар иргэдээр хяналт хийлгэе гэж байгаа юм. Үсчин, гутал засвар орохдоо баримтаа нэхээд авдаг байх хэрэгтэй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын татвар европын бүсэд 20.3, дэлхийн дундаж 15.6 харин манай улсад 10 хувь байна. Бүх иргэддээ буцаан олголт олгодог орон манайх л байна. Жуулчдад зориулсан болгож болох ч агуулга нь болохгүй байна. Татвар ойлгомжтой, энгийн, шударга, нэг жигд хэрэгждэг байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: НӨАТ-ын татварыг 5 биш 3 хувь болгох саналтай байна. НӨАТ-тай холбоотой хуулийн төслийг яагаад дэмжихгүй байгаа юм бэ. Сугалаа нэртэй худлаа юм гаргаад. Татвар уул уурхай, онцгой албан татварт байдаг болохоос биш ард түмнээс дарамталж авдаг юм биш. Ард түмэн, бизнес эрхлэгчдийг сөргөлдүүлээд л. Хувь хэмжээг 3 болгох ёстой.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж дууслаа. Ингээд хуулийн үзэл баримтлалыг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэнгүй.