"Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр" ТББ-ын тэргүүн Г.Ганбат өөрийн санаачилсан "Шинэ гудамж" төслийн талаар өнөөдөр танилцууллаа. Тэрээр уг төслийн хүрээнд Дархан хотын гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан гурван гудамжийг моджуулж, цэцэрлэгжүүлсэн байна.
Г.Ганбат "300 метр урттай эхний гудамжийг бид иргэдийн өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш моджуулсан. 5 метр өргөнтэй байсан гудамжны хоёр талын айлууд хашаагаа татаж гудамжийг 12 метр өргөнтэй болгон хашааны гадна мод тарьсан. Үүний дараа 2 жилийн турш 430 метр урттай гудамжийг Дархан-Уул аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн тусламжтайгаар моджуулсан.
Тохижилтын ажилд тухайн гудамжны айл болгон 150-200 мянган төгрөг хандивласан. Сүүлд нь 850 метр урттай гудамжийг тохижуулж буй ба ажил нь 85-90 хувьтай байна. Нийт 1000 орчим бод тарьсан ба тарьсан мод болгоны арчилгаа, хамгаалалтыг тухайн айлд нь хариуцуулж өгсөн. Айлууд өөрсдөө хариуцаж арчилж байгаадаа мод ургаж байна. Аливаа нэг юмны эзэн нь тодорхой байвал хөгждөг. Цаашдаа монгол орны бүх гудамж ийм болоосой" гэв.
Судалгааны нэг жил болон гудамжнуудад мод тарьсан 7 жилийн туршлагаас үзэхэд гудамжинд ургах хамгийн тохиромжтой бөгөөд ургах чадвар сайтай нь агч мод байсан аж.