gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхэд харах төв ажиллуулдаг хүмүүсийн ихэнх нь олон жил багшилсан, хүүхдэд хайртай хүмүүс байдаг

Х.Көгершин
Нийгэм
2020-09-11
19
Twitter logo

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарлаа, танай хүүг хэн харж байгаа вэ гэхэд нэгэн ээж, хүүхэд харах хүн байхгүй тул аргагүйн эрхэнд хүүгээ орон нутгийн унаанд дайж хөдөө байдаг өвөө эмээ рүү нь явууллаа гэв. 

Хүүхэд харах төвүүд үйл ажиллагаа эхлэхээр болсон бөгөөд хоёр настай хүүхдээ хамруулах эсэх талаар бас нэгэн ээжээс тодруулахад, охиноо хоёр нас хүрэхээр нь ажил хийе гэж бодож байсан юм. Энэ жил дахиад гэртээ суухаар болж байх шиг байна. Мэргэжлийн бус хүнд хүүхдээ даатгаснаас гэртээ өөрөө харсан нь дээр гэлээ.  

Энэ мэт ихэнх эцэг эхчүүдийн хувьд есдүгээр сард хүүхдээ цэцэрлэгт өгөх хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Удаан хугацааны хорио цээрийн дэглэмийн дараа сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнд эцэг эхчүүд баяртай байгаа ч хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэрийг Засгийн Газраар гаргасан билээ. 

Тэднийг цэцэрлэгт авахгүй ч хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой болсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг гарган, хүүхэд харах үйлчилгээг энэ сарын II хагаст эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. 

ХҮҮХЭД ХАРАХ ТӨВҮҮД ЭНЭ САРЫН 15-НААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭХДЭЭ ЗӨВХӨН ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АВНА  

Хүүхэд харах үйлчилгээний асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээний хууль 2015 онд батлагдаад, 2016-2017 онд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцдаг байсан.

Харин 2018 оноос Боловсролын яам хүүхэд харах үйлчилгээг хариуцаж буй юм. Энэ жилийн хувьд төсөвгүй гэх шалтгаанаар тодорхойгүй байдалд байсан.

Сая төсвийн тодотголоор мөнгө нь батлагдаад Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэлийг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт яамны холбогдох газрууд болон Монголын хүүхэд эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байгаа. Шат шатны байгууллагууд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан яамнаас “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг батлах гэж байна. Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүд халдваргүйжилт, аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд үйлчилгээгээ эхлүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.  

Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөхдөө эцэг эх болон хүүхэд харагч хоорондоо гэрээ байгуулдаг. 

2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд үүний 77235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад бие бялдрын онцлогийг анхаарчээ. 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Хоёр настнуудын дархлаа сул учир өвчлөмтгий байдаг. Иймээс хүүхэд харах үйлчилгээнд зөвхөн хоёр настнуудыг хамруулах юм.    

Хүүхэд харах үйлчилгээний төвд нэг хүүхдэд 2,5 ам.метр талбай оногдохоор баримжаалж, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд хамруулах, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг түр журамд тусгажээ. Мөн хүүхэд харах төвүүдэд хүүхдүүдийн халууныг өглөө бүр ирэхэд нь үзэж, гарыг нь ариутгах, гэр цэцэрлэгийн хооронд заавал амны хаалт зүүх шаардлага тавих, ариутгал цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийнэ. 

“Зөвхөн цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж бид маш олон бэлтгэл хийсэн. Хүүхэд харах үйлчилгээ бол тэрнээс өөр, маш онцлог. Энэ бол сургуулийн өмнөх боловсрол олгодоггүй хүүхдийг асрах, тоглуулах, хамгаалах үйлчилгээ. 18-60 хүртэлх насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно гэж хуульд заасан. Сум дүүргийн Засаг дарга нар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхэд харах үйлчилгээнд хоёр настнуудыг хамруулах гэж байгаа энэ нөхцөл байдал холбогдох байгууллагуудаас, хүүхэд харагч болон эцэг эхчүүдээс маш их хариуцлага шаардаж байна. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөхдөө эцэг эх болон хүүхэд харагч хоорондоо гэрээ байгуулдаг. Эцэг эхчүүд хүүхэд харах төвийг сонгохдоо маш хариуцлагатай байх хэрэгтэй” гэж Ж.Мягмар хэллээ. 

Ш.ЭНХЖАРГАЛ: ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ЭСВЭЛ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД ИХЭНХДЭЭ ХҮҮХЭД ХАРАХ ТӨВД ХАНДДАГ  

БЗД-ийн 15 дугаар хороонд байрлах Энх-Энэрэл хүүхэд харах төв 2016 оноос үйл ажиллагаагаа явуулжээ. Тэд хоёр настнуудаа хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаад байна.  

Хүүхдүүдээ маш их санасан. Гэхдээ энэ жил зөвхөн хоёр настнуудыг хамруулах учир өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүдээ авч чадахгүй. Гэхдээ шинэ хүүхдүүдтэйгээ хурдан дотносно гэдэгт итгэлтэй байна хэмээсээр Энх-Энэрэл хүүхэд харах төвийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Ш.Энхжаргал биднийг угтлаа.  

Хүүхэд харах үйлчилгээний төвд нэг хүүхдэд 2,5 ам.метр талбай оногдохоор баримжаалж, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд хамруулах,  аль болох бөөгнөрөл үүсгэхгүй. 

“Хүүхэд харах төв ажиллуулдаг хүмүүсийн талаар нийгэмд буруу ойлголт байдаг. Ямар ч боловсролгүй хүмүүс энэ үйлчилгээг эрхлэн явуулдаг мэт. Яг амьдрал дээр хүүхэд харах төв ажиллуулдаг хүмүүсийн ихэнх нь олон жил багшаар ажиллаж байсан хүүхдэд хайртай хүмүүс байдаг. Хүүхдүүд маань амраад явчхаар тэднийгээ их санана” гэж Ш.Энхжаргал хэллээ. Тэрбээр өмнө нь улсын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан туршлагатай аж. 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс хоёроос дээш насны хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон үлдэх, аливаа болзошгүй эрсдэлд өртөх зэрэг асуудал цөөнгүй байдаг. Хүүхэд харах төвүүд ялангуяа гэр хороололд ийм үйл ажиллагаа явуулдаг газрууд хүүхдүүдийг хамгаалахад маш их дэм болж байгаа. Гэр хорооллын хүүхдүүд гэртээ, том хүний хараа хяналтаас ангид үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай болсон учир хүүхэд харах төвд байснаар энэ бүх эрсдэлээс хол байхад тусална гэж Ш.Энхжаргал хэллээ.  

Түүнчлэн орлого багатай, гэр хороололд амьдардаг, залуу гэр бүлүүд ихэнхдээ хүүхэд харах төвд ханддаг. Учир нь орлого багатай эцэг, эхийн хувьд сарын 300-500 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулснаас илүү хямд зардлаар, цөөхөн хүүхэдтэй, хүүхэд харах төвүүдэд явуулах сонирхолтой болсон гэдгийг тэрбээр онцоллоо. 

“Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг сар бүр олгох ёстой гэж заасан байдаг ч төрийн албаны хүнд суртлаас болж бүтэн хагас жилээр удаж орох ч тохиолдол бий. Төрөөс мөнгө орох хүртэл үйл ажиллагаа эрхэлж буй хүн өөрөөсөө хүүхдүүдийн мөнгийг гаргаж явсан үе зөндөө бий” хэмээн тэрбээр ярьсан.  

Уг нь хуулиндаа энэ тухай тодорхой зааж, төрөөс мөнгө олгохыг баталсан байтал хүүхэд харагчдад төрөөс мөнгө гуйж үйл ажиллагаа явуулж байгаа мэт ханддаг нь бас нэгэн бэрхшээл болдог аж. 

Хүүхэд харах үйлчилгээний талаар эцэг эхчүүд янз бүрийн бодолтой байна. Зарим нэг нь ашгүй дээ гэж бодож байхад үлдсэн нь мэргэжлийн бус газар хүүхдээ өгөхгүй гэж жишээний. Үүнээс харахад хүүхэд харах төвд хүүхдээ өгөх өгөхгүй нь эцэг эх таны асуудал. Гэхдээ хүүхэд харах төвд хүүхдээ хамруулсан тохиолдолд тухайн газар болон эцэг эхийн хороонд гэрээ байгуулж үүн дагуу зохицуулагдана. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан