Шар хуайс тарьж ургуулах аргыг хүргэж байна
Манай орны Хөвсгөл, Хангайн өндөр уулын ам хавцалд зэрлэгээр ургана. Голын эрэг, чулуутай хажуу, шинэсэн ой түүний захаар ургадаг модлог бут юм. Хот суурин газар их тарьдаг. Хөнгөндүү элсэрхэг хайргатай чийглэг, шим тэжээл сайтай ургамал.
Залуу мөчрийн навч найлзуур нь малын тэжээл болдог. Олон наст 2-5 метр өндөр ургадаг модлог сөөгөн, балт ургамал. Иш нь ногоондуу туяатай, шаргалдуу холтостой, 4-7 хос навчинцраас бүрдэх нийлмэл навчистай.
Урт өргөнөөрөө тэнцүү шахам цомирлогийн шүдлэг нь жижигхэн. Үрийн буурцаг бортгорхуу, буурцагийн хонхорцог нь үр боловсрох үедээ салж хүчтэй хуйлран эргэлддэгээс үр нь замбараагүй цацагддаг.
Говьд шархуайсны нахиа IV сарын 10-наас хөөж IV сарын 20-нд навч нь цухуйж эхлэх боловч говийн бусад модноос нилээд сүүлд жигд цухуйдаг. Харин намар эрт шарладаг, өөрөөр хэлбэл V сарын дунд 10 хоногт шарлаж X сарын эхний 10 хоногт унах жишээтэй. Үр нь VII сарын хоёр дахь 10 хоногт боловсордог.
Ургуулах арга, арчилгаа:
Үрээр маш сайн ургана. Үрийг VII сарын сүүл VIII сарын эхээр түүнэ. Буурцаг арай задраагүй байхад түүж аваад дэлгэж хатааж авна. Үрийг ихэвчлэн хавар IV сарын сүүлийн 10 хоногт буюу V сарын эхний 10 хоногт багтаан тарина.
Үрийг нэг метр уртаашд 4 граммаар боддог боловч үрийн тарих норм нь тухай н жилийн үрийн ургацын байдал, чанараас их хамаарна. Тарилтын өмнө буцалсан халуун усанд хийж 10-12 цаг дэвтээн хөөлгөнө. Үрийг 1-1.5 см хүртэл гүнд тарина.
Говийн нөхцөлд шархуайсны үрийг хүлэмжинд IV сарын дунд 10 хоногт, ил талбайд IV сарын сүүлчийн 10 хоногт тарих нь зохимжтой. Үрийг дэвсэг юмуу шуудуунд тарих нь сайн. Хэрвээ 13 мм-ийн диаметртэй 20 см-ийн зайтай дуслын системтэй шуудуунд үр тарьсан тохиолдолд өдөр бүр усалж, үр соёолж биежсэн үеэс услалтыг цөөрүүлэх нь зүйтэй.
Шархуайсны мөчрийг бэлтгэх нь улиасны мөчрийн тайрдас бэлтгэхтэй адил. Говьд III сарын сүүлчийн 10 хоногт бэлтгээд нэг метр гүнтэй 0.8 см өргөн нүхэнд нойтон элсэн дээр бэлтгэсэн савааг 5-10 см-ийн зайтай хэвтүүлэн эгнүүлэн тавиад нойтон чийгтэй элсээр хучих замаар бүх савааг дарж нүхээ дүүргэсний дараа 30-40 см зузаан чийгтэй шороогоор дарах замаар IV сарын эхний 10 хоног хүртэл хадгалаад 30х30 см-ийн шуудуунд том чулуу, ургамлын үндэсгүй шороо бага зэрэг саарал бууцтай хольж хийнэ.
Уг шуудууг нэвтэртэл услаад, шингэсний дараа, дараагийн өдөр нь хөрс өлөн чийгтэй байхад 20 см-ийн хэмжээтэй бэлтгэсэн тайрдасыг эгнээ хооронд 25-30 см-ийн зайтайгаар суулгана. 7-10 хоногийн дараа хөрсөн дээр ил гарсан нахиа соёолж ургана. Шуудууны уртааш 20 см-ийн дусалтай 13 мм-ийн шланк тавьж усалдаг, соёололтонд сайн нөлөөлдөг болно. Нэг настайдаа 16.5 см өндөр 0.4 мм диаметр, 2 настай нь 89 см өндөр 0.9 мм диаметртэй болж ургана.
Үрээр тарьсан 2-3 настай тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн суулгаж хэлбэржүүлэх арчилгааг тогтмол хийнэ. Үүний дараа ногоон байгууламжинд амьд хашаа, хэсэг бүлгээр ганц ганцаар ургуулж болно.
Хөрс нь хөнгөн сийрэг байвал илүү сайн ургана. Усалгааг тарилтын дараа дөрвөн хоногт нэг удаа услаад, хойшид цөөрүүлнэ. Сийрүүлэлт сайн хийж өгөх ба хог ургамлыг үндсээр нь зулгааж устгах хэрэгтэй.
Шар хуайс нь цэцэрлэгжилтийн ажилд өргөн дэлгэр ашиглагддаг бут сөөг юм. Шар хуайсыг ихэнх тохиолдолд хамгаалах чиглэлээр ургамлан хашлаганд тарьдаг. Ингэж тарьж байгаа нь олон талын ач холбогдлыг агуулж байна. Үүнд:
- Ногоон байгууламжаа хүн, мал амьтан, машин техникийн сөрөг нөлөөллөөс хамгаалж байна
- Бүтээн бий болгосон ногоо байгууламжаа , зам талбай болон бусад зүйлээс ялгаварлан зааглаж байна
- Ургамлан хашлагыг ямарч байдлаар засч хэлбэржүүлж, гадаад өнгө үзэмжийг сайжруулж болдог сайн талтай