"17 чингэпэг спирт", "Ард" банкны дампуурал, гэр бүлийнхээ таван хүний амийг хөнөөсөн Б.Баярбат, хил давуулан хүн худалдсан М.Дөлмаагийн хэрэг гээд дуулиан тарьсан олон ноцтой хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай хуульчдын нэг Ш.Төгсгэрэлтэй манай сурвалжпагч ярилцлаа. 28 жил хуулийн байгууллагад ажиллаж байгаа тэрээр сүүлийн үед эрүүгийн хэргээр дагнан ажиллаж байгаа аж. Төгсгэрэл 1996 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсныг уншигчид маань санаж буй байх.
-Өнгөрсөн оны
мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 1700 гаруйгаар нэмэгдэж. Сүүлийн үед
гэмт хэргийн тоо өсөж, харгисжих болсон нь юутай холбоотой гэж та боддог вэ. Гарч
байгаа хэргүүдийг өнгөөр авч үзвэл ямархуу хэргүүд нэмэгдэж байна?
-Сүүлийн үед виз ямар нэгэн ажил үйлчилгээг хялбар олох
гэсэнтэй холбогдсон залилангийн хэрэг их гарч байгаа. Мөн авто ослын
хэрэг. Хэргийн өнгө нийгэм, цаг үеэ дагаад өөрчлөгдөнө л дөө. Гэхдээ намайг
прокурорт ажиллаж байх үед хүн амины хэрэг гэхэд л
гайгүй байсан. Гэтэл одоо хүн амины хэрэг ялангуяа
аав ээж, ах дүү, эхнэр нөхөр, найзууд гэх мэтээр
гэр бүлийн хүрээнд асар их гарч байна. Энэ нь нийгмийн
хөгжил гэхээсээ хувь хүний ёс суртахуун, суурь
хүмүүжилтэй их холбоотой гэж бодогддог юм. Аав
хүү, авгай нөхрүүд цуг архиддаг. Ялихгүй зүйлээс
болж маргалдан нэгнийхээ аминд хүрч эсвэл насан
туршийн эрэмдэг зэрэмдэг болгодог. Үүнийг зөвхөн
эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулах боломжгүй,
нийгмийн зүгээс ч тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй
байгаа юм.
Социализмын үед албаар бүрэн, бүрэн бус дунд боловсролыг эзэмшүүлдэг байлаа. Одоо тийм зүйл алга. Багш нарын хүүхдэд тавих шаардлага, хүмүүжилд анхаарах нь хэт суларсан. Ер нь хүн гэдэт амьтан хэн нэгнийг дуурайж үлгэр авч амьдардаг. Гэтэл одоо үлгэрлэн дуурайх биш атаархан, өс санаж амьдардаг болсон байна.
Манайд хэрэг нь шийдэгдэхээр ирж байсан паркийй траншейны хүүхдүүд өглөө болгон их тэнгэрээс ирэх төрийн өндөрлөгүүдийн машины цувааг хараад "Эдний хүүхдүүд ямар сайхан тансаг амьдардаг бол яаж тэдний амьдралыг бусниулах вэ" гэж ярьдаг байснаа чөлөөтэй ярилцах үед хэлж байсан. Тийм орчинд ийм бодолтойгоор амьдарч байгаа хүн гэмт хэрэг хийхээс буцахгүй ш дээ.
-"Өндөрлөгүүдийн
амьдралыг бусниулах" гэсэн хүмүүс ямар хэрэгт холбогдсон байсан юм?
-Хулгайн гэмт хэрэгт холбогдсон байсан. Зах зээл эхлэх үед
траншейнд орж байсан хүүхдүүд өнөөдөр нас биед хүрчихлээ. Тэд ямар хүн болж
өсөж байна. Төр засгийн бодлого үүнд чиглэх, анхаарах ёстой байхгүй юу. Ер нь
хуулийн байгууллагад олон жил ажиллаад тэр юм уу шүүмжлэлтэй хандаж, зохицуулчихаж
болмоор олон зүйл ажиглагдах юм.
Гадаадынхан орон гэргүй хүүхдийг ивээх нэрийн дор гадаадын хөрөнгийг оруулан ирж өөрсдөө мөнгө завшин тэнэмэл хүүхдийн тоог ч нэмж байна. Надтай санал солилцож байсан нэг хүн хэлж байсан юм. "Тэдийг зарцуулна" гэж зөвшөөрөл авчихаад түүнийхээ 25 хувийг өдрийн хоол, ганц ээлжийн хувцас зэрэгт зарцуулан нүд хуурдаг тухай. Тэгээд хооллож, хувцас өгчихөөд "Маргааш найзаа дагуулаад ирээрэй" гэдэг. Орон гэрээсээ дайжчихаагүй ч гэр орондоо ус түлээ зөөх. Хоол ундаар дутмаг байх зэргээр амьдралын хатуу хөтүүг мэдэрч яваа хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээ бас гоё сайхан үг, шинэ хувцас, хооллох зэрэгт уруу татагдаж буруу замд орж эхэлдэг. Тийм болохоор энэ тал дээр хязгаар байх хэрэгтэй гэж бодогддог. Заримдаа хот маань эзэнгүй ч юм шиг санагддаг. Зам дээр алгын чинээ жижиг нүх гарсан үед нь засчихвал хөрөнгө бага зарцуулна. Гэтэл гэрийн буурин чинээ болсон үед нь засахад их л хөрөнгө гарздах болно гэдгийг тухайн ажлыг хариуцдаг хүмүүс мэдэж л баймаар. Хэл ам татлаад байдаг микроны асуудлыг л гэхэд асуудал болголгүйгээр хотын тээвэр зохицуулалтын газар шийдчихэж болмоор.
Гэтэл шат шатандаа ямар ч хариуцлагагүй ажиллах юм даа. Зээл тусламж эзэндээ очихгүй, ажил хийж байгаа хүнээ дэмжиж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг заавал яагаад урьдчилан зарлах ёстой юм гээд сөрөг үр дагавартай олон асуудал байна. УИХ-аас 20, 30 хууль баталлаа л гэдэг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ашигтай, ард иргэддээ хэрэг болж байгаа нь хэд байгаа билээ.
-Ер нь манай
хуулиудыг цоорхой ихтэй гэж шүүмжилдэг шүү дээ. Хуульчтай уулзсаных, энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?
-Бидэнд хамгийн ойр байдаг Эрүүгийн хуулиас жишээ татъя л
даа. 2002 оны 9 сарын 1-ээс эхлэн мөрдсөн эрүүгийн хуульд ялын хэмжээ хэт өндөр
тусгагдсанаас шийдвэрлэж болохгүй олон асуудал гардаг. Эрүүгийн хуулийн 147-р зүйл дээрмийн гэмт хэрэг.
Дээрмийн хэрэг өөрөө их онцлогтой, хүний гар утсыг авъя гээд довтолвол үйлдлээрээ л дуусчихдаг хэрэг. Мөн мөнгө дээрэмдье гээд халааснаас нь 100, 1000 төгрөг ч гарсан байж болно, хохирлыг харгалзахгүй. 147 дугаар зүйлийн 147-ын хоёрын ял нь 8-10 жил хорих. Доод талын ял нь 8 жил нэг хоногоос эхэлдэг. Жишээ нь Дорж, Дондог хоёр урьдчилан ярилцаж байгаад дээрмийн хэрэг үйлдэж. Гэтэл яг дээрмийн хэргийн үйлдэх үед Дорж хараад зогсож байсан байг. Ялгаагүй дээрмийн хэргээр доод тал нь 8 жил нэг хоногоос дээш арван жилийн дотор ял авна. Гэтэл дундах ялыг нь оноовол 9 жил, дээд ял 10 жил болно. Энэ харгис хуулиас болж шоронд наймаас дээш жилийн ял авсан хүн яаж хүмүүжих вэ? Гарч ирээд юу бодож амьдрах вэ. Өнгөрсөн жил 2500 төгрөгийн хулгайн хэргээс болж 10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн Ариунцэцэгийн талаар хэсэг шуугисан.
Нийгэм 2500 төгрөгт нь ач холбогдол өгөөд байгаагаас биш энэ хүн урьд нь хоёр удаа хулгайн хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн талаар нь ярихгүй л байгаа байхгүй юу. Уг нь амьдралд нийцдэггүй энэ хуулиудыг зохицуулах боломж, гарц байгаа юм. Сая жишээ болгож ярьсан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т гэхэд 10 жил хүртэлх ялаар шийтгэнэ гээд заачихвал бид нэг жилээс эхлээд 10 жилийн дотор ялаа өгөөд шийдэж болох юм. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл УИХ-д өргөн барьсан ч ЭБШХ-д л нэмэлт орсноос өөр алхам хийгдээгүй. Хууль маань боловсронгуй биш учраас хүмүүст янз бүрээр тайлбарлах, хийдүүлэх боломжийг олгож байна. ХБНГУ-ын Мюнхены их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн захирал ирж бидэнд лекц уншсан юм. Тэгээд ярилцаж байхад манай хэд хэдэн хуулийг "Хийдэлтэй хууль юм" гэж байсан. Бидний цоорхойтой хууль гэхийг Германд "Хийдэлтэй хууль" гэж нэрлэдэг юм билээ. Эрүүгийн хуульд 2 хүн зодолдоод бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзнэ гэсэн заалт байдаг юм. Гэтэл машин жолоодож яваад хүний бие мах бодид хөнгөн гэмтэл учруулбал гэмт хэрэг биш болдог. Хүний гар, хөл хэдэн морины хүчтэй машин хоёрын учруулсан гэмтлийн алиных нь илүү байх вэ. Энэ бол хуулийн хийдэл. Автын осолд өртсөн хүн хүндэвтэр гэмтэж байж хохирогч болдог. Эндээс үндэслэн хууль тогтоох байгууллага хүртэл хуульчдад хуулийг зөв хэрэглэж ажиллах боломжийг нь олгохгүй байна гэж боддог.
-Яаж, та нарын шийдвэрт
нөлөөлдөг гэсэн үг үү. Эсвэл цоорхой хууль баталдаг гэдэг утгаар уу?
-Амьдралд нийцэхгүй байгаа хуулиар хэргийг шийдвэрлэхэд
хуульчдад хүндрэл гарч хуулийнхаа дагуу ажиллах боломж олгохгүй л байгаа юм. Саяхан
УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Их хурал дээр хэлэлцэхэд
ямар шийд гарлаа. Аливаа хуулийг өөрсдөө баталж, хамгийн ихээр
дээдэлж үг үсэг, цэг таслалаар нь мэдэх, мөрдөх ёстой хүмүүс чинь их хурлын
гишүүд.
Гэтэл хэзээ ч тэр гишүүдийн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр "хэргийг" нь хуулийн байгууллага шалгана гэж байхгүй . УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тэд халдашгүй эрхтэй хүмүүс. Эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр яаж тэднийг асуудлыг шалгах вэ, энэ бол боломжгүй.
-Та 17 чингэлэг
спиртийн, "Ард" банкны дампуурлын, Б.Баярбатын, хүн худалдсан
Дөлмаагийн гээд нийгэмд дуулиан тарьсан олон хэрэг дээр ажиллаж байсан. Энэ
хэргүүдэд ч гэсэн харж үзэх зүйлүүд байсан уу. Б.Баярбатын хэрэг гэхэд олон
удаа буцаж багагүй асуудал үүсгэж байсан?
-Б.Баярбатын хэрэг дээр ЭБШХ-ийг зөрчсөн зүйл нэлээд
байсан л даа. Тухайн үед би онцгой ял болох цаазаар авах ял өгсөн ч хууль
зөрчсөн алдаа зөрчлийг сайн гаргаж өгснөөр тэр хүний амь цаазаар авах ялаас
өршөөгдсөн. Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдөж 30 жилийн хугацаагаар хорих ял болсон.
Хамгийн гол нь энэ хэргийг шалгах явцад ЭБШХ-ийг ноцтой зөрчжээ гэсэн үндэслэлээр
Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн гэж боддог юм. Харамсалтай нь дараа нь
өөрөө амиа хорлочихсон гэсэн. Онц хүнд хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг заавал өмгөөлөгчтэй
байцаана гэсэн хуулийн заалт бий.
Гэтэл Б.Баярбатын эхнийх нь байцаалтыг өмгөөлөгчгүй авсан байдаг. Шинжээч
томилохдоо шинжээч томилсон тогтоолыг яллагдагчид танилцуулах ёстой байтал
зөрчсөн байсан. Мөн тэдний гэрээс олдсон хар малгай, туг үсний эзэн тодроогүй
байсан. Шүүх хурал дээр Б.Баярбат "Би аавыг алсан, бусдыг нь аав алсан
байх, би алаагүй" гэж мэдүүлдэг ч энэ бүхэн цаана нь өөр хүн байсан юм биш
байгаа гэх хардлагыг төрүүлж байсан. Гэхдээ энэ хэрэг хангалттай шалгагдсан, би дахин мөрдөн байцаалтанд буцаасан ч өөр
зүйл гарахааргүйгээр "Шүүс нь шахагдсан" хэрэг байсан л даа.
-САПУ-ийн шүүх
хурлын үеэр хохирогчид шүүгчид рүү шил, сав шидлэн дайн болох шахсаныг бухимдал
гэхээсээ илүүтэй шүүхийн нэр хүнд унасны илрэл гэж ойлгох ч хэсэг байсан.
Үүнтэй та санал нийлдэг үү?
-Шүүх засгийн эрхэнд хэн, ямар нам байна гэдгээс шалтгаалж
үйл ажиллагаагаа явуулахгүй л дээ. Хуулийнхаа дагуу л ажиллана. Энэ
байгууллагыг тэгж улстөржүүлж ярих хэрэг байхгүй. Харин хэрэгжүүлж буй хууль нь
боловсронгуй, амьдралд нийцсэн, хүнийг хохироохгүй, аливаа асуудлыг урьдчилж
харсан, дэвшилттэй цоорхойгүй байх хэрэгтэй. Шүүх хахуульд автсан гэдэгтэй би
санал нийлдэггүй. Аливаа шүүхийн шийдвэр байгаа онодоггүй юмаа
гэхэд банзанд нь байх хэрэгтэй гэж боддог. Ийм зарчмаар ажилладаг шүүгчдийн үнэмлэх
дээр "...Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, нэгжлэг
хийхийг хориглоно" гэсэн заалт байдаг юм.
Гэтэл захын нэг хүн орж ирээд хэл амаар доромжилж байна. САПУ-ийн хэргийг хараад "Амьд явах баталгаа байхгүй байна" гэж шүүгчид бид хоорондоо ярьж байсан. Хүн хохирсон, бухимдалтай байж болно. Гэхдээ түүнийгээ хэзээ хэнд гаргах вэ гэдэг ухамсрын асуудал. ХЗХ-дын хохирогчид амар хялбар аргаар мөнгөө арвижуулах гэсэн бодолтой байсан. Тэгвэл САПУ-гийн хохирогчид өөр хүмүүс.
Иргэний хуульд Тал усны аюул буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед хохирлыг нөхөх, олгох" тухай заалт байдаг юм. Төрийн бодлого зөв байсан бол зүй нь ХЗХ-ын хохирогчдод бус САПУ-ийн хохирогчдод хохирлоос нь төлж өгөх нь зөв байсан. Энэ мөн л хуулийн цоорхой. Одоо хуулийн сургууль олширч хуульчийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ хүмүүсийн чадвар хангалтгүй байгаад ийм төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд онцгой анхаарах нь зүйтэй гэж хэлмээр байна. Хуульчийн мэргэжил эмчийнхтэй адилхан. Эмч буруу онош тавьж эмчилбэл ямар хохирол учруулахав хуульч буруу шийдвэр гаргавал хүнийг яаж хохироох вэ? хор уршиг нь адилхан.
-Та, сүүлийн
үед эрүүгийн хэргээр дагнан ажиллаж байгаа. Хэн нэгэнд цааз эсвэл хатуухан ял
онооход ямар нэгэн мэдрэмж төрдөг үү. Шүүгч хүн сэтгэлийн хөдөлгөөнд автаж
болохгүйг мэдэж байна л даа. Гэхдээ эмэгтэй хүний хувьд...?
-Би 1978 онд Хууль цаазны дунд сургуулийг онц дүнтэй,
1986 онд МУИС-ийн хуулийн ангийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц дүнтэй
төгссөн. Тэгээд тогтоол гүйцэтгэгч / Одоогийнхоор шийдвэр гүйцэтгэгч/, прокурорт
ерөнхий хяналт, мөрдөн хяналт, шүүх хяналтын прокуроор ажиллаж байгаад 1993
оноос шинэ үндсэн хуулийн дагуу шүүх шалгаруулалт
зарлаж зохион байгуулагдахад шалгаруулалтад
тэнцэж шүүгчээр одоо хүртэл ажиллаж байна. Шүүгчээр томилогдсоноос хойш 1275 дахь
эрүүгийн хэргээ уншиж байна. Би хэрэг уншиж тэмдэглэдэг өөрийн түүвэр хийдэг дэвтэртэй. Одоо арав гаруй
дэвтэр болоод байгаа. Энэ хугацаандаа хүн хохироохгүй, хууль завхруулахгүй гэсэн
зарчимыг л барьж ажилласаар ирсэн. Хуульч хүн үзэн ядсан, жигшсэн, өрөвдсөнөө
ил гаргаж болохгүй. Тэгвэл чиний хэлснээр сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг
шийдэх болно. Цаазаар авах ял өгснөө уншихдаа ч хоолой зангируулж болохгүй. Хүнийхээ хувьд өмнөөс нь харамсах
хэргүүд гарна л даа. 2007 оны 8 сард таксины жолоочийн хоолойг нь хоёр удаа
огтлон амийг нь хороосон хэргийг шийдвэрлэсэн. Хоёр залуу орой уулзан тамхилах зуураа нэг нь "Жолооны курст
сурч байгаа. Машин хэрэгтэй" гэснээс үүдээд л энэ аймшигт хэргийг өдүүлсэн.
Егүүтгэчихээд хохирогчийг жалганд аваачаад хаясан байсныг нохой сэглээд гарыг
нь хүн харахын аргагүй болгочихсон байсан. Нэгд нь цаазаар авах ял, нөгөөд нь 25
жилийн хорих ял оногдуулсан. Хүнд адгууснаас ялгагдах ганцхан зүйл байдаг нь
ухамсар. Гэтэл ухамсарт хүн ялангуяа залуучууд ийм өчүүхэн шалтгаанаас болоод
хүний аминд хүрч болохгүй л дээ. Үгүйдээ тэр хоёр залуу үнэхээр л машин барих
шаардлагатай байсан юм бол сүрдүүлээд, машинаа тэндээс аваарай гэж хэлээд, эсвэл
ардаа хүлж суулгаад, эсвэл буулгаад орхиж болох байсан шүү дээ. Аливаа асуудлыг
хуулийн дагуу шударга шийдэх нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэх ёстой гэж
боддог.
-Ярилцсанд баярлалаа.
Ганчимэг