Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Д.НЯМХҮҮ: ФРАНКФУРТЫН ОНГОЦООР ИРСЭН НЭГ ИРГЭНЭЭС COVID-19 ИЛЭРЧ, 40 ДЭХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 26-нд эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, тусгаарлах байр руу шилжлээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 12 болж, ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд халуунтай, хатгаатай хэд хэдэн хүн байна. Үүний дотор онцолж хэлбэл, өндөр настан, элэгний хорт хавдартай хүн коронавирусийн халдвар авсан. Энэ хүн хамгийн их анхаарал тавьж байгаа хүн.
Нийт 3 лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн 274 иргэнд шинжилгээ хийснээс 273 хүний хариу сөрөг, нэг иргэнээс COVID-19 илэрсэн.
Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 101 хүн байна.
А.АМБАСЭЛМАА: 5-Р САРЫН 1-НД СӨҮЛИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭГ ӨНӨӨДӨР АВЧ ЭХЭЛНЭ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Франкфуртын онгоцоор 5-р сарын 3-нд ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг иргэнд коронавирус илэрлээ.
Франкфуртын онгоцоор ирсэн COVID-19 халдвартай иргэний ойрын хавьтал болсон бүх хүн шинжилгээнд орсон, хариу сөрөг гарсан. Эхний байдлаар бусад иргэд эрүүл гэсэн үг.
Солонгосын нислэгээр 4-р сарын 30-нд ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Одоогоор 500 гаруй хүн шинжилгээнд хамрагдаад байна. Өнөөдөр тавдугаар сарын 1-ний өдөр Сөүлийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээг авч эхэлж байна. Нийт 800 гаруй хүний шинжилгээ хийх юм.
Д.НАРАНГЭРЭЛ: УЛСЫН ХЭМЖЭЭНД 1041 ХҮН ТУСГААРЛАЛТАД БАЙНА
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхий даяар 3.5 сая хүн коронавирусийн халдвар авч, 248 хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрлээ. 2.1 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад 1041 хүн улсын хэмжээнд ажиглалтад байгаа бол 155 ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. 272 хүн өчигдөр шинээр ажиглалтад орсон.
Өчигдөр 14 чиглэлийн галт тэргээр төмөр замын эмнэлгийн эмч нар 380 гаруй хүнийг үзэж тандалт судалгаа хийэ ажиллалаа. Швед улсаас холбогдсон нэг иргэнээс шинжилгээний хариу эерэг гарсан учир гэрийн тусгаарлалтад байна гэж, ЭМЯ-наас зөвлөгөө авлаа.
Б.ЯНЖМАА: ОХУ-Д ШИНЭЭР ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 50 ХУВЬД НЬ ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан иргэдийн долоон хувь нь нас барж байна.
Итали, Испани, Франц зэрэг Европын орнуудад нас баралт хамгийн бага бүртгэгдлээ. Испани улс хөл хориог аажмаар цуцлах арга хэмжээ авч байна. Испани улсад 42 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авлаа.
ОХУ-д өнгөрсөн 24 цагт 10600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн ба батлагдсан тохиолдлын тал хувьд нь халдварын шинж тэмдэг илрээгүй. ОХУ-д 1200 хүн нас баржээ. Япон улсад 200 шинэ тохиолдол бүртгэгдлээ. ОХУ-д шинээр халдвар авсан иргэдийн 50 хувьд нь халдварын шинж тэмдэг илрээгүй. БНСУ-д шинэ халдвар 8 бүртгэгдлээ.