Уг нь би тэнэг биш. Ухаан санаа минь ч орж, гардаг биш. Гэхдээ л ойлгохгүй юм олширсоор л байдаг. Хичээгээд ч ойлгохгүй зүйлсийн дийлэнх нь эргүү тэнэг, элдэв мангуугаараа дуудуулагсдын гаргадаг шийдвэр, хийж байгаа л ажлууд юм даа.
Дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний суудал авчихаад, бүр 45-уулаа ч гар өргөөд хуулиа батлаад явах түвшинд ялалт байгуулсан хэрнээ сөрөг хүчнээ дуудаж ирүүлээд ёс бусын аятай Засгийн газар байгуулчихаад ажиллаад ч байгаа юм шиг, аргацаагаад ч байгаа юм шиг энэ засгийг огт ойлгохгүй юм.
Ямааныхаа тоогоор мөнгө өгөх ажлыг хэдхэн өдрийн дотор хэл улгүй шийдчихсэн атал хуруу дарам цөөн иргэндээ мөнгө өгөх гэж үсээ цайлгаж, нүдээ улайтал тооны машин цохиж, толгой өөд татахгүй суугааг бүр ч ойлгодоггүй ээ.
Зөвлөлт холбоот улсад Коммунист намын дээд сургууль дүүргэсэн нөхөр АНУ-д оччихоод Ардчилсан нам эсвэл Бүгд найрамдах намын алинд ч элссэн бай Конгрессийн гишүүн болж дөнгөхгүйг ойлгоод байгаа юм.
Харин Харвард төгсчихөөд МАХН-д элссэнээр үл барам Парламентын төдийгүй Засгийн газрын гишүүн болоод яваад байгааг ойлгохгүй байгаа минь хачин. Нийтийн тээврээр зорчдог нэг ч гишүүнгүй байж УИХ-ын гишүүд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих хууль хэрэгжүүлэх гээд байгааг яагаад ч ойлгохгүй юм. Түүнчлэн мань гишүүд гэр хорооллоос болж хотын утаа дийлдэхгүй байна гэж ирээд хачин ууртай байх. Тэгсэн атал гэр хорооллын 17 хувьтай дүйцэхүйц хэмжээний гэр хорооллыг өөрсдөө нэмэгдүүлсэн байна гэнэ.
Гэр, зуух, утаагүй түлш бэлэглэх гэхчилэнгээр шүү. Үүнийг бас л ойлгодоггүй. Сэтгүүлч бидэнд уг нь энгэрийн тэмдэг, мандат л хангалттай байтал духан дээрээ сэтгүүлч гэж сийлээгүй байснаас баривчилчихаж хэмээн сүр бадруулан хашгичсан Харвардын эрхэм коммунистыг ойлгож дийлэхгүй л байна. Хорсол, зэвүүцлийн туйлд хүрсэн немцүүд оросуудын цээжин дээр юуны учир таван хошуу сийлж байсныг мэдэх ч сэтгүүлчдийн духан дээр сийлбэр хийх гэсэн мань нөхрийг ойлгох чадал даанч алга. Хэвлэл мэдээллийнхний утсыг чагнадаг хүчний салбарыг бас л ойлгодоггүй. Чагнасан чагнаагүй ил болж мэдээлэгдэх байтал юуны учир тийн чагнадаг юм бол.
Гулгаа хальтиргааг арилгана гээд гудамж, замын цас арилгавал ойлгож чаднаа. Гэтэл гулгаанаас сэргийлэхийн тулд машины яндангаас түмпэн зүүх санааг огтхон ч ойлгохгүй байдаг. Ингэхэд хотын захирагч маань бас яахаараа хуурамч дипломтой нөхдийг чухал ажил албанд томилоод, бүр давраагаад хаацайлаад байдаг байна аа. Эсвэл тэр нөхдийн өмнө төлж дийлэхгүй өрөнд уначихсан байдаг юм болов уу, бүү мэд, ойлгохгүй л юм. Жилдээ хоёр тэрбумын орлоготой байж УИХ-д суугаад, бас болоогүй ээ, мэргэжлийн бус хэрнээ Сангийн яам толгойлоод яваа эрхмийг ойлгодоггүй ээ. Мундаг мундаг санхүүчид Монгол Улсад маань бишгүй дээ л бий байлгүй дээ, уг нь. Хуультайгаа адил онгорхой, цоорхой л зам барих гээгүй бол УИХ-ын гишүүн байж яахаараа зам бариад халтартаж явдаг юм бэ. Үгүй бас, үндэсний бөхийн дархан аварга ч тэр, яахаараа УИХ-ын гишүүн болоод, бүр цаашлаад Хуулийн бодлогын байнгын хороон даргаар томилогдчихдог хэрэг вэ. Начны найраа хуульд бас хэрэгтэй байдаг юм болов уу, ойлгох юм даанч алга аа. УИХ-ын ч бай, Ерөнхийлөгчийн ч бай сонгууль, энэ тэр болно.
Энэ тэндээс хуягт танкууд татаад л, хотын гудамжаар нэг барилгын суурийн блок өрөөд л... Яах гэж тэр вэ, бүү мэд. Насанд хүрсэн эрүүл саруул нөхөр памперс зүүгээд, бас дээр нь парламентын суудал гуйж гүйхийг огт ойлгохгүй юм. Хөдөөний, намжир нь хэтэрсэн дууч бүсгүй хот төлөвлөлтийн бодлого алдагдаж хэмээн нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаан шүүмжлэхийг ч ойлгож чадахгүй л байна. Соёлоо алдчихаад сэжим ч үгүй яваа Соёлын газрын даргыг бүр ч ойлгохгүй нь. Монгол хөөмий л гэж мэдэхээс Хятад хөөмий гэж дуулаа ч үгүй юм байна. Ингэхэд Эрдэнэбат гэснээс, Монгол Улсын Ерөнхий сайдын эхнэр Монголын Тагнуулын ерөнхий газарт зөвлөхөөр ажиллаж байсан 10 хоногийг ердөө ч ойлгохгүй, ерөөсөө ч мартахгүй юм.
Өө бас, Цолмон гэснээс, Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөнийхний дунд тоос манаргаж явсан “бага” Цолмон яаж яваад дэд сайд хүртэл “өсчихсөн” байдаг хэрэг вэ, ойлгогдохгүй л асуудал. Алтан гадас гэдэг хойд зүгт оршдог, замаа алдсан бидэнд чигийг минь заагч тэнгэрийн од билээ, уг нь. Гэтэл одоо “Алтан гадас” нэрт нөхөд зүгийг чинь заана гээд хойно, урдгүй гүйлдээд буйг яалтай билээ. Тэд нараар зүг чигээ заалгах гэдэг зөв үү, буруу юу гэдгийг ойлгож дийлэхгүй нь. Ингээд л хөөгөөд бодох нь ээ “Би юу ч ойлгохгүй байна” хэмээн тэсгэл алдан орилох минь буруу юун.
У.Цайдам http://www.niigmiintoli.mn/