"Оюу-Толгой"
төслийн гэрээг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд "Бид энэ
гэрээг яаж ийгээд энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхгүй бол хэрөнгө оруулагчийн
талаас дараагийн УИХ-аар хэлэлцүүлнэ гэх магадлалтай. Ингэвэл бидний хийсэн бүх
ажлын үр дүн дараагийн Засгийн газрын нэр дээр автоматаар шилжих эрсдэлтэй...
"хэмээн тодотгожээ.
Яг л
өөрсдөө бусдын хийснийг булаадаг шигээ сэтгэж, нэр хүнд олохын тулд юу ч
хийхээс буцахгүй эдгээр өчүүхэн дотортонгууд л нийгмийг ийн доройтуулахад
хүргэдэг юм шүү дээ.
Сонгууль
дөхөх тусам улс орон бүхэлдээ эх захгүй хийрхэлд автаж, аливааг бодитой дүгнэж,
эрүүл ухаанаар дүгнэх нэг ч хүнгүй болов. Төрийн нэр хүнд хог дээр гарч, хэдэн
сайдаа гудамжны реклам шиг сольдог "моод" дэлгэрлээ. "Бурхангүй
газрын буга галзуурна" гэдэг шиг юу болоод байгааг тайлбарладаг
"мэргэд" олширч, бүгдийг 76-н мангуу, ерөнхийлөгч рүү чихнэ. Энэ
бүхэн хэнд хэрэгтэй, эцэстээ юунд хүргэх нь тэдэнд огт падгүй бөгөөд сонгуулиас
урьтаж тодорч л байвал болох нь тэр. "Энд ч хятадууд алтыг минь ухчихлаа,
тэнд ч тийм солонгос, япон хашаа хатгачихаж" гэх үгс аль хэдийнэ чихэнд
хоногшиж, сонины нүүр "чимэх" төдий улиг сэдэв болжээ.
Эргүү
төлөгний хэмжээнд сэтгэх төрийн түшээдийн минь тархийг угааж, гохоо мултлах
таатай нөхцөл бүрдэхийг анах суух тэднийг буруутгаад ч яах юм билээ. Угаас
олзонд шунах нь хүмүүний онцгой нэгэн шинж агаад олдож л байвал хэн буцах
билээ. Зүй нь өмчөө захирч мэдэхгүй унхиагүй төр, өрөөлийг үргэлж хараар будах
хэнхэгтэй ИРГЭДЭЭ зүхэх ёстой юм. Гэвч тэглээ гээд ч яах юм билээ. Ямар үг
дууллаа гээд засрах биш тэр тийрэнгүүд.
Монголчуудыг
50-иас доошгүй жил тэжээх "илбэ шидтэй" Оюу-Толгой хэмээх томоохон
ордыг тойрон дуулиан ойрноос нэлээд ч идвэхижих маягтай. Иргэд хувааж идэх
өмчтэйгөө мэдэж байна гэдэг бахархмаар зүйл. Гэхдээ аливааг жаахан ч атугай
бодитоор харж, сэтгэж байвал гарах шийдвэр нь эрүүл байх юм болов уу.
Өөрсдийгөө
гуравдагч хүчин хэмээн нэрийддэг нөгөө "мэргэд" маань өөрсдөө ч
мэдэлгүй гэнэт нэгдэж, уул уурхай тойрсон хэрүүл дунд десант болон буулаа.
Улмаар "юу, юугүй улсыг минь худалдах нь" гэж ирээд л бөөн сөнсааци
тараав. "Монголд өрдөө 34-хөн хувь өгөөд үлдсэнийг нь тэр Канадууд авах
нь. Дээр нь манайд ямар ч татвар төлөхгүй гээд бод доо. Тэгээд ч зогсохгүй
ирээдүйд гарах бүх эрсдлийг нь бид хариуцах юм гэнэ. Ийм гэрээ байгуулбал бид
яасан ч чадна шүү..." гэж ирээд л микрофон булаалцалдан тунхаглав. Тэр
байгуулах гээд байгаа гэрээ нь тухайн үед байгаагүй тул тэдний үнэн, эсвэл давсалж
яриад буйг ялгах боломж байсангүй. Улмаар мөнөөх гэрээнийх нь загварыг
сурагласаар олж үзлээ. Хөдөлгөөнүүдийн яриад байгаа шиг тийм айж сүрдэхээр юм
тэр гэрээнээс бид л лав олж харсангүй. (Төслийн хувь манай талд бага оногдож
байгааг эс тооцвол шүү дээ)
Аль нэгнийг
буруутгаж, эсвэл өмгөөлөлгүйгээр гэрээнд тусгагдсан нөхцөлүүдийг яг байгаагаар
нь нэг шинжие л дээ.
"Оюу-Толгой"
төсөл нь нийт таван тэрбум ам.долларын өртөгтэй аж. Хэлэлцээрийн эхний үед
хөрөнгө оруулагч талаас төслийн 10 хувийг арилжааны нөхцөлөөр буюу 450 сая
ам.доллараар, 30 хувийг нэг тэрбум 350 сая ам.доллараар шууд худалдан авах
саналыг Монголын талд тавьж байж. Улмаар удаа дараагийн уулзалт, зөвшилцөлийн
үр дүнд манай Засгийн газар дор хаяж 34 хувийг нь үнэ, төлбөргүй эзэмшихээр
тохиролцсон юм байна. Ингэхдээ "Оюу-Толгой" төслийг ашиглалтад
оруулахад шаардлагатай бүх хөрөнгийг Монголын Засгийн газарт ямар нэгэн өрийн дарамт учруулалгүйгээр "Айвенхоу
Майнз Лимитед", "Рио Тинто" компаниуд бүрэн хариуцаж,
"Айвенхоу Майнз Монголия Инк" компани ногдол ашгаасаа төлж
барагдуулна гэжээ. Түүнчлэн хоёр улсын хамтарсан компани нь Аж ахуйн нэгжийн
албан татвараас хуулийн дагуу чөлөөлөгдөх бөгөөд зэс хайлуулах үйлдвэр
байгуулах эхний таван жилд үнийн есөлтийн татвар төлөхгүй юм байна. Хэрэв тэр
үйлдвэр нь хугацаандаа ашиглалтад орохгүй бол чөлөөлөгдсөн татвараа нөхөн төлөх
аж. Харин үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох аваас Монголын тал 34 хувийг шууд
эзэмших юм байна. Дээрх нөхцлүүдээс бусад нөхцөлд Монгол Улсад хүчин төгөлдөр
үйлчиж буй хуулийн дагуух бүх татвар, төлбөр, хурааижуудыг бүрэн төлнө гэнэ.
Түүнчлэн уурхайн нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байхаар тохиролцжээ.
Эндээс
үзвэл манай хөдөлгөөнүүдийн яриад байгаа шиг тийм айхтар юм алга. Мэдээж төрийн
эзэмшлийн хувь бага байна. Үүнтэй хэн хүнгүй санал нийлнэ. Үүнд монгол төрийн
нэр хүндийг унагасан арчаагүй түшээд буруутай. Цаана нь ямар эрх байгааг хэн ч
үл мэднэ.
Та бодоод
үз, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5000 байхад манайх 34 р хувиараа дөрвөн
жилийн дараа уурхай байгуулсан өрөө төлөөд дуусчихна. Дээр нь зэс хайлуулах
үйлдвэр ашиглалтад орчихвол дээрх хугацаа бараг хоёр дахин буурах юм. Уурхай
хэвийн ажилд орсон үедээ манайх 34 хувиар нийт төсвийнхөө 30-40 хувийг
бүрдүүлэх боломжтой. Эндээс тус уурхай манай улсад ямар их ашиг өгөх нь ойлгогдож
байгаа байх. Уг нь бид ийм эгзэгтэй үед элдэв заалтыг нь давсалж, хий түймэрдэж
суухаар 34 хувиа яаж нэмэгдүүлэх талаар ярилцаж суувал дээрсэн. Манай иргэний
хөдөлгөөнүүдийн мэдэгдсэнчлэн ирээдүйд тохиож болох эрсдлийг манай тал бүрэн
хариуцана гэдэг ч худлаа аж. Харин гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс
(байгалийн гамшиг гэх мэт) үүссэн хохирлыг хоёр тал харилцан тохирч барагдуулна
гэсэн байна. Үүнээс өөрөөр яах билээ. Хэрэв хувиа өсгөнө гэвэл хариуцлага,
эрсдэл хоёр нь дагаад л нэмэгдэнэ.
Засаг төр бужигнаад
ард түмэн учраа олохгүй мунгинаж байхад Засгийн газрын гишүүд нь дараагийн
Засгийн газрийн рейтингэд атаархаж суух. Ядаж байхад хэдэн хөдөлгөөнүүд нь ирэх
сонгуульд санаа зовж, бүхнийг дэвэргэнэ. Яая даа энэ тийрэнгүүдийг.
М.Мөнхжаргал