gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх халгаат хүчин зүйлүүд

Эрүүл мэнд
2009-09-14
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-09-14
Хэрвээ та 35-аас дээш настай артерын даралт 140/90 ба түүнээс дээш байдаг бол та зүрхний цус хомсрох өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчнөөр өвдөх риск маш өндөр байна гэсэн үг юм.

Судлаачид дэлхийн насанд хүрсэн 3 хүн бүрийн нэг нь даралт ихэсдэг ба 3-ны 1-нь үүнийгээ мэддэггүй гэсэн тооцоо гаргасан байдаг. Цусны даралт ихсэхэд нөлөөлөх халгаат хүчин зүйлийг хянаж болох, хянаж үл болох халгаат хүчин зүйл гэж 2 хуваадаг.

Хянаж болох риск хүчин зүйлүүд:

Илүүдэл жин- Биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш байгаа хүний артерын даралт ихсэх магадлалтай.

Архи хэтрүүлэн хэрэглэх, тамхидалт: Архи их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх, тамхидалт нь артерын даралт ихэсгэдэг.

Хөдөлгөөний хомсдол: Хөдөлгөөн бага байх нь илүүдэл жин үүсгэж артерын даралт ихсэхэд нөлөөлнө.

Стресс: Стрессийн үед судас нарийсгах үйлдэлтэй бодисууд цусанд их хэмжээгээр үүснэ. Мөн зүрхний цохилтыг түргэсгэж артерын даралт ихсэхэд хүргэнэ.

Хүнсэндээ давс их хэрэглэх: Зарим хүмүүст давс их хэрэглэх нь артерын даралтийг ихэсгэдэг.

Хянаж үл болох халгаат хүчин зүйл:
Удамшил: Таны аав ээж ба цусан төрлийн хэн нэгний артерын даралт нь залуу наснаасаа ихэссэн бол таны даралт ихсэх магадлал өндөр гэсэн үг юм.

Нас хүйс: Нас ахих тутам даралт ихсэх магадлал ихэсдэг. Эрэгтэйчүүд 35-55 насанд ихэвчлэн даралт нь ихсэж эхэлдэг. Эмэгтэйчүүд голдуу цэвэршсэний дараа цусны даралт ихэсдэг.

Артерын даралт ихсэх өвчний хүндрэл юу вэ?

Цусны даралт удаан хугацаагаар их байснаас аажмаар артерын судасны дотор хана нь гэмтэн гөлгөр байдал нь алдагдаж барзайж эхлэх ба үүн дээр өөх тос ба бусад нэгдэл суух нь амар болж судас улам уйтарч нарийсдаг. Юуны түрүүнд таны тархи, зүрх, бөөрийг цусаар хангаж байдаг артерын судсанд энэхүү өөрчлөлт явагдснаар цусан хангамж алдагдан эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож эхлэх ба доорхи хүндрэлд хүргэнэ.

Зүрхний цус хомсрох өвчин, Зүрхний шигдээс- Цусны даралт ихэссэнээс зүрхийг цусаар хангаж байдаг тараагуур судсанд нарийсал, хатуурал үүссэнээс зүрхний булчингийн цусан хангамж алдагдснаас үүсэх өвчин юм.

-3үрхний дутагдал- Даралт удаан хугацаагаар их байснаас судас мөн уйтарч нарийсч, хатуурна. Нарийссан судсаар цусыг шахахын тулд зүрх хүчтэй ажиллах ба хэмжээ нь томорч цаашид цуцаж туйлдан шахах хүч нь суларч зүрхний дутагдалд хүргэнэ.

-Тархинд цус харвах- Тархийг цусаар хангаж байдаг судсан доторхи даралт ихэссэнээс судас хагарч тархины эд рүү цус алдаж үхэлд хүргэх аюултай өвчин юм.

-Тархины инфаркт- Ишемический инсульт Тархийг цусаар хангаж байдаг судас нарийсч цусан хангамж буурснаас тархины эдэд үхжил үүсдэг өвчин юм.

-Бөөрний дутагдал- Бөөрийг цусаар хангаж байдаг тараагуур судас уйтарч нарийссанаас цусан хангамж нь алдагдан эд нь хатингаршин жижгэрч хэвийн үйл ажиллагаа нь доголдож улмаар "Бөөрний архаг дутагдал"-д хүргэнэ.

Б.Золзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан