Манай орны хувьд халдварт өвчний байдал ямар байгаа талаарх хамгийн сүүлийн мэдээллийг хүргэе. Есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 02-н хүртлэх долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 146 тохиолдол бүртгэгдсэнээс зонхилон вирүст хепатит 46.6 хувь, цусан суулга 36.3 хувийг эзлэж байна.
Томуугийн
А хүрээний (H1N1) вирүсийн тархалт
Манай
улсад томуугийн А хүрээний (H1N1) шинэ
вирүсийн халдварын сэжигтэй 3, хавьтал
5 хүнд эмнэл зүйн үзлэг, тархвар судлалын
тандалт, вирүслогийн шинжилгээ хийж
оношийг үгүйсгэсэн байна. Томуугийн А
хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын
үед хилийн нэвтрэх цэгүүдэд авах арга
хэмжээний түр журмыг хэрэгжүүлэх талаар
хилийн боомтуудад ажиллаж буй Хилийн
мэргэжлийн хяналтын албадын байцаагч
44 хүнд сургалт явуулсан байна.
Мөн “Чингэс хаан” нисэх онгоцны буудалд томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн болон мэдээлэгдсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар улсын хэмжээний үзүүлэх сургуулийг МХЕГ, ХМХГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулжээ.
Дэлхийн хойд хагасын сэрүүн бүсэд улирлын томуу, томуу төст өвчин нэмэгдэж томуугийн А (H1N1) вирүсийн шинэ халдвар идэвхжиж байна. ДЭМБ-ын есдүгээр сарын 25-ны мэдээгээр 191 улсад А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын 318,925 тохиолдол лабораториор батлагдаж, 3917 хүн нас барсан нь өнгөрсөн долоо хоногоос өвчлөл 22,454-өөр, нас баралт 431-ээр нэмэгдсэн байна. Манай бүсэд нийт өвчлөлийн 26,7 хувь нь бүртгэгджээ.
Шинэ вирүс тамифлу эмэнд тэсвэржсэн 28 тохиолдол илэрсэн талаар ДЭМБ-аас мэдээлжээ. Харин занамивирт мэдрэг хэвээр байгаа гэнэ.
БНХАУ-ын Бээжинд үндэсний баярын дараа томуугийн вакцин хийхээр төлөвлөж байна. Дунд сургуулийн хүүхдүүдийг эхэлж вакцинжуулах бөгөөд одоогоор 39 мянган хүнд вакцин хийснээс 14 тохиолдолд нь дархлаажуулалтын дараах урвал илэрсэн ба ноцтой хүндрэл гараагүй байна.
ХДХВ/ДОХ-ын
тархалт
ХДХВ-ийн
халдварын тархалтын харуулдан тандалтын
6 дахь удаагийн судалгааг энэ оны
наймдугаар сарын 16-аас ЭМЯ-ны Глобаль
сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр
улсын хэмжээнд явуулж эхлээд байгаа
билээ. Энэхүү судалгааны явцад өнөөгийн
байдлаар ХДХВ-ийн халдвартай 3 тохиолдол
илэрсэн талаар бид та бүхэнд мэдээлж
байсан билээ.
Харуулдан тандалтын судалгаа учраас эдгээр илэрсэн хүмүүс хэн болохыг мэдэх боломж одоогоор байхгүй аж. Юутай ч эдгээр гурван хүн нь эрэгтэй хүйсийнх бөгөөд ХДХВ-ийн халдвартай илэрсэн гэдгийг баттай хэлж болох юм.
ХДХВ-ийн халдвартай дөрөв дэх жирэмсэн эмэгтэй мөн илрээд байгаа. Түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага хийж байна.
М.Жаргал