gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэргүүн хатагтай Мишель Обама

Дэлхийд
2009-06-25
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-06-25
Тэргүүн хатагтай Мишель Обама

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обама, охин нэрээрээ Мишель Ла Вон Робинсон 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Иллинойс муж улсын Чикаго хотод ус сувгийн компанийн ажилтны нэрт төржээ.

Мишель Обама Чикаго хотын хамгийн нэр хүндтэй улсын сургуулийн нэг Уитни Янгийн нэрэмжит сургууль дүүргэв. 1981 онд Принстоны их сургуулийн социологийн факультетэд орж, 1985 онд онц сайн дүнтэй төгсч, социологийн бакалаврын зэрэгтэй болжээ.

Мишел Обама их сургуульд байхдаа “Пристонд боловсрол эзэмшсэн хар арьстнууд, хар арьстны нийгэмлэг” сэдвээр диссертаци бичиж, Принстоны их сургууль төгссөн хар арьстнууд сургуулиа төгссөний дараа ямаршуу байдалтай байдгийг судалсан байна.

Мишель цааш нь Гарвардын хуулийн сургуульд суралцаж, 1988 онд хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгсөөд Чикаго хотын хуулийн “Сидли Остин” пүүсэнд ажилд орсон байна. Тэрбээр маркетинг, оюуны өмчийн тухай хууль судалж байв.

Мишель тэнд ажиллаж байхдаа ирээдүйн нөхөр Барак Обаматай танилцжээ. Тэр үед тэр пүүсэд ажиллаж байсан хар арьстан тэр хоёр л байв. Мишель, Барак Обама хоёр 1992 онд гэрлэсэн байна.

Мишель Обама 1992 онд Чикаго хотын захиргаанд ажиллах болж, эхлээд хотын даргын туслах, дараа нь төлөвлөлт, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссарын орлогчоор ажиллав.

1993 онд залуучуудын Public Allies байгууллагад олон нийтийн ажил хийх болж, Чикаго дахь салбарын гүйцэтгэх захирал болов.

Обама 1996 онд Чикагогийн их сургуулийн оюутантай ажиллах деканы туслах боллоо.

Мишель Обама 2002 онд АНУ-ын анагаах ухааны нэг гол төв - Чикагогийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны академик төвд эхлээд олон нийтийн ажил хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж, дараа нь 2007 оноос өнөөг хүртэл олон нийтийн асуудал, гадаад бодлогын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Мишель Обама нөхрийнхөө сонгуулийн кампанид идэвхтэй оролцов.

Тэднийх хоёр охинтой - Малиа 1999 онд төрсөн, бас Саша ч гэдэг Наташа нь 2001 онд төржээ.

Мишель Обамагийн тухай таван мэдээ
-Мишель Обамаг АНУ-ын хуучин тэргүүн хатагтай нартай их харьцуулдаг. Мишелийг үзэл бодлын хувьд Элеонор Рузвельттэй, нөхөртөө нөлөөлөх талаар Нэнси Рейгантай, “тэр чинь бидэнтэй адил биш” гэдгээр Хиллари Клинтонтой жишдэг юм.

-2008 оны эхний таван сард Мишель Обамагийн тухай нийтлэл 102, Синди Маккейны тухай нийтлэл 28 гарсныг америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн тооцоолжээ.

-Мишель Обама америкийн дээдсийн дунд ихэд дэлгэрсэн утас BlackBerry гэдэг хоёр смартфон ямагт авч явдаг. Нэг утас нь ажлын, нөгөө нь сонгуулийн өмнөх кампанийнх.

-Мишель Обама заримдаа сонсогчдын өмнө үг хэлэхдээ нөхрөө “өөдөсхөн” гэж дууддаг. “Тэр Ерөнхийлөгч болбол би түүнд ингэж хэлнэ. Өөдөсхөн чи маш их зүйл хийж чадна. Тэр их ажиллаж, ертөнцийг өөрчилж чадахыг би мэдэж байна” гэж тэрбээр ярьж байжээ.

-Мишель Обама “People” сэтгүүлийн хамгийн дэгжин хувцастай хүүхнүүдийн нэрсийн жил дутмын жагсаалтад нэг бус удаа орж байна. 2008 онд энэ жагсаалтад жүжигчин Кейт, Хадсон, Гвинет Пэлтроу, Шарлиз Терон нарын хамт орж байв.

П.Шагдар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан