Тамгатай, тамгагүй Ерөнхийлөгчийн тухай зарим хэвлэлд бичжээ. Сайн, муугаар нь зааглаж дүгнэлт хийсэн байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээснийх нь хувьд, зудын гамшигт нэрвэгдсэн малчиддаа сэтгэлийн дэм өгөхөөр хөдөөг зорьсных нь төлөө, Монголын нэг ч болов салбарт хөгжил даллахын тулд БНСУ-д ажилласан Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржтой тамга тэмдэг булаацалдсан хэмээн ёжлох, шүүмжлэхийн завсар өгүүлжээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй улс төр, өрсөлдөгчийнхөө ар хударгаар үргэлж муу уг унагаж байдаг улстөрчдөөс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай ийм мессеж цацсан хэрэг. Байдаг л нэг үзэгдэл, болдог л нэг үйл явдал. Н.Энхбаярыг дув дуугүй байсангүй, эргэж улс төрд ирж байна гэсэн болгоомжлол бас айдас зарим хүмүүст байгаа учир хийж буй ажлыг нь үргэлж хар өнгөөр хардаг, сааралтуулж баллуурддаг юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүмжлэлд өртсөн үйлдэл ард түмнээ гэсэн сэтгэл байв. Сүүлийн 30 жил ороогүй их цас, их хүйтрэл Монгол орныг дайрч малчид модоо барьж буй мэдээ тасрахгүй байсан үед Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүний хувьд тэрээр зүгээр сууж чадаагүй. Өнгөрсөн зун манай орны нийт нутгийн 80 гаруй хувь нь гантай байсан. Харин өвлийн турш орсон их цас нутгийн 90 хувийг хамарч малчид хамраараа газар хатгах болсон юм.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр орон нутагт ажиллаж байсан тухайн үед Монголын хоёр сая мал хорогдоод байлаа. Одоо бараг дөрвөн саяд дөхөж байна. Ийм л үед өөрөө санаачлан байгуулсан “Хөдөөгийн хөгжлийг дэмжих төв” төрийн бус байгууллагаараа дамжуулан малчдад сэтгэлийн санааны дэм өгч хөдөөг зорьсон билээ. Тэрээр Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагт ажиллаж малчдад хэрэгтэй үед нь хамт байсан. Нэгэн үе төрийн тэргүүн байсан хүний хувьд хийх л ёстой ажил юм. “Зуднаар зурагт хараад сууж чадсангүй ээ” гэсэн түүний үгтэй хамт Н.Энхбаяр улстөрд эргэж ирэхээр хор найруулж эхэллээ гэх дайралт ирсэн нь бохир улс төрийн, төлөвлөсөн үзэгдэл байсан. Шүүмжлэл хаана ч илүүдэггүй гэдэг үг бий. Гэхдээ байгаа оносон шүүмжлэл. Хэрэв тамгагүй Ерөнхийлөгч нь хэрэггүй зүйлд хошуу дүрлээ гэж байгаа бол тамгатай нь хэрэгтэй үед хаана байсан юм бэ. Ард түмэнтэйгээ амь нэг байх амлалт өгсөн Ц.Элбэгдорж малчдад туслахаар хөдөөг зорихын оронд “Давос”-ын чуулга уулзалтад бэлтгэж цана, чаргаар гулгаж явсан шүү дээ.
Энэ сарын дундуур БНСУ-д ажилласан Н.Энхбаярыг бас л баахан баалж байна. Дөрвөн жил төрийн толгойд байхдаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч амжаагүй үйл хэргээ үргэлжлүүлэх нь аль ч улсын экс Ерөнхийлөгчийн хийдэг ажил. Ойрхоны жишээ татахад Б.Обамад ажлаа өгснийхөө дараа Б.Клинтон хойд Солонгост хорионд байсан хоёр сэтгүүлчээ өөрийн биеэр очиж авчирч л байсан. Энэ бүхэнд улс төрийн хэлэлцээр, төрийн тэргүүн байсны зангараг, нэр нөлөө хэрэг болсон байж таараа.
Улсынх нь хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр хорьсон хоёр сэтгүүлчээ экс Ерөнхийлөгч нь хөөцөлдөн байж эх нутагт нь авчрахад АНУ-ын ард түмэн талархлын үгээс өөр зүйл дайгаагүй билээ. Хэдий яг дээрхтэй адил үйл хэрэг биш боловч Монголын ард түмний ашиг тусын төлөө Экс Ерөнхийлөгчийн өмнөд Солонгост ажилласан өдрүүд манай улсад чамлахаар чанга атга гэдэг л болсон байсан. Гадаадад улс орноо сурталчлах, Монголд хөрөнгө оруулаарай хэмээн лекц унших нь юу нь болохгүй гэж. Харин ч дипломат хөрөнгө оруулалт биш үү. Солонгосууд Монголын гурав дахь Ерөнхийлөгчтэй ажил хэрэг ярихгүй гэж хэлээгүй байхад энд нэг хэсэг хүн дэмий ажил гэж үзээд баахан хар будаг цацах нь муухай монгол зан. Уг нь бол Н.Энхбаяр бусдын бичсэн шиг бадар барьж гуйлга гуйгаагүй, хандив хүсч шоу дэглээгүй юм.
Тэрээр Солонгосын бизнесмэнүүдэд лекц уншиж Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэх, хөгжилд хөтлөх замыг бага ч болов ойртуулахад дэм болсон. Энэ бүх ажил хэрэгч уулзалт гурав дахь Ерөнхийлөгчийн байр сууриас өрнөсөн билээ. Дээр өгүүлсэнчлэн аль ч улсын экс Ерөнхийлөгчид эх орноо төлөөлөн уулзалт хийх, ажил хэргийн яриа өрнүүлэх эрх нь нээлттэй. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар монголчуудынхаа төлөө уулзалт, яриа хийх эрхгүй хэмээн хэлэхгүй байх. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Ц.Элбэгдорж ч нэг л өдөр төрийн сэнтийгээс бууж таарна. Тэр үед Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч гэж өөрийгөө нэрлэхгүй юм гэж үү. Одоогийн төрийн өндөрлөгийн сайрхах дуртай АНУ-д 43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш, 44 дэх Ерөнхийлөгч Б.Обама гэхчлэн нэрлэж хэвшсэн. Энэ жишгийг гоочилж өөрийгөө дөвийлгөх хэнхэг санаа, хэтэрсэн бодол гэх нь муулах, баалахын арга ядсан хэлбэр юм.
Ө.Сонор