gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ анх удаа энхийг сахиулах хамтарсан цэргийн бэлтгэл хийжээ

Нийгэм
2009-07-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-07-15
-Монгол Улс, БНХАУ-ын зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан “Энхийг сахиулагч элч-2009” сургалт, дадлага амжилттай явагдлаа-

Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан “Энхийг сахиулагч элч-2009” сургалт, дадлага 2009 оны 06 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд БНХАУ-д амжилттай явагдлаа. Тус сургалт, дадлагад БНХАУ-ын талаас 46 цэргийн албан хаагч оролцсон бол Монгол Улсын 45 цэргийн албан хаагч оролцжээ.

“Энхийг сахиулагч элч-2009” сургалт, дадлагын үеэр талууд ангийн байрлалын харуул, хамгаалалт зохион байгуулах, хүмүүнлэгийн эд материал тээвэрлэн хүргэх, инженерийн ажил гүйцэтгэх үеийн хамгаалалт зохион байгуулах, шалган нэвтрүүлэх байрын үйл ажиллагаа, суурин газрыг бүслэн нэгжих, цувааны хамгаалалт зохион байгуулах зэрэг асуудлаар сургалт, дадлага явуулснаас гадна НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон оролцооны талаар харилцан туршлага солилцсон байна.

Энэхүү сургалт, дадлага нь хоёр орны цэргийн хамтын ажиллагааны итгэлцлийг бэхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон бөгөөд БНХАУ-ын хувьд энхийг сахиулах чиглэлээр гадаадын улс, оронтой хийж байгаа анхны сургалт, дадлага байснаараа онцлогтой аж.

“Энхийг сахиулагч элч-2009” сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ма Сиаотянь болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Б.Тэлмэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан