gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Ганзул: Би ээжээсээ мянган нарны гэрлээс ч илүү гэгээн илчийг авдаг

Соёл урлаг
2009-09-04
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-09-04
Хойд бүсийн "Болор цом"-ын хошой тэргүүн, хайрын "Цагаан-Уул" 2001, "Алтан үзэг" 2003, Алтан цом" 2004 зэрэг олон яруу найргийн наадмын тэргүүн болон дэд байрын шагналт яруу найрагч, Лхамсүрэнжавын Ганзултай уулзаж ярилцлаа.

-Энэ хорвоод эх хүнээс илүү ачтан үгүй гэдэг. Таны ээж аль нутгийн хүн бэ?
-Миний ээж Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан гол гэдэг газар төрсөн Д.Даваа гэж буурай бий. Ээж маань есөн сайхан хүүхэд төрүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Үр бид нь муу ижийгээ уйлуулж дуулуулж хүн болсон доо.

-Би яруу найрагч хүнд атаархдаг юм. Сэтгэлдээ ижийгээ хэчнээн бодовч ганц шүлэг тэрлэж амжихгүй нь. Харин та их хувьтай юмаа. Ээждээ олон сайхан шүлэг зориулсан биз дээ?
-Ер нь ээждээ зориулж уран бүтээл туурвидаггүй уран бүтээлч байхгүй. Ижийдээ зориулсан шүлэг дуу минь бидний өлгий дээр аялсан бүүвэйн дууны дэргэд өчүүхэн шүү дээ. Өнөөдөр өдий дайны уран бүтээл туурвиж яваа нь ижийтэй минь холбоотой. Учир нь, миний ээж хүүхэд байхдаа шүлэг бичдэг. Сургуульдаа сурлагаараа тэргүүлдэг байсан гэдэг. Тэр сайхан авьяас билгийнх нь өчүүхэн хэсгийг би өвлөсөн болов уу гэж санадаг. Би дөнгөж оюутан болоод ирэхдээ "Сэтгэлийн мөргөл" гэдэг шүлэг бичиж байлаа.

...Мөндөр цайрсан тэнгэрийн дор
Өлгийтэй бурхан байхад минь
Мөнхийн энэрэлт ижий минь надад
Мөргөж үнсдэг байлаа
Бойтогны хонхонд хөл оруулж
Борвио тэнийлгэн гүйхэд минь
Бодолдоо нартай ижий минь надад
Сөгдөж үнсдэг байлаа
Айлын азайд магтуулан
Тусад орохын цагт минь
Авралын тэнгэртэй ижий минь
Залбирч үнсдэг байлаа
Нойтон даль дэвсээр
Шувууд буцахын цагаар
Намрын нар шиг ижийдээ би
Залбирч үнсүүлдэг боллоо.
Хаврын цэнхэр яргуйн дээр
Жаргал нүдлэхийн үеэр
Хайрын далай ижийдээ би
Сөгдөж үнсүүлдэг боллоо
Тэнгэрийн цагаан цасан
Санчиганд нь гэрэлтсэнээс хойш
Дэлхийн нар ижийдээ би
Мөргөж үнсүүлдэг боллоо...

-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүлэг байна. Энэ сайхан уран бүтээлийн онгод хэрхэн орсон бол..?
-Ээжийнхээ дэргэдээс нэг их холдож үзээгүй болохоор санаад бичсэн шүлэг дээ. Сүүлд нь энэ шүлгэнд маань морин хуурч, хөгжмийн зохиолч А.Буян-Арвижих ая хийж гавьяат жүжигчин Х.Үнэнхүү 2003 оны "Морин хуур" наадмын үеэр дуулж олны хүртээл болгосон.

-Та 2005 онд "Би хаан зүгийн хүн" уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхдээ ээждээ үнсүүлээд уйлж байгаа харагдсан?
-Тийм ээ. Тэр үед миний ээж Дарханд том ахынд маань ирсэн байсан. Гэхдээ миний тоглолтон дээр ирнэ гэж хэлээгүй. Тоглолт дуусахаас өмнө ирж амжихгүй байж магадгүй гэж хэлсэн. Гэтэл гэнэт тайзан дээр гарч ирээд үнсэхээр нь өөрийн эрхгүй баярлаад нулимс унагасан. Миний амьдралын олон сайхан дурсамжтай мөчүүдийн оргил үе дээ.

-Таны ээж ямар ажил хийдэг байв?
-Саальчин. Ээж минь хөдөөний эгэл бор малчин шүү дээ.

-Миний бодлоор уран бүтээлийн тань дийлэнх нь хайрын тухай өгүүлээд байх шиг санагддаг. Ээжийн тухай уран бүтээл хэчнээн хувийг эзэлдэг бол?
-Ер нь аль ч сэдвийг нь хөндөж бичдэг. Ээжийн тухай уран бүтээл багагүй бий шүү. Цаашдаа ч гэсэн ээжийнхээ тухай бичсээр байх болно. Ийм сайхан ээжтэй байж хийсэн уран бүтээл маань миний сэтгэлд дийлэнхдээ хүрдэггүй. Тийм ч учраас би цаашдаа бичсээр байх болно.

-Ээждээ барьсан хамгийн том бэлэг тань юу вэ?
-"Болор цом"-ын эзэн Ц.Хулангийн
"...Манцуйдаа ирж таныг ганцхан удаа баярлуулсан
Магадгүй түүнээс хойш дандаа зовоосон..." гэдэг шиг ер нь ганц л удаа баярлуулсан байх даа. Гэхдээ үр нь болсон хойно баярлуулах юмсан гэж байнга бодож явдаг. Болж өгвөл залуу насыг нь өөрийнх нь хайртай бүхнийг эргүүлээд олоод ирэх юмсан гэдэг "бүтэшгүй" мөрөөдлийг тээж явдаг даа.

-Хүн өдөрт ижийгээ есөн удаа бодож чадвал үйлс нь бүтдэг гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хамгийн ихээр санал нийлдэг. Хүн өөрөө дэргэдээ ээж гэдэг бурхантай байж шүтэж чадахгүй бол өөр хэдэн мянган бурханд мөргөөд ч үйлс нь бүтнэ гэж үү.

-Ээжийгээ хамгийн өрөвдөж хайрлаж байсан үе тань хэзээ вэ?
-Миний муу ижий хоёр дахь эгчийг минь алдчихаад байж суух газраа олохгүй суухад нь дотроо их өмөрч байлаа. Саяхан элэгний хагалгаанд ороход нь "Биднээс л боллоо доо" гэж өөрийгөө зэмлэж суусан. "Элэг уйлдаг, инээдэг эрхтэн" гэдэг дээ. Миний хувьд ээжийнхээ элгийг их уйлуулж дээ гэж гэмшиж байлаа./нүдэнд нь нулимс цийлэгнэв/.

-Найрагч залуугийн ээж хүүдээ юу захидаг бол?
-"Олны газар зөв яваарай. Нэрээ битгий хугалаарай" гэж захидаг.

-Захиасыг нь хэрхэн биелүүлдэг вэ?
-Ер нь тавь тавин хувьтай даа.

-Оюутан байхад намар сургуульдаа явах үеэр ээжүүд сүүгээ өргөөд нулимсаа арчаад хоцордогсон. Тэр үед үгээр хэлэхийн аргагүй нарийн мэдрэмж төрдөг. Таны хувьд?
-Эргэж харахыг боддоггүй. Уйлчих гээд байдаг юм. Мэдээж ээж маань нүдэндээ нулимстай зогсож байгаа шүү дээ.

-Таныг уянгатай уран бүтээлч гэдэг юм билээ. Уран бүтээлийн тань тэр уянгыг юу тэгтэл нь хөглөв өө?
-Нутаг ус. Миний өвөө эмээ, ээж аав болоод намайг унахад тоссон тэр нутаг бол "Сэр сэр салхитай сэрүүн бумбын орон" гэдэг шиг зүйрлэшгүй сайхан нутаг. Яагаад ч юм, би нутагтаа очихоор сайхан шүлэг бичиж чаддаггүй юм. Тэр их сүр хүчинд нь дарагддаг юм байлгүй дээ. Мөн үүнээс гадна миний уран бүтээл уянгатай байхад нөлөөлсөн гол түлхүүр бол шавь бидний ээж гэж хүндэтгэн авгайлдаг "Хаан найргийн хатан нь болсон Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа багш маань юм шүү дээ. Ээжээсээ хол суухдаа Ш.Дулмаа багшийнхаа гэрээр эргэлдэж, гарынх нь цай, сэтгэлийнх нь сүүгээр дайлуулж явдаг даа. Дулмаа багш бол миний уран бүтээлийн ээж юм шүү.

-Ижийгээ амьд байхад үхэх нь байтугай өвдөх эрх байхгүй юм шиг санагддаг шүү?
-Тийм шүү.
"...Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч
Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ
Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч
Аав ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ" гэсэн миний шүлэг байдаг юм.

-Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг танд олгоё?
-Их баярлалаа. Өлгийтэйдээ үүрээр босгон зовоож, өдий зэрэгт хүрчихээд мөн дандаа сэтгэлийг тань өвтгөж явдаг муу хүүгээ өршөөгөөрэй. Танаасаа хүү нь мянган нарны гэрлээс ч илүү гэгээн илчийг авдаг шүү. Та минь урт наслаарай гэж хэлмээр байна даа.

Б.Цолмон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан