Саудын Араб улс байгальд ээлтэй хот байгуулна гэж тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман мэдэгдлээ.
Газрын тосны экспортоос хамааралтай тус улсын эдийн засгаа төрөлжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “Neom” төслийг хэрэгжүүлэх гэж буй юм. Үр дүнд нь “The Line” нэртэй автомашингүй, авто замгүй, хүлэмжийн хийн ялгаралгүй, байгальд ээлтэй хот байгуулахаар зэхэж байгаа ажээ.
Барилгын ажлыг 2021 оны I улиралд эхлүүлэх ба бүтээн байгуулалтад 100-200 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү хот нь нэг сая оршин суугчтай байх бөгөөд 2030 он гэхэд 380 мянган ажлын байр бий болгоно гэжээ.
Б.Батцэцэг