Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл 2013-2021 онд манай улсын хот, хөдөөгийн эмнэлгүүдэд төлөвлөлтийн дагуу амжилттай хэрэгжлээ. 2013 оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газар АХБ-ны хооронд хийсэн гэрээний дагуу 38 сая ам.долларын санхүүжилттэй энэ төсөл хэрэгжсэнээр үр дүнд нийслэлд төвлөрсөн гурав дахь шатлалын эмнэлгүүд болон дүүрэг, 13 аймгийн нэгдсэн эмнэлгийн Ариутгал, Нян судлалын тасгуудыг бүрэн шинэчилж, эмнэлгийн дотоод халдвар тархах эрсдэлийг бууруулжээ. Цар тахлын энэ үед эмнэлэгт гарах халдвараас сэргийлэх, хяналт тавихад ариутгал, нян судлалын лабораториуд онцгой үүрэгтэй. Тиймээс цар тахлын эсрэг үйл ажиллагааны нэмэлт санхүүжилтийг гэрээний хүрээнд үлдсэн долоон аймгийн Ариутгал, Нян судлалын тасгийг төсөлд хамруулахаар шийдвэрлэжээ. Есөн жилийн хугацаанд хэрэгжиж, одоо дуусах шатандаа ороод буй төслийн үр дүнгийн талаар Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4, 5, 6 нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайвантай ярилцлаа.
-ЭМСХХ-5 төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж дуусах шатандаа орлоо. Энэ удаагийн төслийн онцлог юу байв?
-Азийн хөгжлийн банк Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж эхэлсэн 1991 оноос хойш ЭМСХХ-1, 2, 3 төсөл хэрэгжсэн. ЭМСХХ-4, 5 төсөл нь энэ жилдээ дуусаж байна. Тав дахь төсөл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн тусламжийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой боллоо. Төсөл гурван чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж, хаах шатандаа ороод буй юм.
ЭМСХХ-5 төслийн хүрээнд, Монгол Улсын хэмжээнд цусны аюулгүй байдлыг бүрэн хангаж шийдэж өгсөн. Улс орон бүр өөрийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Цусны аюулгүй байдал нэгдүгээрт эрэмбэлэгдэх чухал асуудалд тооцогддог юм. Монголчуудын дунд В, С вирусийн халдвар, үүнээс үүдэлтэй элэгний хавдрын өвчлөл түгээмэл байдаг. Вируст гепатитын халдвар ихэвчлэн цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхэд, мөн зүү тарилгаар дамжиж байв. Энэ асуудлыг шийдвэрлэхэд цусны аюулгүй байдал чухал ач холбогдолтой юм. Тиймээс төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтарч Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн /ЦССҮТ/ барилга байгууламжийг олон улсын жишгийн дагуу барьж ашиглалтад орууллаа. Тус төвийн үйл ажиллагааны урсгал, цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах шат дамжлагат ажлуудыг олон улсын жишгийн дагуу хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, ажилчдыг нь сургасан.
Том мэс засал хийдэг эмнэлгүүд, төрөх эмнэлгүүдэд хэрэглэж байгаа цусан бүтээгдэхүүн бүгд олон улсын шаардлага хангасан.
Мөн ЦССҮТ-ийн 21 аймаг дахь салбар төвүүд болон томоохон сум сууринг хамруулж, орон нутгийн нийт 26 салбарт ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай ижил стандарттай жижигрүүлсэн төвүүдийг байгууллаа. 21 аймаг болон томоохон сум суурингийн эмнэлгүүд хэрэгцээт цусан бүтээгдэхүүнээр орон нутгаасаа хангагдах боломж бүрдсэн. Энэ бүх ажлыг гүйцэтгээд, ЦССҮТ-ийг үйл ажиллагааг олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүллээ. Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, лаборатори, шинжилгээ, бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт зэрэг бүх үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүрснийг Лондонд төвтэй “Lloyd`s register” байгууллага итгэмжилж, ЦССҮТ-д гэрчилгээ олгосон. Монгол Улсад цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал бүрэн хангагдсаныг олон улсын байгууллага батламжиллаа. Том мэс засал хийдэг эмнэлгүүд, төрөх эмнэлгүүдэд хэрэглэж байгаа цусан бүтээгдэхүүн бүгд олон улсын шаардлага хангасан гэж нүүр бардам хэлж болно.
-Эмнэлэгт өвчтэй хүн очдог учир эмнэлгийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид халдвар авах эрсдэлтэй байдаг. Төслийн хүрээнд эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг шинэ түвшин хүргэсэн юм байна?
-Цусны аюулгүй байдлын төсөлтэй уялдуулан эмнэлгийн дотоод халдварыг бууруулах чиглэлээр төслөөс маш том хөрөнгө оруулалт хийлээ. Эмнэлэг бүхэн Ариутгалын тасагтай. Тэндээ мэс заслын болон эмчилгээ үйлчилгээнд хэрэглэдэг багажуудаа ариутгадаг. Манай эмнэлгүүдийн Ариутгалын тасгууд анх эмнэлэг ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй, 20, 30, зарим нь 40 жилийн өмнөх хэвээрээ байсан.
Төслийн хүрээнд олон улсын зөвлөх байгууллагын тусламжтайгаар засвар хийж, зөв урсгалд оруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангалаа. Энэ ажлыг Улсын I төв эмнэлэг /УНТЭ/, Улсын II төв эмнэлэг, Улсын III төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг улсын хэмжээнд тусламж үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлгүүдийн Ариутгалын нэгдсэн тасгуудад хийж гүйцэтгэн, шинэ шатанд гаргасан. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн дотоод халдвар үүсгэгчийг илрүүлэх Микробиологийн лабораторийг шинэчилснээр эмнэлгийн дотоод халдвар эрс буурлаа. Энэ ажлыг улсын бүх том эмнэлэг, 21 аймгаас сонгогдсон 13 аймгийн эмнэлэгт хийгээд байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг бай болгон онилж, цогцоор нь шийдвэрлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг Азийн хөгжлийн банкнаас хийж байна.
-Та бүхэн төсөл хэрэгжүүлэх аймгуудыг яаж сонгосон бэ?
-Аймгуудын хэрэгцээ шаардлагад үндэслэн сонгосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй нэг хэсэг бол эмнэлгийн дотоод халдвар хамгааллын асуудал байдаг. 2020 оны тавдугаар сард Монгол Улсын Их хурлаар соёрхон баталсан ЭМСХХ-5 төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээг баталлаа. Энэ санхүүжилтээр үлдсэн долоон аймгийн Ариутгалын тасгийг 2021 онд багтаан шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ковид-19-ийн халдварын энэ үед эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж дотоод халдварыг бууруулах, өвчтөнөөс өвчтөнд, эмнэлгийн ажилтнаас өвчтөнд халдвар тархах эрсдэлгүй болгох нь чухал.
Ингэснээр 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн эмнэлгийн Ариутгалын тасгууд нэг шат ахисан түвшинд хүрэх юм. Энэ ажлыг ЭМЯ, АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслөөс эмнэлгүүдийнхээ хүчин чармайлтаар хийж дууссан нь төслийн маш том үр дүн гэж хэлж болно. Манай улсад эмнэлгийн хог хаягдал, ялангуяа орон нутгийн эмнэлгүүдэд хог хаягдлаа устгах асуудал бэрхшээлтэй байсан. Тиймээс найман аймагт хог хаягдлыг түр хадгалах байр барьж, ариутгах, хадгалах, устгах тогтолцоог бүрдүүлж өгсөн. ЭМСХХ-5 төсөл дээр дурдсан гурван чиглэлээр амжилттай хэрэгжлээ.
-Азийн хөгжлийн банк эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажилладаг нь ЭМСХХ-5 төслийн гүйцэтгэлээс харагдлаа.
-Тийм ээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг бай болгон онилж, цогцоор нь шийдвэрлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг Азийн хөгжлийн банкнаас хийж байна. Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт оруулж байгаа санхүүжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ нь ЭМЯ болон хэрэгжүүлэгч байгууллагууд төслүүдээ амжилттай гүйцэтгэж байгаагийн үр дүн юм.
АХБ-ны санхүүжилттэй олон төсөл манай улсын хэд хэдэн яаманд хэрэгждэг. 2019 оны тавдугаар сард ЭМСХХ-4, 5 төсөл Монгол Улсад АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслүүдээс шилдэг төслийн нэгжээр шалгарсан. Энэ төсөл үр шимийг хүртэгч эмнэлгүүд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, засвар үйлчилгээ, байшин барих барилгын компаниуд, сургалтууд гээд маш олон салбар чиглэлийн компани, аж ахуйн нэгжүүдийн хүч, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж байна гэж би үзэж дүгнэнэ. Тийм ч учраас манай улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны том төслүүдийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.
ЭМСХХ-6 төсөл 2020 оны есдүгээр сард Хан-Уул дүүрэгт Нэгдсэн эмнэлэг барих ажлаар эхлээд байна.
-Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарт хийх дараагийн хөрөнгө оруулалтаар ямар чиглэлийг сонгож төсөл хэрэгжүүлэх гэж байна вэ?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлтийг энэ гуравдугаар сард хийхээр ажиллаж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үйлчлэх эмнэлгийг Монгол Улсад анх удаа олон улсын жишгээр байгуулж буй юм. ЭМСХХ-6 төсөл 2020 онд батлагдлаа. Энэ төслөөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн стандартаар Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Увс аймгийн жишиг амбулаторийг байгуулна. Мөн өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьж нийслэлд жишиг арван өрхийн эрүүл мэндийн төв, зургаан сумын эрүүл мэндийн төв байгуулах маш том төслийг арван жилд хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Энэ томоохон төслүүдийг эхлүүлэх үндсэн суурь нь өмнөх ЭМСХХ-5 төсөл амжилттай хэрэгжсэнээр тавигдаж, дараагийн боломжууд гарч ирж байгааг онцлон хэлмээр байна.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа зээл тусламжийнхаа 22-23 хувийг нийгмийн салбарт зарцуулдаг. Үүний ихэнхийг боловсролын салбар эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын санхүүжилт давамгайлах чиглэл ажиглагдаж байгаа.
ЭМСХХ-1, 2, 3 төсөл 10-19 сая долларын санхүүжилттэй байсан. Харин ЭМСХХ-4 төслөөс эхлэн 60 сая ам.доллар, ЭМСХХ-5 төсөл 38 сая доллар, 2020 оны тавдугаар сард ковид-ын эсрэг үйл ажиллагааны төсөлд нэмэлт 30 сая долларын санхүүжилттэй гэрээ байгуулсан. Мөн 160 сая долларын санхүүжилттэй ЭМСХХ-6 төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ бүх хөрөнгө оруулалтыг харахад багаас нь эхлэн сууриа тавьж, санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн байдаг. ЭМСХХ-6 төсөл 2020 оны есдүгээр сард батлагдаж, Хан-Уул дүүрэгт Нэгдсэн эмнэлэг барих ажлаар эхлэх бэлтгэл хангаж байна.