gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хадгаламжийн хүү тэглэвэл юу болох вэ !!!

Эдийн засаг
2020-11-24
391
Twitter logo

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөдөөр Төрийн ордонд хуралдсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар нар хадгаламжийн хүүг түр тэглэх санал гаргав. УИХ-ын гишүүн Б.Жавхлан мөн ийм санаа дэвшүүлсэн юм.

Харин эдийн засагчид эрхэм гишүүдийн дээрх санааг эрс эсэргүүцэн, үүсэж болох эрсдэлүүдийг анхааруулж эхлэв. Санхүүч Г.Батжаргалын байр суурийг хүргэе.     

Хадгаламжийн хүү тэглэвэл иргэдийн доллар худалдах авах сонирхол нэмэгдэж долларын ханш өсөж, төгрөгийн үнэ цэнэ буурна. Иргэдийн эрэлтийг банкууд хангаж чадахгүй тул доллар зарахаа зогсооно. Хамаагүй зарж болохгүй. Учир нь Монголбанкны зохицуулалттай. (арилжаа хийх хэмжээ өөрийн хөрөнгийг 15.0 хувиас хэтэрч болохгүй).

Мөн банкууд их хэмжээний доллар зарсан тохиолдолд Монголбанкны ханш өсөхөд ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээх тул доллар зарах боломжгүй, тийм доллар ч байхгүй. Тиймээс энэ хэрэгцээг хангах үүднээс арилжааны банкнууд Монголбанкны дуудлага худалдаагаар доллар худалдах авах захиалга өгнө.

Монголбанк гадаад валютын албан нөөцөө алдахгүйн тулд мөн арилжааны банканд зарахгүй. Олон түмэн цочролд орж, төгрөг долларын ханш хэд хүрэхийг би таашгүй. Улмаар гадаад төлбөр тооцоо, худалдаа яаж хийгдэх вэ? Хөрөнгийн гадагшлах урсгал бодитоор бий болно. Яаж гэж үү? Гадаад зах зээлд бонд, хувьцаа, алт, нефть, биткойн гээд маш олон төрлийн өгөөж хүртэж болох санхүүгийн үй түмэн хэрэгслүүд бий. Зарим мэдлэг, мэдээлэлтэй нь ашиг олох байх (тийм хүмүүс цөөн), харин бусад нь хүний амаар эрсдэлтэй зах зээл рүү зөвхөн ашиг гэж хараад эрсдэлийг хойш тавина. Эргээд маш богино хугацаанд баахан алдагдал хүлээх эрсдэл үүснэ. Жилийн дараа гэхэд банк ч гүй, мөнгөгүй, эдийн засаг ч үгүй, бие бие рүү гээ буруугаа чихсэн хэдэн гишүүд, уур хилэндээ баригдсан иргэд үлдэнэ.

Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх асуудалд ул суурьтай хандаж байгаа нь зөв. Тэд Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ байдлыг хангах үүрэгтэй. Аливаа тогтсон зах зээлд захиргаадалтын аргаар халдвал уршиг нь хохирол гэж ойлгох хэрэгтэй, хэн ч хожихгүй!!!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан