gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бурхан багшийн "Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай гэгээн сургаал"

Зууны мэдээ
Нийгэм
2020-11-08
26
Twitter logo

“Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр” энэ сарын 7-ны өдөр тохиосон. Үүнтэй холбогдуулан Бурхан багшийн сургаалыг цувралаар хүргэж байна.

Б. ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ ОГООРСНЫ ГЭМ НҮГЛИЙГ МЭДЭЖ УХААРАХ

-Эцэг эхээ эсэргүүцэн өгүүлэл тавих, хэрэлдэх, улмаар эцэг эхдээ дайсагнаж гэр доторх настан хүнийг “Хөгшин зөнөг” гэж доромжлох, ах эгч, дүү, төрөл саднаа үл тоон гар зөрүүлэх тэргүүтнээр хилэнц нүглийг ихээр үйлдэж ачлалт эцэг эхээ сэтгэлийн хүнд өвчинд автуулах

-“Би бүхнийг мэднэ” гэж омогшин бардамнаж, эцэг эхийн сургаалыг үл тоон ихэд эсэргүүцээд, гэр орноосоо холдон тэнүүчилж, цаашид лавшран хүн чанаргүй, харгис хэрцгий, өштөн дайсан мэт болж, өдөр өнгөрөх тусам авах гээхийг ч ялгахгүй, өөрийгөө хорлон мунхгийн туйлд хүрнэ.

-Муу хүмүүстэй нийлж, элгэн садан, эх нутгаа огоорч, алсад одож, элдвийн үйл эрхэлсээр эрдэнэт хүмүүний биеийг барж өтөлнө.

-Зарим нь харийн нутагт амьдарч, унасан газар, угаасан ус, тээж төрүүлээд, тэтгэн өсгөсөн эцэг эхээ умартан, энэ насыг бартал эцэг эхийн элбэрэл хайрыг хэрхэн хариулах тухай өчүүхэн төдий сэтгэн, хэрхэн хүн болсноо ч үл мэдэн амьдарна

-Алс холд тэнүүчлэн муу хүмүүстэй нөхөрлөн өөрийн бие, явдал үйлдлээ үл шинжлэн амьдарсаар, эцэст нь гэмт үйлдээд гянданд хоригдох зэрэг хүнд ялаар шийтгэгдэх

-Хүнд өвчин тусаад ганцаардан зовж, гудамж захаар тэнүүчлэн нар салхинд гандан сүлд хийморь нь зайлж, эцэг эхийг ачлалыг ч сэтгэлгүй амиа хорлон егүүтгэх

-Оюун төгөлдөр төрсөн хэдий ч, ухаан муу төлөвшсөн зөв бодолгүйгээс үүдэж муу хүмүүнтэй нөхөрлөн, хорон нөлөөнд автаад, буруу мөрөөр зохисгүй үйл үйлдэж, архийг эрхэмлэн өдөр шөнөгүй согтууран элгэн садандаа ямагт хор хохирол учруулан тэвчих аргагүй нэгэн болох Эх эцгийн эрүүл мэндийг үл асуун, үл хайхрах тул өтөлж ядарсан эцэг эх нь ачлан сувилах хүнгүй хоцроод зогсохгүй, өрөвдөх сэтгэлгүй үрийнхээ төлөө сэтгэл амгалангүй, өрөөл бусдаас элдэв зэмлэлийг сонсон доромжлол хүлээх

-Зарим нь харьд одож, эцэг эхээ мартан, чимээ сураг нь алдрахад эцэх эх нь үрийнхээ хойноос ямагт санаа тавьсаар сэтгэл нь өвдөж, унтаж амрахыг ч мартдаг

-Өтөлж доройтсон эцэг эхээ асран дээдлэх нь хүмүүн төрөлхтний тогтсон жам ёс билээ. Гэтэл зарим нь энэ ёсыг үл хүндэтгэн, бусдын өмнө эцэг эх нь зэмлэгдэх элдэв ярианаас болгоомжлоод ядарсан эцэг эхээсээ туйлын их ичингүйрэн зовдог

-Эцэг эхийн үгийг үл ойшоон, эцэг эхээ мартаж, ахмад настны ч хүндлэх сэтгэлгүй болсон үрээ хараад эцэх эх нь яс нь хавталзах авч, яах ч аргагүй суудаг.

-Эцэг эхийн асрал хайр хязгааргүй бөгөөд үгээр илэрхийлэн бичиж дуусашгүй. Үр нь болж заяан үлгэрлэшгүй их тусыг нь хүртсэн атлаа эцэх эх, ахас ихсээ үл хүндлэх аваас хилэнц нүглийн үр нь энэ ба хойд төрөлд цаглашгүй хүнд бөгөөд өршөөн уучлахын аргагүйг санагтун

Эх сурвалж: www.polit.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан