Сартай төстэй аварга том бөмбөрцгөн зочид буудлыг Дубайд барих гэж байна.
Энэ нь жинхэнэ сар шиг 360 градусын гадаргуутай бөгөөд 224 метр өндөр, 622 метр тойрогтой байх гэнэ. Канадын бизнес эрхлэгч, Moon World Resorts-ийн үүсгэн байгуулагч Майкл Р.Хендерсон хэлэхдээ, төслийн гол үндэс нь сар хэмээх хэн ч мэдэх “брэнд" юм гэжээ. Өөрөөр хэлбэл сарыг дэлхий хүн бүр мэднэ.
Moon World Resort буюу сарны өнгө аястай зочид буудалд рашаан сувилал гэх мэт тансаг зэрэглэлийн байгууламжийг багтаах гэнэ. Хендерсон “Энд маш тансаг, орчин үеийн, амралтын газар байх болно. Тухайлбал, сар шиг алгуур эргэлддэг хурлын өрөө, ресторан, рашаан сувилал гэх мэт хэсгүүдээс бүрдэнэ” гэжээ.
Мөн ирсэн зочдод сарны гадаргуу дээр алхаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр мэдрэмж өгөх гэнэ. Арабын Нэгдсэн Эмират улс, тэр дундаа Дубай нь өөрийн гэсэн өвөрмөц, шинэлэг дэд бүтцээрээ жуулчдыг татдаг газар юм. Хендерсон таван жилийн дараа буюу 2027 онд Moon World зочид буудлаа нээнэ гэж таамаглаж байна. Тэрбээр “Олон хүний сэтгэлийг догдлуулж, гайхашруулсан, дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэрийн зочид буудлыг бид бүтээх болно" гэжээ.
Эх сурвалж: CNN