Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүслээ.
Хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд нийслэлийн томоохон замын уулзварууд, өгсүүр замд давс, бодисыг нэмэлтээр цацаж байна. Түүнчлэн хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу давс, бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажил үргэлжилнэ.
Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.