gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Чинзориг: Ходоодны хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их өвчилж байна

Э.Энхмаа
ХэнэгТЭЙ байя
2022-12-11
211
Twitter logo

Монгол Улсад хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр байна. Эрэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хорт хавдрын өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн хоол боловсруулах замын мэс заслын эмч М.Чинзоригтой ярилцлаа.

Erhembayar Altangerel · М.Чинзориг: Ходоодны хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их өвчилж байна

-Монголд хорт хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ? 
-2021 оны статистикаар манай улсад жилд 5981 хүн хавдраар оногшлогдож, 4559 гаруй хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Улсын хэмжээнд хавдраар оношлогдон, эмчилгээ хийлгэж буй 24141 хүн амьдарч байна гэсэн дүн бий. Хавдраар оношлогдож буй нийт хүний 75 хувь нь өвчнийхөө хожуу шатанд оношлогдож байна. 2021 оны статистикаас харахад 100 мянган эрэгтэй хүн тутамд 62 нь ходоодны хорт хавдраар өвчилж байгаа нь эмэгтэйчүүдээс илүү  өртөмтгий байгааг харуулж буй юм. Эрэгтэйчүүдэд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдар хамгийн түгээмэл тохиолддог. 

-Ходоодны хорт хавдрын өвчлөл эрчүүдийн дунд илүү өндөр байгаагийн шалтгаан юу вэ?
-Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Эрэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын нэгдүгээрт элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдар бичигддэг. Ходоодны хорт хавдраар жилд 1000 хүн оношлогдож байгааг 600 гаруй нь эрэгтэй, 300 нь эмэгтэйчүүд хүн байна. Зөвхөн ходоод биш ямар нэг хорт хавдар үүсэх үндэс нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлс их байдаг. Статистикаас харахад хорт хавдраар оношлогдож буй хүмүүсийн 80 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Энэ 80 хувь бол тухайн хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Жишээ нь, хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тамхидалт болон дам тамхидалттай. Хүн амын дунд таргалалт маш өндөр байна. 

Хорт хавдар үүсгэгч бас нэг том шалтгаан нь ходоодны хеликобактер. ДЭМБ-аас 1994 онд  хеликобактери нь хорт хавдар үүсгэгч гол хүчин  зүйл мөн болохыг нотолсон. Мөн амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн байдал, стресс, даршилсан, давсалсан хоол хүнс хэт их хэрэглэх нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Монголчууд дэлхийн дунджаас хоёр дахин их давс хэрэглэдэг. Давсны талст нь ходоодны дотор салстыг гэмтээж, хеликобактер болон бусад үрэвсэлт хүчин зүйлүүд суурьших, үрэвслийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг учир давсалсан хүнсийг аль болох бага хэрэглэх шаардлагатай. 
 
АШУҮИС-ийн Дотрын тэнхимийн багш нарын 2020 онд Монгол Улсын нийт нутгийг хамруулсан  судалгаагаар явуулсан ба судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь хеликобактерийн халдвартай гэсэн дүн гарсан. Томчууд хүүхдэдээ хеликобактерийн халдвар тарааж байна гэсэн үг.  Хүүхдийнхээ хоолны амтыг үзэх, хөргөх гэж эхлээд амандаа хийгээд хүүхдэдээ өгдөг уламжлал одоо хүртэл арилаагүйг энэ судалгаа харуулсан. Мөн хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан хүн амын дунд таргалалт ихэссэн. Хүмүүс гадуур хооллох нь маш их болсон, бэлэн гоймон их иддэг зэрэг нь эрэгтэйчүүд ходоодны хорт хавдраар өвчлөхөд нөлөөлж буй юм. 

Монголчууд бид махны хэрэглээ хэт өндөртэй. Өдөрт 300 гр-аас дээш мах хэрэглэх нь хоол боловсруулах замын хорт хавдарт өртөхөд нөлөөлнө гэж үздэг.

-Нөгөө талаар монголчууд, тэр дундаа эрэгтэйчүүд махны хэрэглээ хэт өндөртэй гэдэг. Энэ нь ходоодонд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?  
-Тийм ээ. Монголчууд бид махны хэрэглээ хэт өндөртэй. Өдөрт 300 гр-аас дээш мах хэрэглэх нь хоол боловсруулах замын хорт хавдарт өртөхөд нөлөөлнө гэж үздэг. Махыг болгосон болон түүхийгээр иддэг. Монголчууд эртнээс зун нь цагаан идээгээр хооллож, өвөл нь махаа иддэг маш эрүүл хооллолттой ард түмэн байсан. Одоо бол зун нь хорхог, боодог гээд махыг бүр их хэмжээгээр хэрэглэдэг. 

Ходоод махыг хамгийн удаан боловсруулдаг. Мах их хэмжээгээр идэх тусам боловсруулах үйл явц удааширч, ходоодонд ачаалал өгнө. Ходоодыг бүрэн амраахын тулд унтахаас 2-3 цагийн өмнө хоол идэхийг зөвлөдөг. Гэртээ оройтож ирээд хоолоо идээд унтдаг нь эрчүүдэд байдаг буруу  хэвшил. 

Унтахын өмнө хоол идэхэд ходоод амардаггүй. Шөнө тархи амрах ёстой байтал ходоод ажиллаад байнгын энерги зарцуулж тархи ажиллах нөхцөл бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр байнга ядарна, ядарснаас стресс үүснэ. Стрессээс болж ходоодны шарх үүснэ. Дотоод шүүрлийн тогтолцоо буруу явагдана. Олон жилийн турш тогтсон амьдралын буруу хэвшлүүд нь төрөл бүрийн хавдраар өвчлөх хүчин зүйл болж байна л даа. 

Монголчуудын дунд эмийн хэрэглээ хэт их байгаа нь ходоонд сөргөөр нөлөөлдөг. Дээр нь ходоодны хүчил бууруулах эмийг маш удаан хугацаагаар хэрэглэдэг. Зарим хүн бүтэн жил уусан байдаг. Хүчил бууруулах эмийг хоёр сараас дээш хугацаагаар уувал ходоодны хатангаршил үүсгэдэг. Цээж хорсож байна гэдэг нь ходоодонд хүчиллэг орчин үүсэж, хэвийн биш болж байна гэж ойлгох ёстой.  

-Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 жилээр богино байгааг нь энэ дурьдагдсан амьдралын буруу хэвшил эрэгтэйчүүдэд илүү түгээмэл байгаатай холбоотой байх, тийм үү? 
-2020 онд статистикаар монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрэгтэйчүүдийнх 66 байна. Эмэгтэйчүүд 10 жилээр урт насалж байгааг нь амьдралын хэв маяг нь эрчүүдийнхээс илүү сайн байна гэсэн үг. Эрэгтэйчүүд яагаад эрт нас барж байгааг хорт хавдрын өвчлөлд тулгуурлан ярьж болох юм. Эрчүүд зөвхөн ходоодны хорт хавдраар эмэгтэйчүүдээс хоёр дахин их өвчилж байна. 

2021 онд элэгний хорт хавдраар 1092 эрэгтэй хүн оношлогдсон бол эмэгтэйчүүдэд 864 тохиолдол бүртгэгджээ. Улаан хоолойн хорт хавдар эрэгтэйчүүдэд 364, эмэгтэйчүүдэд 147 тохиолдол бүртгэгдэх жишээтэй. Улаан хоолой, ходоодны хорт хавдар бол тамхи, архины хэрэглээтэй шууд холбоотой. Монголчуудын дунд архины хэрэглээ хэт их байна. Хүний архи хэрэглэх дэлхийн дундаж стандарт нь хоногт 30 мл гэж үздэг.  Гэтэл нэг монгол хүнд нэг жилд хэрэглэх 15 литр архи оногдож байна гэсэн судалгаа гарсан байсан. 

-Танай тасгийнхан жилд ходоодны хорт хавдрын хэчнээн мэс засал хийж байна вэ? 
-Ерөнхий мэс заслын тасаг дундаа манайх ходоод, бүдүүн гэдэсний мэс заслыг хариуцдаг. Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдраар оношлогдож, эмчлэгдэж байгаа хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манайд жилд дунджаар 400-450 хүн ходоодоо тайруулдаг. Ходоодны урт нь 10 см, өргөн нь дунджаар 4-6 см хэмжээтэй маш булчинлаг эрхтэн. Ходоод нь хоол задлах, шүүрэл ялгаруулах үүрэгтэй, зарим төрлийн витаминыг нийлэгжүүлдэг. Хоолыг хадгалж, тэлж агшиж, буцаагаад задалж цааш нь явуулах үүрэгтэй эрхтэн. 

Ходоодны хорт хавдрын 1А үе шатанд оношлогдвол салст хуулах эмчилгээг хийснээр эдгэрэх магадлал 95-98 хувь. 

-Ходоод тайруулах мэс засалд орсноор амьдралын хугацааг дунджаар хэдэн жилээр уртасгана гэж үздэг вэ? 
-Мэс  засал нь ходоодны хорт хавдрын үеийн хамгийн сайн   эмчилгээ мөн. Үүнийг химийн эмчилгээтэй хавсарч хавдрын эсрэг төгс эмчилгээ гэж үздэг. Хавдар туслаа гэсэн онош сонсвол зарим өвчтөн болон ар гэрийнхэн нь “удаан амьдрахгүй боллоо” гэж ташаа ойлгодог тал бий. Хорт хавдар эдгэрэх бүрэн боломтой гэж үздэг. Хамгийн гол нь эрт оношлуулж, эмчлүүлэх, эмчилгээний дараа дэглэмээ сайн барих хэрэгтэй. Мэс заслын дараа буруу зуршлуудаа орхивол айх зүйл байхгүй. Амбулаторийн үзлэг хийж байхад ходоодоо тайруулаад 10-20 жил амьдарч байгаа хүмүүс ирдэг. 

Ходоодны хорт хавдрын 1А үе шатанд оношлогдвол салст хуулах эмчилгээг хийснээр эдгэрэх магадлал 95-98 хувь. Үе шат хойшилж, 1Б зэрэг рүү ороход л мэс заслын эмчилгээний асуудал яригдана. Уушгины зарим төрлийн хавдруудыг туяа болон дархлааны эмчилгээгээр анагааж байгаа. Бусад төрлийн хавдарт мэс заслаас өөр эмчилгээний төгс арга байхгүй. 

-Монголчууд хорт хавдрын шалтгаанаар гадны орнууд руу эмчилгээнд маш их явдаг. Ходоодны хорт хавдрыг Монголдоо шийдэх боломжтой юу? 
-Манайхан дурангийн мэс засал хийлгэх гэж Солонгос руу явдаг. Монголд хавдраар оношлогдож байгаа иргэдийн дийлэнх нь дурангийн аргаар мэс засал хийх боломжгүй болсон буюу хожуу шатандаа оношлогдож байна. Жишээ нь, БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Гэхдээ хүмүүсийн 80 хувь нь эрт үедээ оношлогддог учир дийлэнх нь дурангийн мэс засалд орох бүрэн боломжтой. Дээр нь солонгос хүнд биеийн жингийн илүүдэл байхгүй учир хагалгаа хийхэд хамгийн тохиромжтой. Гэтэл монголчууд эсрэгээрээ бүгд таргалалттай, хэвлийдээ шар өөхтэй. 75 хувь нь хожуу шатандаа оношлогддог учир дурангийн мэс засал хийх боломжгүй байдаг.  

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог орон даяар явуулж эхэллээ. Энэ үзлэгт хамрагдаж хорт хавдраар оношлуулан ирсэн хүн байна уу?
-2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсээс олон хүн хавдраар оношлогдож байгаагийн дийлэнх нь эрэгтэйчүүд.  Энэ нь хэдийгээр эрт илрүүлгийн хөтөлбөр боловч дандаа хожуу шатандаа оношлогдож байна. 

Жишээлбэл, БНСУ 1990 оноос эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Эхэндээ алдаатай зүйл байсан, гэхдээ Солонгос улс өнөөдөр ходоодны хорт хавдраар дэлхийд 1-рт бичигддэг ч нас баралтаар 32-рт орж байна. Тохиолдлын тоо нь өндөр  боловч оношилгоо, эмчилгээ нь маш сайн. Гэтэл манай улсад эсрэгээрээ. 

40 нас хүрээгүй дөнгөж 30 нас хүрч байгаа хүмүүс ч ходоодны хорт хавдраар оношлогдож байна. Нас чухал хүчин зүйл мөн боловч залуу гэлтгүй эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай гэсэн үг. Залуу хүмүүст илүү тохиолддог хорт хавдрууд нь генетикийн гаралтай байх магадлалтай. Залуу хүн хорт хавдраар өвчилбөл бодисын солилцооноос хамаарч хавдрын явц нь ахмад хүнтэй харьцуулахад маш хурдан явагддаг учир илүү эрсдэлтэй. 

-Хавдраар оношлогдсон ч эмнэлгийн тусламж авахгүй тохиолдол эрэгтэй хүмүүсийн дунд түгээмэл байдаг гэж дуулсан. Энэ үнэн үү? 
-Хорт хавдраар орон нутагт оношлогдсон ч хот руу ирж эмчилгээ хийлгэдэг хүн нь тийм олон биш гэдэг нь үнэн. Манай найз Б.Түвшин эмч Хөвсгөл аймагт ажиллах хугацаандаа хавдраар оношлогдсон хот руу ирэхээс түвэгшээж эмнэлгийн тусламж авдаггүй хүн их байдгийг анзаарснаа ярьж байсан. Үнэндээ хавдраар оношлогдсон 10 хүний аль боломжтой 3-4 нь л хотод ирдэг. Хотод хамаатан садан, үр хүүхэд нь байхгүй хүнд энд ирж эмчилгээ хийлгэх нь зардал чирэгдэл ихтэй, “гэрийнхэндээ түвэг болоод яах вэ” гэх хандлагатай хүмүүс голдуу эрэгтэйчүүд байдаг. 

Өнгөрсөн онд бүртгэгдсэн хорт хавдрын нийт тохиолдлын 16.1 хувь буюу 963 нь ходоодны хорт хавдраар оношлогдсоноос 450 орчим нь ХСҮТ-д, 200 гаруй нь бусад эмнэлэгт ханддаг. Цаана нь 300 орчим хүн яасан мэдэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр хожуу шатандаа оношлогдоод хаяж байгаа, эсвэл эмнэлэгт хандсан ч эмчилгээ хийх үе нь өнгөрсөн гэсэн үг. Осол гэмтлээс бүрэн сэргийлэх боломжгүй. Харин хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх бүрэн боломжтой. Манай эмнэлэгт хорт хавдар гэж оношлогдсон хүн хандахад эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас бүрэн хариуцдаг. 

-Танай тасагт өдөрт хэчнээн хагалгаа хийж байна вэ. Эмнэлгийн ачаалал хүлээгдэл хэр их байгаа бол? 
-Ерөнхий мэс заслын тасагт мэс засалд орох хүний хүлээгдэл 3-4 долоо хоног, амбулаторийн очер 10 гаруй хоног байна. Бид өдөрт хамгийн багадаа 3-4 хүнд зөвхөн ходоодны мэс засал хийж байна.  Ажлын таван өдөрт 10-15 хүнд ходоодны хавдрын мэс засал хийдэг. 
 
-Та эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө ямар зөвлөгөө өгөх вэ? 
-Нас бол хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл юм. Хорт хавдраар оношлогдож буй иргэдийн 80 хувь нь 40-өөс дээш насныхан. Дэлхийн эмчилгээ, оношилгооны удирдамжаар 40-өөс дээш насанд жилд нэг удаа ходоодоо дурандуул, шархлаа болон ямар нэг эмгэг өөрчлөлт байхгүй бол хоёр жилд нэг удаа дурандуулж гэж зөвлөдөг. Хэрэв ямар нэг үрэвсэлт өвчин илэрвэл зургаан сард нэг удаа дурандуул гэдэг. 

Эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь маш чухал. 40-өөс дээш насанд ходоодоо дурандуул, элгээ ЭХО-д харуул, В, С вирусийн шинжилгээнд хамрагд, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутамд орж байх дадлыг эрчүүд маань өөртөө суулгамаар байна. 
-Эрэгтэйчүүдэд зориулж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн Танд баярлалаа.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан