Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан ажлаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгч буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Тэрээр "Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гурван шалтгааны улмаас өгсөн. Би томилогдсон цагаасаа шударга ёсны төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн. Хамгийн сүүлд шударга ёсны туйл нь хууль дор байдаг юм байна. Үүнийг би амь биеэрээ тууллаа. 2022 онд батлагдсан хэмнэлтийн тухай хуулиар өөрийнхөө орлогч дарга болон зөвлөхөө чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Энэ эхний шалтгаан. Энэ эрхмүүдийг чөлөөлснөөр эв нэгдлийн асуудал чухал болсон. Хуулийг дагаснаар Газрын харилцаа хот байгуулалтын газрын даргыг ажлаас нь гаргаж оронд нь томил гэсэн тулган шаардлага ирсэн. Мөн надтай 2003 оноос хойш хамт ажилласан хүнийг ажлаас нь гарга гэсэн шаардлага ирсэн. Энэ хоёр хүнийг ажлаас нь халахгүй бол засаг даргын суудлаа өг гэсэн шаардлага ирсэн. Иймд засаг даргынхаа суудлыг энэ хоёр хүний суудлаар сольж байна" гэв.
Байгалийн нөөцийн төлбөрт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч эргэн нэг ч төгрөг зарцуулаагүй, аудитаар илэрсэн зөрчлөө засалгүй удаа дараа ноцтой зөрчил үүсгэж буй Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Баюуржаныг шүүхэд өгөөд байв.
Байгаль орчны салбарын хуулиудын хэрэгжилт маш муу байгаагийн нэг тод жишээ нь БНАТ-ийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа илчилсэн байна. Сүүлийн зургаан жилд нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.