gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хаан банкны санхүүжилтээр барьсан Олонлог академи сургуулийн олон улсын сургалтын төв ашиглалтад орлоо

Бизнес
2023-01-25
40
Twitter logo

ХААН Банкнаас Олонлог академи сургуулийн Олон улсын сургалтын төвийн шинэ барилгын ажилд зориулж нийт 5 тэрбум төгрөгийн урт хугацаат санхүүжилт олгож, хүүхэд залуучуудын сурах таатай орчныг бүрдүүлэн, боловсролын шинэчлэлтэд хувь нэмрээ орууллаа.

Олон улсын IB хөтөлбөр нь дэлхийн 150 гаруй улсад 5000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд шинжлэх ухаанд суурилсан академик мэдлэг, амьдрах ур чадвар, эрүүл мэнд, үндэсний онцлог, түүх соёлыг хослуулсан сургалтын агуулгатай гэдгээрээ дэлхийн хэмжээнд шилдэг хөтөлбөрүүдийн нэгд тооцогддог юм.

Тус сургалтын байр ашиглалтад орсноор Монголын хүүхэд залуучууд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөн, их дээд сургуульд элсэн орох, бэлтгэх үүд хаалга нээгдэж, дэлхийн тавцанд нийцсэн чанартай боловсролыг эх орондоо авах боломж бүрдэж буй.

Сургалтын барилгын материалыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэж өгсөн бөгөөд цахилгааны хэмнэлт бүхий мэдрэгчтэй гэрэл, галд тэсвэртэй материал, сүүлийн үеийн дэвшилт технологийг ашигласнаас гадна хана, шалны хулдаас нь  хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй зэрэгт онцгойлон анхаарсан гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байна.  

ХААН Банкны хувьд томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан Корпорейт цогц үйлчилгээг Байгууллагын банкны газраараа дамжуулан үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд олон жилийн  найдвартай түнш, боловсролын салбарын нэр хүнд бүхий Олонлог академи сургуульд энэхүү томоохон санхүүжилтийг олгосон юм.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийж ирсний тод жишээ нь 2007 оноос хойш амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, 2018 оноос хойш шинэ оюутнуудад зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирсэн билээ. Цаашид ч Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө ХААН Банк зорьж ажиллах болно.

Корпорейт банкны үйлчилгээ – Хөгжлийг хурдасгах үйлс төгөлдөр  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан