“Енисейская Сибирь” хурал энэ сарын 8-нд Туушин зочид буудалд болов.
ОХУ-ын Красноярск мужийн захиргааны санаачилгаар НЗДТГ энэ хурлыг хамтран зохион байгуулжээ. Форумын үеэр Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс нар аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн агуулга, Булган аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайханаас тодруулав.
-Булган аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт багтдаг. 2009 онд Красноярск мужтай мөн гэрээ байгуулж, тус мужийн хөдөө аж ахуйн хүрээлэнгээс үр тарианы сонгомол сорт солилцон, тарьж турших замаар хамтарч ажилласан юм билээ.
Эдгээр нь нэг га-гаас 60 центнер ургац өгдөг давуу талтай. Одоо ч амжилттай ургаж байгаа тул өмнө нь байгуулсан санамж бичгийн үр дүн гарсан.
Манай аймаг Аялал жуулчлалын холбооноос энэ салбарыг хөгжүүлэх тугийг хүлээн авсан, намар дараагийн аймагт хүлээлгэн өгнө. Красноярск мужид аялал жуулчлал, газар тариалан, ХАА, хүнд үйлдвэр хөгжжээ. Бид санамж бичиг зураад орхилгүй, ажил хэрэг болгоход анхаарна. Учир нь санамж бичигт тусгасан ажлуудыг хоёр талын бизнесийн байгууллагууд л хэрэгжүүлнэ. Манай аймаг айргаараа алдартай. Энэ онд бид аялал жуулчлалд томоохон хөрөнгө оруулалт хийж байна.
Хангайн сумдад байдал өөр ч малын хөлийн даац хэтэрсэн. Харин урд талын найман сум бидний ярьдгаар шүдлэн говь болсон.
-3.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий Айргийн өргөөг Хутаг-Өндөр суманд барих уу?
-Барина. Улсын төсвийг тодотгосон ч энэ төслийн санхүүжилтийг хэвээр баталсан. Иргэдэд энэ талаар буруу ойлгосон. Энэ төсөл аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Жилийн дөрвөн улиралд ажиллана. Зочид буудал, худалдаа үйлчилгээний цэгтэй, манай улсын баруун хэсэгт зорчих иргэдэд үйлчлэх тав тухтай орчин бүрдүүлэх юм. Түүнээс найрлаад суух газар биш.
Бид айраг гэсэн брэндээ сурталчлах шаардлагатай. Одоо зураг төслөө боловсруулж байна. Хутаг-Өндөр, Сайхан, Бугат сумын зааг дээр, Хөвсгөл хүрэх зам дагуу Айргийн өргөөг барина. Хорин хүнийг ажлын байраар хангана. Одоогоор бид Түлүүгийн даваанд, 20 орчим лангуун дээр айраг борлуулж байна. Гэвч энэ нь хангалтгүй. Иргэд айргаа худалдах шаардлагатай.
Манай аймгийн аялал жуулчлалын хамгийн том бүтээгдэхүүн нь айраг. Мөн авто раллигийн тэмцээн зохион байгуулна. Саяхан шагайн тойрмын том наадам хийсэн. Энэ нь бас л аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болно. Рашаан сувилалд суурилсан аяллыг хөгжүүлэх боломжтой. Могодын халуун рашаан, Хануй Сэлэнгийн бэлчрийн хүйтэн рашаан бий. Маш сайхан байгальтай тул экстрим аялал ч хөгжүүлэх боломжтой. Сэлэнгэ мөрөн, Туул, Орхон гээд таван гол урсдаг. Говь хангай хосолсон. Харгал нуурыг аялал жуулчлалын том цогцолбор болгохоор ажиллаж байна.
-Булган аймагт зуншлага ямар байна вэ?
-Их сайхан зун болж байна. Ногоо эрт гарсан. Тэгэхээр айраг сайхан гарна.
Энэ жил малчид төлөө сайн авсан. Энэ онд малын тоо 600 мянгаар өсөж, нийт мал 3.8 сая толгой боллоо. Орхон, Могод суманд гурван түмэн адууны баяр хийнэ. Гурван түмэн адуу гэдэг нь 30 мянган адуу гэсэн үг. Сайхан сум 40 мянган адуутай.
Үхэр, хонин сүргийн тоог өсгөх шаардлагатай тул голдуу ямаанд 1000 төгрөгийн татвар ногдуулсан.
-Тантай уулзсаных танай ИТХ малын хөлийн татвараа хэдэн төгрөгөөр тогтоосныг асууя.
-Сум бүрийн ИТХ татвараа өөрсдөө тогтоож байна. Хуульд зааснаар мал тус бүрд 100-2000 хүртэл төгрөгийн татвар тогтооно. Манай аймгийн сумд дунджаар 1000 төгрөгийн татвар ногдуулсан. Үхэр, хонин сүргийн тоог өсгөх шаардлагатай тул голдуу ямаанд 1000 төгрөгийн татвар ногдуулсан.
-Малчид энэ татварын талаар ямар саналтай байна вэ?
-Малын хөлийн татварыг эргүүлээд бэлчээрийн доройтлыг арилгах, худаг ус гаргахад зарцуулна. Иймд энэ нь малчдад зориулсан татвар юм. Энэ татварыг өгөхгүй гэж хэлсэн малчин алга, төлөх нь зөв гэж үздэг. Төлөхгүй гэж хойш суугаагүй. Мал их өсөж байгаа тул энэ татварыг авах нь зөв.
-Танай аймаг малын хөлийн татвараас нийт хэчнээн төгрөг төвлөрүүлсэн бэ?
-Энэ татварыг ковидын улмаас хойшлуулж, өнгөрсөн долдугаар сараас л авч эхэлсэн. Нийт хэчнээн төгрөг төвлөрснийг мэдэхгүй байна. Гэхдээ Хутаг-Өндөр суманд л гэхэд өнгөрсөн оны сүүлийн хагас жилд 300 сая төгрөг цуглуулсан. Энэ оны эхний хагас жилийн татварын дүн гараагүй байна.
-Малчид энэ татварыг гар утаснаасаа төлөх боломжтой юу?
-Болно. Малынхаа тооны дагуу А дансаа ашиглан төлнө.
-Танай аймгийн аль сумдад бэлчээр хамгийн их доройтсон бэ?
-Манай аймаг нийт 16 сумтай. Урд талын найман суманд бэлчээр илүү доройтсон. Хангайн сумдад байдал өөр ч малын хөлийн даац хэтэрсэн. Харин урд талын найман сум бидний ярьдгаар шүдлэн говь болсон. Өмнө нь ургадаг байсан ургамлууд ургахгүй байна. Иймд ШУА-ийн судалгааны томоохон баг ажиллаж байна. Тэдний судалгааны ажлын үр дүнг бид энэ сард болох малчдын зөвлөгөөнөөр заавал хэлэлцэнэ. Урд талын сумдын нийт газар нутгийн 20-30 хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн.
-Тэгвэл эдгээр найман сумын ИТХ малын хөлийн татвараа илүү өндөр тавьсан уу?
-Гурванбулаг, Дашинчилэн сумд эрт үеэс мал ихтэй байсан. Бэлчээрийн доройтолд оготно, ган гээд малаас өөр хүчин зүйлс нөлөөлдөг.
-ХХААХҮЯ-наас газар тариалангийн бүсээ малаас хамгаалах, ургацаа өсгөхийн тулд энэ бүсэд малын хөлийн татварыг нэмэх санал гаргасан. Танай аймаг газар тариалангийн бүсэд хамаарах уу?
-Манай гурван сум хамаарна. Хуулийн төсөлд газар тариалангийн бүсэд малын хөлийн татварын дээд таазыг 10 мянган төгрөг гэсэн. Бид энэ талаар ярилцаж байна. Энэ хуулийг батлаагүй байна. Татварыг уян хатан тогтоох нь зөв. Хатуу зааж болохгүй.
Тариан талбай руу мал орж, хэцүү байгаа гэснийг би ойлгохгүй байна.
-Гэвч салбар яамнаас мал аж ахуй газар тариалангаа татаж унагаах хэмжээнд хүрлээ гэж анхааруулдаг. Мал тариан талбайг талхалдаг, сүрлэн хучмалыг идчихдэг гэж тайлбарласан.
-Мал аж ахуй газар тариалангийн салбартай зохицох ёстой. Тариан талбайг хашаалах шаардлагатай. Бэлчээрээ ч хашаалах хэрэгтэй. Би малтай, мөн тариа ч тарьдаг. Заавал хууль гарган, нэгийг нь хориглох шаардлагагүй. Энэ нь аль алинд нь сөрөг нөлөөтэй. Ер нь бид тэжээлийн ургамал тариалж л хөгжинө. Гэхдээ эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуй аль аль нь байх ёстой. Харилцан уялдаатай салбар шүү дээ. Малчдыг торгож шийтгэж болохгүй. Тариан талбай руу мал орж, хэцүү байгаа гэснийг би ойлгохгүй байна. Дандаа хориглох замаар аливааг зохицуулах нь буруу. Европчууд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн малчдадаа урамшуулал олгосон юм билээ.
-Малчдад сүү, ноосны урамшуулал олгодог. Гэвч бидний худалдан авдаг сүүний үнэ өссөөр байна. Малчдад хангалттай дэмжлэг үзүүлж байна шүү дээ.
-Тийм. Мөн төрөөс туслах малчны цалинг ч өгдөг. Эдгээр нь зөв хүндээ хүрэх ёстой. Сүүгээ дотоодын үйлдвэрт нийлүүлдэг малчинд зээл олгож, өрхийн үйлдвэрлэлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар урамшууллын хэлбэрээ өөрчлөх цаг болсон. Мянгат малчид биш одоо саятан, тэрбумтан малчид төрүүлэх цаг болсон. Малчид болон газар тариалангийн салбарынхан хамтарч ажилласнаар л хөгжинө. Түүнээс хуулиар бүхнийг шийдэхгүй.
-Танд баярлалаа.