Хөвсгөл нуурт Монгол, Оросын аврагчид хамтарсан дадлага сургууль хийж байна. Дадлага сургуулийн нээлтэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлыын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар болон Ханх сумын удирдлагууд оролцов.
Дадлага сургуулиар усан доор гагнуур хийх арга, гагнуурын техник үзүүлэлт, ажиллагааны зарчим, цэнгэг усанд шумбах, даралт тэнцүүлэх арга, шумбалтын хугацаа, биеийн байдал тогтворжуулах, аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд аврагчид Хөвсгөл нуурт хамтарсан шумбалт хийж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.