Испани, Америкийн алдарт тогооч, рестораны эзэн, сайн үйлстэн Хосе Андрес эх орноосоо дайжсан украинчуудыг халуун хоолоор хангах зорилгоор явуулын гал тогоо байгуулжээ.
52 настай Андрес "Та нарын л адил би Украиныг дайралтад өртөж байгааг хараад сэтгэлээр ихэд уналаа. Бид, дэлхийн хүмүүс сайн сайхны төлөө нэгдэх ёстой” гэжээ.
Дэлхийн төв гал тогоо (WCK) ашгийн бус байгууллагатай тэрээр Польшид ажиллаж байгаа ба хүмүүнлэгийн үйлсийнхээ төлөө 2021 онд хүртсэн Жефф Безосын 100 сая долларын буцалтгүй тусламжаас дэмжлэг үзүүлж буйгаа мөн хэлжээ. Энэхүү бичлэгт Андрес Украины дүрвэгсдэд туслахын тулд сайн дурынхан болон олон нийт хэрхэн нэгдэж байгааг дүрсэлсэн байна.
Би маш олон дүрвэгч, гэр бүлтэй уулзлаа. Дараа нь юу болохыг мэдэхгүй байна. Гэсэн ч бид тэдний урмыг хугалахгүйн тулд чадах бүхнээ хийх болно
Тэрээр “Намайг ирэхэд польшууд дүрвэгчдийг аль хэдийн хооллож байсан. Бид Украин хүмүүст анхаарал халамж тавьж, чадах бүхнээ хийж байгааг харж байна” гэжээ.
Андрес хилийн зөвхөн нэг цэгт л гэхэд 8000 гаруй таваг хоол хийсэн гэж тооцоолжээ. Дүрвэгсдэд өгсөн хоолны цэсэд шөл, тахианы мах, алимны бялуу зэрэг багтжээ.
"Өнөө шөнө хүйтний эрч чангарна. Би маш олон дүрвэгч, гэр бүлтэй уулзлаа. Дараа нь юу болохыг мэдэхгүй байна. Гэсэн ч бид тэдний урмыг хугалахгүйн тулд чадах бүхнээ хийх болно" гэж хүмүүнлэгийн ажилтан өөрийн твиттер дэх 1 сая гаруй дагагчдаа хандан хэлжээ.
Дэлхийн төв гал тогоо (WCK) ашгийн бус байгууллагаас Польшийн Медыка хотын иргэдэд 18 цагийн дотор 4000 хоол өгсөн байна.
Андрес 2010 онд Гаитид болсон 7 баллын газар хөдлөлтийн гамшгийн дараа ашгийн бус байгууллагаа үүсгэн байгуулж өлсөж ядарсан, байгалийн гамшигт өртсөн хүмүүст хоол өгч эхэлсэн ба тэр цагаас хойш буяны үйлсэд нэгдэн завгүй байв. Мөн тэрээр 2019 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байжээ.
Түүнээс гадна 2021 онд болсон Айда хар салхины дараа Андрес Нью Орлеан дахь нутгийн иргэдэд үнэ төлбөргүй хоол өгчээ. Мөн Андрес тэр жилдээ 7.2 баллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг хооллохоор Гаити руу буцсан юм.
Айда хар салхины дараа Андрес цаг уурч Аль Рокертод өгсөн ярилцлагадаа "Хоол хүнийг хүлээдэггүй юм. Хүмүүс ирэх долоо хоногт биш, дараа сард биш өнөөдөр л идэх ёстой байдаг” гэжээ. Андрес мөн 2021 онд АНУ-ын Капитол дахь халдлагын дараа очиж, хууль сахиулах ажилтнууд болон анхны тусламж үзүүлэгчдэд хоол хүнс хүргэжээ.
Ниймгийн сайн сайхны төлөө байдаг, алдарт тогооч Андрес дэлхий даяар тахал өвчинд хамгийн их өртсөн хүмүүсийг хооллохын тулд 2020 онд Нью-Йорк хот болон Вашингтон ДС дахь ресторануудаа цар тахлын үед бэлэн гал тогоо болгон хувиргасан. Ингэхдээ хоолных нь дундаж үнэ 10 долларын үнэтэй байсан ч хооллосон хүмүүс өөрийн чадах хэмжээндээ төлөх боломжийг олгож байжээ.
Эх сурвалж: CBS