Нийслэлд энэ жил хийх авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцууллаа.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргын зүгээс 2022 онд гол бүтээн байгуулалтуудаа эхлүүлж эрчимтэй ажиллах ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн. Бүтээн байгуулалтын улиралд тендер зарлах, бичиг цаасны ажилтай зууралдаж байгаад хугацаа алддаг байсан жишгээс бид салах ёстой гэсэн үүрэг даалгавруудыг өгсөн. Үүнтэй холбоотой нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудын тендер зарлагдаад байна.
Энэ жил авто замын 22 байршилд авто замын бүтээн байгуулалт хийнэ. Нийтдээ 26.95 км зам тавина. Магадгүй богино сонсогдож байж болох ч энэ замууд Улаанбаатар хотын түгжрэлд маш том нөлөөтэйгөөр нийтийг хамарсан зорчилт хөдөлгөөний асуудлыг шийдэх авто замууд юм. 22 төсөл ажлын 19 нь зарлагдсан байна. Маргааш дахиад хоёр нь зарлагдана. Нэг замын тендерийг зарлаагүй байна.
22 төслийн
- 11.47 км нь гол замын ажил
- 15.48 км нь туслах замын ажил
- гүүрэн байгууламж 1891.2 м
- явган зам 80,850 мкв
- 14.35 км дугуйн зам барина.
Нийслэлийн хөгжлийн газрын орлогч дарга Д.Одбаяр дараах мэдээллийг өглөө.
Авто зам тавих байршлууд:
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам 2.4 км, 748 метр гүүрийн барилгын ажил явагдана.
- Наадамчдын авто замаас Энх тайваны өргөн чөлөө хүртэлх авто зам 3.5 км, гүүр 483.1 метр
- Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил
- Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 км авто зам
Гол гудамж зам
- Ард Аюушийн өргөн чөлөөг Содон хорооллын уулзвартай холбох гол гудамж зам. Улаанбаатар хот нэг төвт хотын загвараас олон төвт хотын загвар руу шилжиж байна. Түгжрэлийг бууруулахын тулд үндсэн, гол гудамж замын сүлжээг бий болгосноор нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ. Ард Аюушийн өргөн чөлөө нь Саппоро буюу Энх тайваны өргөн чөлөөний ачааллыг маш сайн бууруулна.
- Гэмтлийн эмнэлгээс Содон хорооллын уулзвар руу гол гудамж замыг барьснаар нийтийн тээврээр зорчуулах боломжийг бий болгоно. Иргэд нийтийн тээврээр зорчсоноор авто машинаас татгалзахад нөлөөлнө. Мөн Энх Тайваны өргөн чөлөө дээр байгаа автомашины ачаалал нь хойшоогоо Их Тойруугийн гудамж руу ачаалал нь шилжижх боломжийг бий болгоно.
- Улиастайн тойргоос Шар хадны эцсийн буудал хүртэл гол гудамж бий болгосноор заавал тойрч явах шаардлагагүйгээр хот руу орж ирж байгаа иргэд Шар хадны эцсийн буудал хүртэл гол гудамжаар холбогдоод, эндээс Офицеруудын ордон, Энх тайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулна гэж үзэж байна
- Зайсангийн гүүр хоёр чиглэлд тус бүр нэг эгнээ замтай. Үүнийг өргөтгөөд дөрвөн эгнээ болгосноор түгжрэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.
- Яармагийн суурьшлын бүсийн хүн амын нягтаршил ихэсч байгаа учраас Яармагийн гүүрний түгжрэл ихэссэн. Үүнийг сааруулах гол гүүр бол Наадамчдын гүүр. Наадамчдын гүүрийг Геологийн төв лабораторийн уулзвар, Нэгдүгээр хорооллын эцсийн уулзвартай холбох гол гудамж замын төсөл явагдаж байна. Наадамчдын гүүр баригдсанаар Яармагийн ачаалал гүүрэн дэх ачаалал 50 хувь буурна. Зайсан руу орох гол зам маань Яармагийн гүүр болчихсон учраас хотын төв рүү орж байгаа болон гарч байгаа урсгал Яармагийн гүүр дээр баригдчиахаад байна. Эдгээр замуудын төвлөрлийг сааруулах үүднээс Наадамчдын гүүр барих шаардлага үүссэн. Энэ нь нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа хамгийн урь буюу 463,1 метр урт гүүр болно. Цаашаагаа Энх тайваны өргөн чөлөө рүү гүүрэн байгууламжаар холбогдоно. Наадамчдын замаас Туул голыг давсан гүүр болно. ТЭЦ 3-ын замтай нэг түвшингээр холбогдоод Энх тайваны өргөн чөлөө рүү төмөр замын дээгүүр гүүрэн байгууламжаар холбогдоно.
Үйлдвэрчний районд газар чөлөөлөх, цахилгааны шугамыг өөрчлөх шаардлагатай. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч газрын эзэдтэй зөвшилцөнө.
22 зам барьснаар хотын түгжрэл буурна. Бүх замын зураг төсөл нь гарч, тендер зарлажээ. Гэвч газар чөлөөлөх явцад олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл бийг Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар онцлов. Мөн тэрээр Олимпын гүүрний зэргэлдээ явган хүний гүүрний ажил энэ зун дуусна гэв.
- Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам
- Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам
- Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр
- Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам
- Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр
- Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам
- Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам
- Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам
- Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам
- Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам
- “Эрдэнийн төгөл” хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам
- Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам
- Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам
- Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам
- Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам
- Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам
- Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам
Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.