Хатан хаан II Элизабет хаан ширээнд суусан 70 жилийн ойн өдрөөрөө хүү Чарльзын хоёр дахь гэргий, бэр Камилла Паркер Боулзыг ирээдүйд хааны хатан болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хатан хаан II Элизабет мэдэгдэлдээ "Цаг нь ирж, хүү маань хаан болох үед та бүхэн хүүг маань болон түүний гэргий Камилла нарыг намайг дэмжиж байсан шигээ дэмжинэ гэдгийг би мэдэж байна. Цаг нь ирэхээр Камиллаг хааны хатан болгох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна" хэмээн бичжээ. "Аавыг улс орноо удирдаж байх үед ээж маань энэ үүргийг хэрхэн гүйцэтгэж байсныг би харж байлаа" хэмээн хатан хаан мэдэгдэлдээ дурдсан байна.
Ийнхүү хунтайж Чарльзыг хаан ширээнд суусны дараа түүний гэргий хааны хатан хэргэм авах нь тодорхой болов. Учир нь 2018 онд хунтайж Чарльзын сайтаас Камиллагийн гүнж гэх цолыг устгасан бөгөөд Корнваллын гүнгийн авхай ирээдүйд ямар хэргэмтэй болох нь эргэлзээ төрүүлж байв.
Чарльз, Камилла нар 2005 онд гэр бүл болцгоожээ. Хунтайж Чарльз анхны эхнэр Диана гүнжээс 1996 онд салсан бөгөөд дараа жил нь буюу 1997 онд Диана гүнж Парист автын ослын улмаас амиа алдсан юм.
Хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусан 70 жилийн ойн баяр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр тохиож буй. Тэрээр хаан ширээнд суусны 70 жилийн ойн баяраа тэмдэглэж буй Их Британийн анхны язгууртан болж байгаа юм. Ойн баярын хүрээнд тус улсад ирэх зургаадугаар сарын 2-5-ны өдрүүдийг бүх нийтийн амралт болгож, хэд хэдэн тоглолт, үдэшлэг зохион байгуулан, Балморал, Сандрингем зэрэг хааны ордныг иргэддээ зориулан гурав хоног нээхээр болжээ.
Эх сурвалж: ВВС