Метаверс бол цахим орчин дахь энгийн нэг олон нийтийн сүлжээ бус бүхэл бүтэн хийсвэр ертөнц билээ. Энэхүү хийсвэр ертөнц рүү компьютер, ухаалаг утас зэрэг төхөөрөмжүүдээ ашиглан нэвтэрснээр аялах, сурах, ажиллах, найз нөхөдтэйгөө уулзах, кино тоглолт үзэх, үдэшлэг уулзалт зохиох гээд бодит амьдрал дээр орших өргөн боломжууд виртуал орчинд үүсэх юм байна.
Интернэтийн ирээдүй хэмээн тодорхойлогдож буй метаверсийн нэгэн хувилбарыг монгол залуус хөгжүүлэн дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнуудад түүх, өв соёлоороо учран золгох дижитал ертөнцийг бий болгохоор зорьж байна. Анхны нүүдлийн метаверс болох GUYUK метаверст одоогоор Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн виртуал музей, Алтан ургийн их хаадын хөрөг зургийн музей, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын виртуал аялал зэрэг түүх, өв соёлын холбогдолтой олон газар байгуулагдаад байна.

Тун удахгүй GUYUK метаверст байгуулагдах виртуал сургуулийн байгаль, нийгмийн ухааны лабораториудад хэрэглэгчид физик, химийн туршилт хийх, сансар огторгуйгаар аялах, олон сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүдтэй танилцах, бөөмсийн ертөнцөөр аялж атомын бүтэцтэй танилцах боломжууд ч бүрдэх гэнэ. Эдгээр интерактив контентуудыг багш нар сургалтдаа ашиглан хичээлийн агуулгыг сонирхолтой байдлаар заах нь энэ технологийг ашиглах бас нэгэн шийдэл юм. Тухайлбал, GUYUK метаверсийн “Виртуал цагаан сар” эвентэд зориулан байгуулсан гэр хүрээнд Логарифм сургуулийн багш нар “Цагаан сарын баяр” сэдвээр хичээлээ сурагчдадаа сонирхолтой бас шинэлэг хэлбэрээр заажээ.
GUYUK метаверс аппликэйшн нь үнэ төлбөргүй, дэлхийн хаанаас ч нэвтрэх боломжтой платформ юм. Энэхүү aппликейшнийг ашиглах бол www.guyuk.mn web хуудаснаас суурин компьютер, зөөврийн нөүтбүүк, гар утас зэрэг өөрийн ашигладаг төхөөрөмж дээрээ татаж аваад бүртгэлээ үүсгэн нэвтрэхэд л хангалттай.