Дэлхийн түүхэд долоодугаар сарын 19-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1799 оны долоодугаар сарын 19. Египетийн хааны зарлигийг бичсэн Розетта чулууг олов
НТӨ 196 онд Птолемейн гүрний үед тавдугаар Птолемей хааны гаргасан зарлигийг гурван хувилбараар туурвисан гранодиорит чулуу болох "Rosetta Stone"-г 1799 оны долоодугаар сарын 19-д илрүүлжээ.
Чулууг Александриа хотоос зүүн зүгт байрлах Розетта хотын орчмоос Наполеон Бонапарт хааныг дагалдаж явсан Франц цэргүүд олсон байна.
1877 оны долоодугаар сарын 19. Анхны Wimbledon-д Спенсер Гор түрүүлэв
Талбайн теннисийн дөрвөн их дуулгын нэг Wimbledon-ны анхны тэмцээн 1877 оны долоодугаар сарын 19-д болоход Их Британийн Спенсер Гор түрүүлжээ.
Энэхүү тэмцээн нь зүлэг дээр тоглодог дэлхийн анхны теннисийн тэмцээн байсан бөгөөд хоёр зуун дамжин зохиогдож байна.
1980 оны долоодугаар сарын 19. 66 орон оролцохоос татгалзсан Москвагийн зуны олимп эхлэв
Москвагийн зуны олимп 1980 оны долоодугаар сарын 19-д эхэлжээ. ЗХУ Афганистан руу цэргээ оруулсны улмаас дэлхийн 66 орон тус олимпод оролцохоос татгалзсан юм.
Олимпод 80 орны 5100 тамирчин оролцсоноос ЗХУ 80 алт, Зүүн Герман 47 алт, Болгар, Куба, Итали 8 алтан медальтайгаар тэргүүлжээ.
Франц, Итали, Их Британи, Дани, Австрали, Бельги, Швейцар, Нидерланд зэрэг улс Олон улсын олимпын хорооны далбаан дор оролцсон байна.