Өдөр болгон шахуу нэг сэдвээр маргалддаг "соёл"-той болсон монголчууд бидний дунд фэйсбүүк орчинд өөрийн цахим хуудсаараа дамжуулан бусдыг "шүүмжилж" түүнийгээ шүгэл үлээсэн явдал хэмээн үзэх нэгэн бий.
Тэгвэл манай улсын фэйсбүүк хэрэглэгч 2.2 сая хүн бүгд "шүгэл үлээгч" мөн үү. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сард өргөн барьсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭН БЭ
Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ральф Нэйдер 1972 онд шүгэл үлээгч хэмээх нэр томьёог гаргаж ирсэн. Тэрбээр шүгэл үлээгчийг "нууц мэдээлэгч", "матаач" зэрэг сөрөг утгатай нэршлээс ялгаатай гэсэн санаагаар тайлбарлаж, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын эсрэг хүчтэй дуугарч, асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж буй хүн гэж тодотгосон.
Мөн аливаа байгууллага дотроос хууль бус үйлдлийг мэргэжлийнхээ үүднээс олж харж түүнээс сэргийлж дохио өгөх зорилгоор нийтийн эрх ашгийн үүднээс мэдээлэл өгөгчийг олон усын түвшинд Whistleblowing буюу шүгэл үлээгч гэж үздэг.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.
Тэгвэл дээрх тодорхойлолтоор зөвхөн үйлдэл бус, эрх бүхий байгууллагад хандах нөхцөлийг тусгасан гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс үзэж буй юм. Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-д “Шүгэл үлээх” гэдгийг төрийн болон хувийн секторын этгээдийн зүгээс нийтийн ашиг сонирхолд аюул, занал учруулахуйц авлига, хууль бус үйлдэл, залилан, аюултай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн мэдээллийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэж буй хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон байна.
Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т заасан “шүгэл үлээх” гэх ойлголтыг “4.1.1. “шүгэл үлээх” гэж авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулах, эрх мэдлээ урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг хууль бусаар ашиглах болон эдгээр үйлдлийг нуун дарагдуулах зэрэг нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар зохих арга хэмжээ авах хүн, хуулийн этгээдэд хандан тайлагнах, өргөдөл, гомдол гаргах, мэдээлэх, тайлбар өгөх зэргээр илчлэх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг” гэж өөрчлөн найруулах санал хүргүүлсэн билээ.
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛАЛ МАТААЧДАД "БОЛОМЖ" БОЛОХ ВИЙ
Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэж, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах үүрэг хүлээсэн. Энэ дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг хамгаалах, түүнийг дэмжих, урамшуулах харилцааг дээрх хуулиар зохицуулна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм.
Монгол Улсад шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчин дутмаг. Шүгэл үлээгчийг хамгаалах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ одоогийн хуулийн төслийн зарим зохицуулалт шүүмжлэл дагуулж буй. Жишээлбэл шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл байна хэмээн тусгасан нь олны анхаарлыг дагуулж байна.
Хуулийн төсөлд шүгэл үлээгчид мөнгөн урамшууллын хэмжээг дараах хувь, хэмжээгээр тооцон олгоно гэж заажээ.
Энэ нь мөнгөний төлөө нийтийн гэхээсээ хувийн ашиг сонирхолтой матаачдыг өөгшүүлэх хэрэгсэл болох вий, тэдний санаатай хийсэн үйлдлийг халхавчлах хууль болчих вий гэсэн болгоомжлолыг УИХ-ын гишүүд илэрхийлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Батлут: Иргэд шүгэл үлээснээрээ мөнгө олж авах боломжтой гэдэг сэтгэлгээ, нөхцөл байдлыг бий болгох вий. Ийм ойлголт авахыг үгүйсгэхгүй. Энэ нь хилсээр хүнийг гүтгэх, дургүй хүнээ матах талтай байна. Энэ байдлаараа 1930-аад оны нөхцөл байдал давтагдах дүр зураг гарна гэж харж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Мөнгөн урамшууллын асуудлыг эргэж харах хэрэгтэй. Өмнө нь матаасын ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог нийгэм байсан. Матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Энэ бол тэр чигээрээ бизнес болно. АНУ болон барууны зарим улсад мөнгөн урамшуулалд нь үнэт цаас өгдөг. Энэ мэт санхүү банк, үнэт цаастай холбоотой урамшуулал өгч болно. Зарим иргэд өөрийн цахим хуудаснаа бид хэдэн сая төгрөгний орлоготой болно гэж ил бичиж байна. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ард түмэн улс орныхоо төлөө сэтгэл зүрхээрээ шүгэл үлээдэг. Гэтэл мөнгө авах зорилгоор шүгэл үлээнэ гэвэл авлигачдаасаа ямар ч ялгаа байхгүй. Шүгэл үлээсэн болгонд мөнгө өгнө гээд задгай орхивол улсын нууцтай харьцдаг тусгай албадын ажилтнууд сэтгүүлч юм уу гуравдагч этгээдээр дамжуулж гүйцэтгэх ажлын үр дүнд цугларсан мэдээ, материалыг олон нийтэд сэвээд олсон мөнгөө хувааж авдаг схем руу түлхэнэ гэдгийг бодоорой. Энэ нь Монгол төрийн хар хайрцагны бодлогыг үлэмж сулруулж, төрийн тусгай албадын үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөхийг тооцож хуулиа хийх ёстой шүү.
МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ХЭРХЭН ОЛГОХ ВЭ
Шүгэл үлээх үйлдлийг хувь хүн рүү чиглэсэн үйлдэл, улс төрийн зорилготой, ахуйн хүрээний хэмжээний асуудлаас ангид байна. Харин өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал бий болгох зорилгоор, эсвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг илчлэн шүгэл үлээсэн тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Шүгэл үлээгчид мөнгөн урамшууллыг заавал олгохгүй, харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудлыг шүүхээр шийдвэрлэн эцэслэсэн тохиолдолд шүгэл үлээгч хүсэлт гаргана. Харин эл хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм байна.