Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс баруун зүгт 120 км-т орших Таац багийн нутагт тавдугаар сарын 15-ны 17.30 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүг алга болсноос хойш 17-18 цагийн дараа эсэн мэнд олжээ. Тус нутаг нь хад асга ихтэй, машин тээврийн хэрэгслээр явах боломжоор хомс газар аж. Нялх хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүн ч явахад амаргүй мод, хад асгатай газарт хүү гэрээсээ хойш 7 км явсан байсан бөгөөд ямар нөхцөл байдалд олдсоныг Эрлийн багийг ахалсан Таац багийн Засаг дарга Г.Баярлхагваас тодрууллаа.
-Гуравхан настай хүүхдийг эсэн мэнд олсон нутгийн иргэд Та бүхэнд баяр хүргэе. Хүү ямар байдалтай олдсон бэ?
-Баярлалаа. Яг үнэндээ бид нар муу юм л бодож байлаа. Хүүхэд алга болсноос хойш ээж, аавтай нь нутгийн иргэд бид оройжин, шөнөжин хайгаад олдохгүй болохоор нь 16-ны өглөө 05.30 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн.
-Тэр айлын нутагладаг газар нь модтой, хад асга ихтэй гэж дууллаа?
-Тийм ээ. Гэр нь модонд ойр, хад асгатай газар л даа. Гэрийнх нь ойр булаг байдаг. Ээж нь булгаас ус авахад хүү цуг явж байгаад гэнэт алга болсон. Алга болсноос нь хойш 30-аад минутын дараа мэдээд айл хотлоороо эрж хайж эхэлсэн. Нутгийн 35 иргэн, хоёр машин, 15 мотоцикл, долоон морьтой хүн эрэлд гарсан. Дээр нь сумын Захиргаанд мэдэгдэж, сумаас мөн нэмэлт хүмүүс, сумын цагдаа, эмч гээд олон хүн ирж байхад нь хүүг олсон. Аймгийн Онцгой байдлынхан дуудлагын дагуу ирж байхад нь 10.30 цагийн үед хүүхдээ олсон учир аврагчид замаасаа буцсан.
-Олдох үедээ хүүхэд ямар байдалтай байв. Ямар хувцастай явсан бол?
-Бид тал тал тийшээ хуваагдан хад асга, ойг самнаж байлаа. Эрлийн багт явсан 15-16-тай хүү “Хүүхэд уйлах шиг чимээ гарлаа” гэхэд нь сонсож дөхсөөр хүүг олсон. Хүү өрөөсөн хөлөө асганд хавчуулаад авч чадахгүй байж байсан. Хувцас гэвэл шорт фудболктой, пүүзтэй л байсан.
-Хэдийгээр зуны сар гарсан ч энэ жил сайн дулаарахгүй байна шүү дээ. Хүүхэд их даарсан байв уу?
-Нэг их даарч, бээрсэн шинжгүй байсан. Манай нутагт харьцангуй дулаан байна. Гэхдээ ерөнхийдөө л цаг агаар сэрүүн талдаа байна шүү дээ. Малчин айлын өлчир чийрэг өсөж байгаа хүүхэд учир бээрч, хайрагдсан зүйлгүй байсан.
-Нялх хүүхэд шүү дээ, хэр зэрэг айсан байв?
-Хэлд сайн ороогүй. Гэхдээ айсан уу? гэж асуухад “Айгаагүй” гэж байгаа юм. Байгаа байдлыг нь харахад ч айж тэвдсэн шинж ажиглагдсангүй. Эрлийн багийнхан гэрээс нь яваагүй байхад л хүү гараад тоглоод эхэлсэн.
-Аав ээж нь ч их айсан байхдаа?
-Сүйд болцгоосон, аргагүй л дээ. Гурван настай хүү таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Хүүхдээ олоод гэр бүлийнхэн нь ч, нутгийн бид нар ч бөөн баяр хөөр болцгоож байна.
-Хад асгатай, модтой газар чоно нохой байдаг байлгүй?
-Байлгүй яах вэ. Манай нутагт хээрийн боохой хаа сайгүй л гүйнэ.
-Хүүхдийн эрүүл мэнд ямар байгаа бол, эмчид үзүүлсэн үү?
-Сумын эмч хөдөө ирж үзээд “Зүгээр байна” гээд буцсан гэв.
Гуравхан настай хүүхэд төөрч 17-18 цагийн дараа эсэн мэнд олдсон нь өнөөдрийн хамгийн баяртай мэдээ байв. Гэхдээ эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох золгүй явдал манайд тасралтгүй гарсаар байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавьж, эрсдэлээс хамгаалахыг сануулъя!