gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр настнуудын 30 хувь нь цэцэрлэгт хамрагдах эрхээ хасуулав

Боловсрол
2013-08-27
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-08-27
Шинэ хичээлийн жилийн нээлт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн бүртгэл орон нутагт хавар дууссан бол нийслэл хотын хувьд цэцэрлэгүүдийн бүртгэл ид явж байгаа юм.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Хоёр настай шинээр цэцэрлэгт орох багачуудыг 2011 оны есдүгээр сарын 1-нээс  хойш төрсөн бол цэцэрлэгт хамруулахгүй байх бодлогыг улсын цэцэрлэгүүд барьж эхэлжээ. Энэ асуудалд эцэг эхчүүд таагүй хандаж байгаа аж. Тиймээс үүсээд буй асуудлаар сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн III хорооны 160-р цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Бүртгэлийн ажил дуусч байгаа гэж цэцэрлэгийн багш нь тайлбарлалаа. Эднийх 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнгөрсөн хичээлийн жил 407 хүүхэд авсан байна. Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас ийнхүү хүчин чадлаасаа давуулахаас өөр аргагүй болжээ. Бүртгэлийн талаар тус цэцэрлэгийн Арга зүйч багш Б.Анхмаагаас тодруулав.

-Энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд танай цэцэрлэгт хүмүүжих бэ?

-Манай цэцэрлэгээс энэ жил 90 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон. Тиймээс оронд нь мөн тооны хүүхэд шинээр хүлээн авахаар бүртгэж авсан. Үүнээс хоёр настай 60 хүүхэд, гурав, дөрвөн настай тус бүр 15 хүүхэд шинээр элсүүлсэн байгаа. Өмнөх онд манай цэцэрлэгт хүмүүжсэн хүүхдийн тоо энэ жил ч хэвийн хэмжээнд байна.

-Танай цэцэрлэгийн хүүхдийн тоо бүрдсэн байна. Тэгэхээр нэмж хүүхэд авах боломжгүй гэсэн үг үү. Хүүхдээ цэцэрлэгт өгөх хүсэлтэй ч бүртгүүлж чадаагүй эцэг эхчүүд бий юу?

-2008 онд төрсөн 10-аад хүүхэд цэцэрлэгт орох хүсэлтээ илэрхийлсэн ч багтаагүй учраас нөөцөд бүртгэж авсан байгаа. Учир нь таван настай хүүхдүүдийн гурван ангид 50-иас дээш хүүхэд бүртгүүлж, дүүрсэн учраас үлдсэн хүүхдүүдийг нөөцөд бүртгэж авсан.

-Цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдийг элсүүлэхдээ есдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй байгаа гэсэн. Танайд энэ журам мөн л мөрдөгдөж байгаа юу?

-Наймдугаар сарын 31-нээс хойш төрсөн хүүхдүүдийг элсүүлэхгүй байгаа. Яагаад гэвэл хоёр нас бүтэн хүрээгүй учраас элсүүлэхгүй. Үүнийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар хэрэгжүүлж байгаа.

-Танай цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдээс сар хүрээгүй гэсэн шалтгаанаар хасагдсан, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд бий юу?
- Нэг хүүхэд ирсэн. Арван сард төрсөн нэг хүүхэд бүртгүүлэхээр хандсан. Есдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэж авахгүй байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүд маань дараа жил цэцэрлэгт хамрагдаж эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХОЖУУ ТӨРСӨН ХОЁР НАСТНУУДТАЙ ТЭМЦЭВ

Нийслэлийн хэмжээнд улсын цэцэрлэгүүд ийнхүү 2011 оны  есөөс арванхоёрдугаар сард төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаас татгалзаж байгаа юм байна. Учир нь Нийслэлийн боловсролын газраас “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж” гаргаж тус зөвлөмжид энэ талаар зааж өгчээ.

Зөвлөмжид “Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг  үргэлжлүүлэн суралцуулах, зөвхөн хамтран сургах тойргийн хоёр наснаас /2011 оны есдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн/ байдлаар сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг шинээр элсүүлнэ” гэж заасан тул цэцэрлэгүүд хоёр нас бүрэн хүрээгүй хүүхдүүдийг бүртгэхгүй байгаа  аж.

Б.Гантулга: НИЙСЛЭЛД 10 ХҮҮХДИЙН ДӨРӨВ НЬ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтэсийн дарга Б.Гантулгатай уулзлаа.

-Цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна. Шинээр хичнээн цэцэрлэг ашиглалтанд орсон бэ. Цэцэрлэгийн ачаалал багасч байна уу?
-Өнгөрсөн жил 750 улсын цэцэрлэг байсан бол энэ жил орон нутагт долоо, нийслэлд нэг цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон. Ингэснээр улсын 758 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Хувийн цэцэрлэг 195 байсан, нэмж 40-өөд цэцэрлэг шинээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлөө авсан байгаа.

Эдгээр цэцэрлэгт нийт 191 мянган хүүхэд хамрагдана. Дээр нь гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа. Дэлхийн банкны төслөөр 100 гэр цэцэрлэг бүх орон нутаг, сумдад тараагдсан. Дээр нь 60 гэр цэцэрлэгийг Азийн хөгжлийн сангийн шугамаар дөрвөн аймаг, хоёр дүүрэгт ирэх есдүгээр сарын 17-нд хүлээлгэн өгнө.

Орон нутгийн алслагдмал сум эсвэл нийслэлийн зах гэр хорооллын орчимд гэр цэцэрлэгийг ажлуулах төсөл хэрэгжинэ. Мөн хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ ондоо багтааж 36 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн.

-Цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна бэ?
-Нийслэлд гэхэд 10 хүүхдийн дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй  байна.

-Хоёр настай хүүхдүүдийг есөн сараас хойш төрсөн бол цэцэрлэгт хамруулахгүй байгаа юм байна. Эл шийдвэрийг Нийслэлийн боловсролын газраас гаргажээ. Үүнд танай байгууллагаас ямар бодлого барьж байна бэ?

-Есөн сараас өмнө төрсөн хоёр настай хүүхдүүдээ эхлээд бүртгэж авч байна. Яагаад гэхээр цэцэрлэгүүдийн анги дүүрсэн, хүрэлцэхгүй байгаа энэ үед эхлээд хоёр нас бүрэн хүрсэн хүүхдүүдээ авъя гэдэг бодлого барьж байна. Нийслэлийн боловсролын газраас 2007 онд гаргасан журман дээр бол есөн сараас өмнө төрсөн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруул гэсэн заалт бий. Тэр журмын дагуу л мөрдөгдөж байгаа.

Аль болох эхлээд журмын дагуу бүртгээд ав. Боломж нөөц, анги дүүргэлт гайгүй байвал  сар харгалзахгүй хүүхдүүдийг бүртгэж авъя гэсэн чиглэлийг барьж байна. Гэхдээ одоо бол цэцэрлэгүүд хоёр нас бүтэн хүрээгүй хүүхдүүдийг бүртгэхгүй байгаа.

-Хоёр настай гэхээр сар нь хүрээгүй есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүдийг одоо бүртгэж авахгүй болохоор нэгэнт анги дүүргэлт бүрдчихээр дараа нь бүртгэл дууссаны дараа цэцэрлэгт орох боломжгүй л болно гэсэн үг биз дээ. Цэцэрлэгийн ангиуд дүүрсэн юм чинь?

-Бүртгэл явагдаад, дүн мэдээ гараад ирнэ. Зарим цэцэрлэгийн хоёр настнуудын анги нь дүүрээгүй ч юм уу байж болно. Тэгвэл цэцэрлэгүүд зохицуулалт хийгээд явах боломжтой. Энэ цаг үедээ л зохицуулсан журам байх. Гэхдээ хүүхдүүдийн хувьд завсардах явдал гарч ирж байна. Арав, арванхоёрдугаар сард төрсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, дараа жилээс цэцэрлэгт явахаас өөр аргагүй болох дутагдалтай тал байгаа.

Боловсрол шинжлэх ухааны яамны холбогдох газрын дарга нь ийнхүү тайлбар өглөө. Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Х.Батбаяраас хоёр нас бүрэн хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх зөвлөмжийн талаар тодруулахад “Нийслэлийн хэмжээнд 99 мянган хүүхэд байгаагаас гурван хүүхдийн хоёрыг нь цэцэрлэгт хамруулж байна. Цэцэрлэгийн хүчин чадлыг давуулаад 1.7 дахин нэмж элсүүлэн 70 хувьд хүргэж авч байна. Арван хүүхдийн гурав нь яагаад ч цэцэрлэгт хамрагдаж чадахааргүй байгаа.

Цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй. Ер нь цэцэрлэгийн боломж тааруу байгаагаас хоёр нас бүрэн хүрээгүй хүүхдүүдийг бүртгэхгүй байхаар манай газраас гаргасан зөвлөмжид заасан. Гэхдээ таван настай хүүхдүүдийг сар харгалзахгүй бүрэн хамруулж байна. Учир нь таван настангууд ирэх жил сургуульд орох учраас ямар нэгэн байдлаар цэцэрлэгт хамруулах бодлого баримталж байна” гэсэн юм.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 191 мянган хүүхэд байгаа бөгөөд тэдний 60 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэнэ. Нийт 1017 цэцэрлэг байгаагаас 758 нь төрийн өмчийнх аж. Цэцэрлэг олон тоогоор шинээр ашиглалтанд орж байгаа гэсэн мэдээлэл байдаг ч энэ жил улсын хэмжээнд найман цэцэрлэг л ашиглалтанд оржээ.

Иймээс цэцэрлэгийн хүрэлцээ муу хэвээр, анги дүүргэлт буурахгүй байгаагаас салбар хариуцсан байгууллагын зүгээс ийнхүү хоёр настнуудтай “хариуцлага” тооцож иржээ. Нийслэлийн хэмжээнд хоёр настай 20 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 30 хувь нь цэцэрлэгт орох эрхээ ийнхүү хасуулж буй юм.

30 хувь гэж хэлэхийн учир нь 2011 онд төрөгсөдийн есөөс аравдугаар сард төрсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй. Ойролцоогоор 7-8 мянган хоёр настай жаалууд гэртээ “хоригдох” нь. Хоёр настнуудад тавих хатуу бодлого энэ жил ч ийнхүү хэрэгжиж байгаа юм байна.

Т.Амартүвшин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан